| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/08264/И |
| Дугаар | 191/ШШ2025/05027 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05027
| 2025 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 191/ШШ2025/05027 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , , хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 190,560,000 төгрөг, хүү 28,584,000 төгрөг, нийт 219,144,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК нь манай компанитай 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр BFМ202301 дугаартай Жоншны худалдааны гэрээ байгуулж, 2000 тонн жоншийг, нэг бүрийн үнийг нь 1800 юанаар тооцож, нийт 3,600,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дахь хэсэгт заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болгож 400,000 юань буюу тухайн үеийн монгол банкны ханшнаар тооцож 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 90,560,000 төгрөг, нийт 190,560,000 төгрөгийг тус тус хариуцагчийн компанийн дансанд шилжүүлсэн.
2024 оны сарын 03-ны өдөр хариуцагч компаниас ирүүлсэн албан тоотоор жилд 15 хувийн хүү төлнө гэсэн тул нэг жилийн хүүг тооцож үзэхэд 190,560,000 төгрөгийн хүүг 28,584,000 төгрөгийн хүү болж байна. Иймд хариуцагч ******* ХХК-иас гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 190,560,000 төгрөг, хүү 28,584,000 төгрөг, нийт 219,144,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Мөн манай компани нь ******* ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №0805 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед хоёр орон сууцыг барьцаалах эрхийг манай компанийг төлөөлж ******* болон орчуулагч Д.******* нар, нөгөө талаас ******* орон сууцыг барьцаалах итгэмжлэл өгсний дагуу ******* ХХК нь барьцааны гэрээг байгуулсан. Энэ барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл тул хэн нэгэн этгээдийг эрх ашгийг хөндөхгүй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээнд ******* ХХК буюу хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байгаа бөгөөд ямар хуулийн этгээд тэмдэг дарж байгаагаар гэрээг байгуулсан гэж үзнэ. Учир нь БНХАУ-ын хуулиар эхлээд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зураад, дараа нь компани тэмдэг дардаг. Иймд БНХАУ-ын хуулиар шийдвэрлэх нь зөв юм. Мөн Монгол улсын эрх бүхий хуулийн этгээд болох улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж бүртгэл хийсэн гэж үзэж байна. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эрх бүхий байгууллагад барьцаалсанаар хүчин төгөлдөр байна. Хүсэл зоригийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн байгаа нь хуульд нийцэж байна.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.
Бидний хувьд Барцааны гэрээ-г ******* ХХК-тай байгуулсан гэж үзэж байна. Хэргийн 35-36 дугаар талд хуулийн этгээдийн дүрмийн хойд талд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 0151 дугаартай итгэмжлэлээр ******* ХХК-ийг төлөөлж ******* -д бүх эрхийг олгосон итгэмжлэл олгосон байна. Энэ итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ хэлцэл байгуулагдаж, хоёр үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК нь барьцаалж, гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, ******* нь барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон. С.******* нь компанийн захирал С.*******д мөн итгэмжлэл өгсөн. Мөн С.*******д огосон 0151 дугаартай итгэмжлэлийн дагуу ******* ХХК нь хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь ******* ХХК-иас нэхэмжилсэн 115,000,000 төгрөгийг ямар нэг маргаангүй төлж барагдуулна, эхний төлөлт 2015 оны 4 сарын 20-нд 50 сая төгрөг, үлдэгдэл 65 сая төгрөгийг 2025 оны 6 сард тооцоог бүрэн төлж дуусгах болно. Хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчээс, ******* ХХК-иас Б.д олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн BFB202301 дугаартай Жоншны худалдааны гэрээ, ******* ХХК-ийн 2024 оны сарын 03-ны өдрийн тодорхойлолт, 001075244 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын эрхийн гэрчилгээ, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0805 дугаартай Барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 0634, 0635 дугаартай итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* ХХК-иас *******-д олгосон 0151 дугаартай итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 160 тоот тамганы үнэн зөвийг гэрчилсэн нотариатын бичиг, банк ХК-ийн цахим гүйлгээний баримтууд, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/15985 дугаартай Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
Хариуцагчаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн төлбөр 190,560,000 төгрөг, хүү 28,584,000 төгрөг, нийт 219,144,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, талуудын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Жоншны худалдааны гэрээ-гээр хүлээсэн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тул төлбөрт шилжүүлсэн 190,560,000 төгрөг, хүү 28,584.000 төгрөгийн хамт гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Жонш худалдааны гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас гэрээнд заагдсан үзүүлэлт бүхий бараа буюу жонш хүлээлгэн өгөх, нөгөө талаас үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 10-12 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1. дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
3.Нэхэмжлэгчээс хариуцагч гэрээгээр хүлээсэн жонш нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 190,560,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх тайлбарт мараагүй бөгөөд үнийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан банк ХК-ийн цахим гүйлгээний баримтаар нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 90,560,000 төгрөг, нийт 190,560,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нотлогдож байна. /хх-ийн 46 дугаар тал/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн үнэ 190,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгчээс хүүгийн төлбөрт 28,584,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Уг шаардлагын үндэслэлийг, хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны сарын 03-ны өдрийн 2024 оны 5 дугаар сард багтаан гэрээгээр заасан үүргээ биелүүлэх буюу барааг бүрэн илгээнэ. Энэхүү хугацаанд амжиж бараа илгээгээгүй тохиолдолд төлбөрийг бүрэн хэмжээгээр буцаан төлөх ба мөн урьдчилгаа төлбөр хүлээн авсан өдрөөс буцаан төлөх хүртэл жилийн 15 хувийн хүүгийн ашиг тооцож нэмж шилүүлэх болно гэх албан бичгийг үндэслэн хүүгийн төлбөрт 28,584,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна. /хх-ийн 17 дугаар тал/
Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй хэдий ч шүүхээс маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх зарчимтай тул эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
Хариуцагчийн буюу нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий албан бичгээр талуудын хооронд хүү төлөх хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж, хэлцэл байгуулагдсан гэж үзэхээргүй байна. Мөн дээрх албан бичгээр хариуцагчийг гэрээний учирсан хохирол, алданги, торгууль зэргийн аль үндэслэлээр дээрх үүргийг хүлээсэн болохыг тодорхойлох боломжгүй байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хүүгийн төлбөрт 28,584,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0805 бүртгэлийн дугаартай, Барьцааны гэрээ-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна.
2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0805 дугаар бүхий Барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр С.*******ын өмчлөлийн, дүүрэг, хороо, хороолол, гудамж, байр, хаягт байршилтай, 45,48 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хятад улсын иргэн -ийн өмчлөлийн, дүүрэг, хороо, хороолол, гудамж, байрны хаягт байршилтай, 11,575 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх өд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 19-21 дүгээр тал/
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан
Гэрээний үгийн шууд утгаас үзэхэд, бүртгэлийн 0805 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний талууд нь нэг талаас БНХАУ-ын иргэн *******, иргэн Д.*******, нөгөө талаас БНХАУ-ын иргэн ******* нар гэж үзэхээр байна. /хх-ийн 19 дүгээр тал/.
Нэхэмжлэгчээс уг гэрээ байгуулах эрхийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийн 0635 дугаартай итгэмжлэлээр С.*******аас ******* ХХК-д олгосны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээнд ******* ХХК-ийг төлөөлөгч БНХАУ-ын иргэн ******* нь гарын үсэг зурсан гэж тайлбарласан.
2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийн 0634, 0635 дугаартай итгэмжлэлүүдээр иргэн С.*******аас БНХАУ-ын иргэн *******д дүүрэг, хороо, хороолол, гудамж, байр, хаягт байрлах, 45,48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг, БНХАУ-ын иргэн гаас *******д дүүрэг, хороо, хороолол, байрны хаягт байрлах, хоёр өрөө орон сууцыг банк, банк бус санхүүгийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг 1 жилийн хугацаатайтус тус олгосон байна. /хх-ийн 21, 40 дүгээр тал/
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Дээрх нэг талын хэлцлийн төлөөлүүлэгч, төлөөлөгч гэсэн хэсэг болон гэрээнд зурагдсан гарын үсгийн тайлал хэсгээс үзэхэд барьцааны гэрээ байгуулах эрхийг иргэн С.*******, г нар нь БНХАУ-ын иргэн *******д олгосон гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчээс ******* ХХК нь барьцааны гэрээ байгуулах эрхийг *******д 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0151 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр олгосон гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0151 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр ******* ХХК-иас БНХАУ-ын иргэн *******д ******* ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, төрийн болон төрийн бус байгууллагатай харилцах, гэрээ хэлцэл байгуулах, замын үүдийн гаалын газарт, гаалын бүрдүүлэлт хийх, бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх, төлбөр тооцоо хийх, гаалын хилээр оруулах гаргах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой эрхийг нэрлэн зааж олгосон байх бөгөөд харин энэхүү итгэмжлэлээр ******* ХХК-ийн зүгээс БНХАУ-ын иргэн *******д үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон гэж үзэхгүй. /хх-ийн 22 дугаар тал/
Тодруулбал, дээрх үйл баримтуудаар барьцааны гэрээний нэг тал болох барьцаалуулагч нь хариуцагч ******* ХХК гэж үзэхээргүй байна.
Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
6.Дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1., 156 дугаар зүйлийн 156.1. дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-иас 190,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болох хүүгийн төлбөрт 28,584,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу шуудангаар хүргүүлснийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр компанийн төлөөлөгч С.******* нь гардан авсан байна.
Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205..1, 156 дугаар зүйлийн 156.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 190,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон хүүгийн төлбөрт 28,584,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,254,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас тэмдэгтийн хурамжид 1,110,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7. дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА