Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2025/00344

 

 

 

 

 

 

 

2025 05 23 319/ШШ2025/00344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Уранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.******* нь 1975 оны 09 сарын 10-нд ******* аймгийн Манхан сумын хүн эмнэлэгт төрсөн. Одоо 50 настай. Ам бүл 9. Нөхөр 7 хүүхдийн хамт амьдардаг. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. Сургуульд сурч байгаад 4-р ангиас сургуулиас гарч аав ээжийн хамт ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* гол бригадад мал маллаж байгаад 1995 онд гэр бүл болж тусдаа гарсан. Одоо ******* аймгийн ******* сумын ******* багт нөхрийн хамт 34 жил тасралтгүй мал маллан амьдарч байна.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход 1991-1992 онуудад мал маллаж байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм.

Иймд намайг ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1991 оны 03 сарын 28 -ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ... гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 404 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* гол бригадын 1991-1993 оны 70 дугаар дансны хуулга, иргэн Д.*******, Г.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэдгээрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, №0774290 дугаартай хүсэлт гаргагчийн нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29/384 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.*******гийн нэр дээрх ХААТР-1, 21 маягтуудын баталгаат хуулбар, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 271 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, хавсралт баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч С.*******гийн шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр)-г үндэслэн малчнаар ажилласан хугацааг тодорхойлохоор заасан бөгөөд шүүх түүний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар С.*******г 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүртэл ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баясгалант амьдрал ХК-нд малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хүсэлт гаргагч С.*******гийн нэр дээрх Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт Он 1991, сар 03, өдөр 28 гэж, Ажилд томилогдсон ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ гэх хэсэгт ******* гол бригадад хоньчноор гэж бичигдсэн байдал. Мөн тус хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчид 1991-1992 онуудад цалин бодож олгогдож байсан байдал,

4.2. ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 404 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1991-1993 оны 70 дугаар дансны хуулбарт *******, *******, Нэргүй, , , *******... нарт цалин бодож олгогдож байсан 70 дугаар дансны архивын баталгаат хуулбар,

4.3. С.*******гийн нэр дээрх №А0774290 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээрх 1607000015 дугаартай ******* овогт *******ын ******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. гэх Баталгаажилтын хуудас-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.4. ******* аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаартай С.******* нь 1991 онд тус сургуулийн 8 дугаар ангийг суралцаж төгссөн нь үнэн болно гэх албан бичиг,

4.5. ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн С.******* нь 1991-1995 он хүртэл ******* аймгийн Манхан сумын ******* гол багт аав, ээжтэйгээ мал маллан амьдарч байгаад 1995 оноос ******* сумын ******* багийн иргэн А.тэй гэр бүл болон одоо хүртэл мал маллан амьдарч байгаа нь үнэн болно гэх албан бичиг,

4.6. Иргэн А., С.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

4.7. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29/384 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.*******гийн нэр дээрх Ажилладаг байгууллага гэх хэсэгт ******* гол баг, Эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин, бригад (ОСГ-ны хороо) гэх хэсэгт Манхан зэрэг гол баг гэх бичвэртэй ХААТР-1, 21 маягтуудын баталгаат хуулбар.

Мөн ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 09-нд Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ.

4.8. ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 271 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1993 оны 01 сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 08 жил 0 сарыг ажилласнаар тооцуулж, тэтгэврийн даатгалын санд 78120 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж нөхөн даатгалын хуулинд хамрагдсан болно гэх архивын лавлагаа,

Мөн тус албан бичгийн хавсралтаар Даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

5. Иргэн Д.*******, Г.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдвал зохино.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

7. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн С.*******г 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүртэл ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баясгалант амьдрал ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******г ******* аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүртэл малчнаар, Баясгалант амьдрал ХК-нд 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС