| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00250/И |
| Дугаар | 319/ШШ2025/00343 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 319/ШШ2025/00343
2025 ******* 23 3*******/ШШ2025/00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: Т.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний би *******69 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. *******77 онд сургуульд элсэн орж *******85 онд төгссөн. *******85 онд Багшийн сургуулийг пионерийн удирдагч, бага ангийн багшийн ангид элсэн орж, *******88 онд тус сургуулийг төгсөж, *******88 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн Баян булагт пионерийн удирдагчаар ажилд орсон. Ингээд *******89 оноос *******91 оныг дуустал 10 жилийн 3 дугаар сургуульд ажиллаж байгаад *******92 оноос 10 жилийн 2 дугаар сургуульд, ******* аймгийн сумын 10 жилийн сургуульд тус тус тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан.
Иймд Т.******* намайг *******88 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Баян булаг зусланд пионерийн удирдагчаар, *******89 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс *******90 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар, *******90 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар, *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******94 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан.
Уг хүсэлтийн шаардлагаа тодруулсан. Тиймээс тодруулсан шаардлагын хүрээнд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ... гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай албан бичгийн хавсралтаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерийн зуслангийн захирлын *******88 оны 06 дугаар сарын 145-ны өдрийн 10 дугаартай тушаал, ******* аймгийн төвийн 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын *******89 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай тушаал, мөн сургуулийн захирлын *******90 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай тушаал, ******* аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаартай тушаал, мөн сургуулийн *******94 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаартай тушаал, мөн тус сургуулийн *******94 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай тушаал, ******* аймгийн Улсын тэргүүний сумын 10 жилийн дунд сургуулийн *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай тушаал, иргэн Н.гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, ******* аймгийн төвийн 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн *******91-*******93 оны цалингийн картын баталгаат хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ардын боловсролын яамны харьяа Улаанбаатар хотын багшийн сургуулийн захирлын *******85 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаартай тушаалын баталгаат хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3. Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Т.*******ын нэр дээрх ХААТР-1, 7, 21, 22 маягтуудын хуулбар, ******* аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2025 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай албан бичгийн хамт хавсралтаар тус сургуулийн *******93-*******94 оны цалингийн картын баталгаат хуулбар, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2025 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.*******ын шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Т.******* нь шүүх хуралдааны явцад хүсэлтийн шаардлагаа *******88 оны 06 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянбулаг пионерийн зусланд пионерийн ахлах удирдагчаар, *******88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******93 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл 10 жилийн 3 дугаар сургуульд пионерийн ахлах удирдагчаар, *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10 жилийн 2 дугаар сургуульд пионерийн удирдагчаар, *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс *******94 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Мянга д суманд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодруулсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
4. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Т.******* нь Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерийн зусланд *******88 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс *******88 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл пионерийн удирдагчаар, ******* аймгийн төвийн 10 жилийн III дунд сургуульд *******88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл пионерийн ахлах удирдагчаар, ******* аймгийн төвийн 10 жилийн II дугаар сургуульд *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл пионерийн удирдагчаар, ******* аймгийн Улсын тэргүүний сумын 10 жилийн дунд сургуульд *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс *******94 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна дүгнэлээ. Үүнд:
4.1. ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, түүнд хавсаргасан дараах баримтад:
- Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерийн зуслангийн захирлын *******88 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай тушаалд ... I ээлжинд бүлгэмийн ахлах удирдагчаар ажилласан Н.Энхцэцэг бүлгийн удирдагчаар ажилласан Т.Нэргүй, Ж.Мөнхжаргал, Т.*******, дууны багш Ч.Энхжаргал нарыг 15/VI-аар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй гэх зуслангийн захирлын тушаал,
- ******* аймгийн төвийн 10 жилийн III дунд сургуулийн захирлын *******89 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай Комисс томилох тухай тушаалд ...*******- пионерийн ахлах удирдагч... гэх захирлын тушаал,
- ******* аймгийн төвийн 10 жилийн III дунд сургуулийн захирлын *******90 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай Шагнах тухай тушаалд ...1.Сургуулийн *******90-*******91 оны хичээлийн жилийн I хагас жилд онцсайн дүнтэй суралцсан болон сурлага хүмүүжилдээ өндөр амжилт гаргасан сурагчид, тэргүүний ажиллагаатай багш, ажилчдыг шинэ жилийн сүлд модны модны наадмыг тохиолдуулан нэгдүгээр хавсралтаар шагнасугай... гээд тус тушаалын I дүгээр хавсралтын Сурагчид ба багш, ажилчдын нэрс гэх хэсэгт 40 дугаарт *******... гэж бичигдсэн байдал,
- ******* аймгийн Төвийн 10 жилийн II дунд сургуулийн захирлын *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаартай Сургуулийн багш нар, анги удирдсан багш, ЗАН-ийн ахлагч нарыг томилж, сонгон секц дугуйлан удирдах багш нарыг батлах тухай тушаалд 1. СХЗ-ийн хурлын шийдвэрийг үндэслэн *******93-*******94 онд хичээл заах багш нарыг хавсралт нэгээр томилж цалинг баталсугай гээд тус тушаалын хавсралтын ...3 дугаарт Т.*******... гэж бичигдсэн байдал,
- ******* аймгийн төвийн 10 жилийн II дунд сургуулийн захиргааны *******94 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаартай *******94-*******95 оны хичээлийн жилд ажиллах багш, ажилчдыг томилох тухай тушаалд ...1. *******94-95 оны хичээлийн жилд тус сургуульд ажиллах багш, ажилчдыг 1, 2-р хавсралтаар томилон ажиллуулсугай гээд тус тушаалын хавсралтад 9.Т.*******-9500 гэж бичигдсэн байдал,
- ******* аймгийн Төвийн 10 жилийн II дунд сургуулийн захиргаа *******94 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай Хавсран ажилласан хөлс олгох тухай тушаалд ...1.Багш *******д Цэндхүүгийн оронд хавсран ажилласан 6 өдөр, ... хөлсийг цалингийн 30%-иар тус тус олгосугай... гэх захирлын тушаал,
- ******* аймгийн Улсын тэргүүний сумын 10 жилийн дунд сургуулийн *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай Анги дааж ажиллуулах тухай тушаалд ...4б ангийг багш *******... гэх захирлын тушаал,
4.2. ******* аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2025 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай ******* аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн *******93-*******94 оны цалингийн картаас шүүн үзэхэд ******* ******* овгийн *******ын ******* нь *******93-*******94 онд ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Манай сургуулийн архивт 2016 оноос хойших захирлын тушаалууд хадгалагддаг ба *******90-*******93 оны захирлын тушаалууд хадгалагддаг ба *******90-*******93 оны захирлын тушаалууд байхгүй байна гэх албан бичиг. Тус албан бичгийн хавсралтаар *******93-*******94 онд хүсэлт гаргагч Т.*******д цалин бодож олгогдож байсан цалингийн картын архивын баталгаат хуулбарыг ирүүлжээ.
4.3 ******* аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2025 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр Тус сургуулийн архивд *******89-*******90 оны захирлын тушаал архивлагдаагүй бөгөөд *******89-*******90, *******90-*******91 оны цалингийн карт шүүж үзэхэд Т.*******д холбогдох баримт байгаагүй болно гэх албан бичиг.
4.4. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 29/385 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.*******ын нэр дээрх ХААТР-1,7,21,22 маягтуудын баталгаат хуулбарууд,
4.5. Бүгд Найрамдах Монгол Ард улсын Ардын боловсролын яамны харьяа Улаанбаатар хотын багшийн сургуулийн захирлын *******85 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаартай *******85-*******86 оны хичээлийн жилийн эхний хагасд сурагчдад олгох стипенди тогтоох тухай тушаалд ...1.*******85-*******86 оны хичээлийн жилийн сурагчдын тоо, сурлагын үнэлэлт, шинээр элссэн сурагчдын томилолтыг үндэслэн стипенди тогтоолтыг 37 бүлэгт 1044 сурагчдын нэрсийг 1-р хавсралтаар баталсугай гээд хавсралтын ...овог нэр гэх хэсгийн 4 дүгээрт ******* *******... гэж бичигдсэн байдал.
4.6. Хүсэлт гаргагч Т.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэн Г., Т.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа
5. Иргэн Н.гийн шүүхэд гаргасан тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдвал зохино.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
7. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Т.*******ын Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерийн зусланд *******88 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс *******88 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл пионерийн удирдагчаар, ******* аймгийн төвийн 10 жилийн III дунд сургуульд *******88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл пионерийн ахлах удирдагчаар, ******* аймгийн төвийн 10 жилийн II дугаар сургуульд *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл пионерийн удирдагчаар, ******* аймгийн Улсын тэргүүний сумын 10 жилийн дунд сургуульд *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс *******94 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ын *******ыг Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерийн зусланд *******88 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс *******88 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл пионерийн удирдагчаар, ******* аймгийн төвийн 10 жилийн III дунд сургуульд *******88 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл пионерийн ахлах удирдагчаар, ******* аймгийн төвийн 10 жилийн II дугаар сургуульд *******93 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл пионерийн удирдагчаар, ******* аймгийн Улсын тэргүүний сумын 10 жилийн дунд сургуульд *******94 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс *******94 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС