2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05072

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05072

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, , , , хаягт оршин суух, овогт ийн ******* /РД:*******/ын хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон компанийн гүйцэтгэх захирал З.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 2024 оны 0 сарын 11-ний өдөр ******* ХХК болон компанийн гүйцэтгэх захирал З.*******тай ******* маркийн автомашиныг 51,100,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг машиныг тэрээр Япон улсаас оруулж ирэхээр тохиролцож, улмаар би түүний ХК-ийн дансанд 40,806,280 төгрөгийг 2 хувааж шилжүүлж, би худалдан авагчийнхаа үүргийг биелүүлсэн. Үлдсэн 13,293,720 төгрөгийг авто машиныг тээвэрлэж Монголд ирэхэд нь төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь тохиролцсон хугацаандаа авто машиныг Монгол улсад оруулж ирж надад хүлээгэн өгөөгүй, тохиролцсон ёсоор тэрээр үүргээ биелүүлээгүй. Би түүнд өгсөн мөнгөө буцаан өгөхөөр авахаар ******* дүүргийн ******* хороо, гудамж, компанийн байрлаж байсан хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодохргүйгүй гээд шүүхээс буаасан. Иймд ******* ХХК болон компанийн гүйцэтгэх захирал З.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэх, ХК-ийн мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга,  дуудлага худалдаанд орох автомашины  мэдээлэл, ******* маркийн автомашиныг захиалах талаар З.*******тай харилцсан байсан зурвасууд, , Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/15884 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны ******* сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/20844 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримт хэрэгт авагдсан.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон компанийн гүйцэтгэх захирал З.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь дүүрэг, хороо, , , , хаягт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэх, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15******* зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүйн улмаас авто машин худалдаан авахаар шилжүүлсэн 40,806,280 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, ХК-ийн мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга,  дуудлага худалдаанд орох автомашины  мэдээлэл, ******* маркийн автомашиныг захиалах талаар З.*******тай харилцсан байсан зурвасууд, нэхэмжлэгчийн тайлбараар ******* ХХК нь хүсэлт гаргагч Ц.*******ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3. ******* дүүргийн ******* хороо, гудамж, хаягт ******* ХХК байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь , Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/15884 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны ******* сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/20844 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтад ******* ХХК-ийн хаягийн мэдээлэл хэсэгт Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , , гэж, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг З.******* гэж тодорхойлсон байх ба уг хаягт ******* ХХК болон З.******* оршин байрладаггүй, оршин суудаггүй болох нь Шүүхийн мэдэгдэх хуудас, дүүргийн хоооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн Магадлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, ******* ХХК болон компанийн гүйцэтгэх захирал З.*******ын оршин байрлах, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15******* зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* ХХК /РД:*******/, болон компанийн гүйцэтгэх захирал З.******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15******* зүйлийн 155.4.-т зааснаар ******* ХХК болон компанийн гүйцэтгэх захирал З.*******ыг эрэн сурвалжлах, оршин бхйрлах, оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Ц.*******т мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА