2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/02347

 

 

 

 

 

 

 

    2025           03           26                                         192/ШШ2025/02347                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, Меру тауэр ********* тоотод байрлах, М******* д******* к******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ****** тоотод оршин суух, Б******* овогт З******* Ш******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,237,742.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир     оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М******* д******* к******* ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд билээ. Бид хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан зээлийн өргөдөл судалж үзээд түүнийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1029130106000041 тоот дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Ф1029130106000041 тоот дугаартай фидуцийн гэрээг тус тус хариуцагчтай байгуулсан. Автомашин барьцаалсан зээлийн гэрээгээр ****** улсын дугаартай Lexus RX450H маркийн цагаан өнгөтэй 2016 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монголд орж ирсэн GYL200002102 арлын дугаартай автомашиныг барьцаалсан. Хариуцагч нь Автомашин барьцаалсан зээлийн гэрээний дагуу 44,000,000 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлдэгчийн хүсэлтийн дагуу Хаан банкны 5115004828 тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч зээлийн гэрээний 3.2.2, 4.2.19 болон гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлэхийг утсаар залгаж, уулзалт товлож, албан мэдэгдэл зэргээр удаа дараа шаардсаар ирсэн боловч биелүүлэхгүй бөгөөд зээл авсан цагаас эхлэн хугацаа хэтрэн ганцхан эргэн төлөлтийг хийсэн тул хариуцагч З.Ш*******ас нийт зээлийн үлдэгдэлд 20,273,684.3, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,318.42 төгрөгийг тус тус гаргуулан бид бүхний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

М******* д******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Ш*******ас зээлийн гэрээний үүрэгт шаардсан иргэний хэрэгт талууд харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хурлыг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч М******* д******* к******* ББСБ ХХК нь хариуцагч З.Ш*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,237,742.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Ш******* нь нэхэмжлэлийн шаардлага 24,237,742.9 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 23,237,742.9 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* д******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 24,237,742.9 төгрөг гаргуулахыг хариуцагч З.Ш******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 23,237,742.9 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,695 төгрөгөөс 168,847.5 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 168,847.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч М******* д******* к******* ББСБ ХХК-д олгож, хариуцагч З.Ш*******ас улсын тэмдэгтийн хураамжид 168,847.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ