| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0054/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/54 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Аянагүл, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.ад холбогдох эрүүгийн 1836000000040 дугаартай, 178/*******018/0054/Э/ индекстэй хэргийг *******018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын *******0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн *******т сумын ******* багийн *******-р ******* айлын ******* тоотод оршин суух, ШГ7*******10*******018 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д. нь *******018 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Ховд аймгийн *******т сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ялалт захын комиссын барааны дэлгүүр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.тай маргалдаж улмаар түүний зүүн гарын бугуйн хэсгийн дотор талыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. мэдүүлэхдээ: хохирогчийн нэхэмжилж байгаа 1500000 төгрөгний зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогчид 750000 төгрөгний хохирол төлсөн.Цаашид хохирогчид гарах зардлыг төлнө , гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох
баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: тухайн өдөр би хүргэн Бат-Очирын комиссын барааны дэлгүүрт зогсож байгаад Баттулгын Солонгосоос авчирч өгсөн 1 шил архийг Давдаа, Баяраа бид гурав хувааж уусан.Тэгээд бид нар дэлгүүрээс гараад иртэл Д. дэлгүүртээ ирж байхаар нь чамайг байхгүй болохоор бид гурав Баттулгын өгсөн солонгос архийг хуваагаад уучихлаа гээд Д., Баяраа бид гурав мөнгөө нийлүүлж байгаад 0.75-тай шар чингис архи аваад манай дэлгүүрт хувааж уусан.Би үйлдлээ сайн мэдэхгүй байна.Тэгээд дахиад 1 шил 0.75-тай архи би авхуулаад Д.ын дэлгүүрт уусан. Тэр өдөр Д. бид хоёр танилцаж архи уусан.Би Сайнжаргал, Д. нарыг зодолдохоор нь дундуур нь орж байгаад гараа зүсүүлсэн юм шиг байна лээ. Би үйлдлээ сайн санахгүй байна. Д. надад нийт 74*******000 төгрөг өгсөн.Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг./хх 44-45-р хуудас/
Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:*******018 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим дэлгүүртээ очиход Д., Д.,Баасандорж нар архи уугаад байж байсан.Тэгээд гарч яваад *******-3 цагийн дараа ах Д.ын дэлгүүр дээр ирэхэд дэлгүүр нь цоожтой байсан.Тэгтэл Туяа гэдэг хүн утасдаад Д.ын дэлгүүрт тэд нар байна гэхээр нь яваад очтол Д. ******* хутга давхарлаад баруун гартаа барьчихсан Сайнжаргал руу дайраад “ та нарыг бүгдийг чинь алнаа” гээд дайрахад нь Баяраа гэх залуу гарнаас нь зүүгдээд салгаад байсан.Манай ах Д. Сайнжаргалыг цааш түлхээд зогсож байсан.Гэтэл Д. Сайнжаргалтай ноцолдож байгаад бид нарыг ташраар нь түлхээд дэлгүүрийн бараан дээр унагасан.Би бүр дийлэхгүй болохоор гүйж гараад нөхөр лүүгээ утасдаад зогсож байх хооронд хүмүүс шуугилдаад байхаар нь эргээд харсан чинь Д. манай ах Д.ыг заамдаад дэлгүүрийн доошоо чирээд явж байсан, тэр хоорондоо зодоод дэвссэн.Тэгэхээр нь би ахыгаа салгаж авсан.Тэр үед манай ахын зүүн гарын бугуйн хэсгээс цус олгойдож байсан.Тэгж байх хооронд манай дүү Энх-Отгон, Жаргалсайхан хоёр ирээд бид нар ахыгаа аваад эмнэлэг явсан гэх мэдүүлэг / хх-48-49-р хуудас/
Гэрч М.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *******018 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр Ялалт зах дээр байрлах ын дэлгүүрт ороод Д., Д. бид гурав нэг шил архи уусан. Тэгж байгаад Д., Д. хоёр хоорондоо маргалдаж байсан.Тэгтэл манай хүргэн Баяраа орж ирэхэд Д. миний цээжин хэсэг рүү ******* удаа хутгаар чичсэн.Би тухайн үед зузаан хувцастай байсан болохоор хутга миний биед ороогүй байх.Миний баруун шагайны урд хэсэг жаахан зүсэгдсэн.Тухайн үед би нэлээд согтуу байсан гэх мэдүүлэг . /хх -5*******-р хуудас/
Гэрч Б.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:*******018 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр ын дэлгүүрт ороход Бороо, хоёр архи ууж байхаар нь нэг хундага уучихаад гараад явсан. Тэгээд Д.ын дэлгүүрт хүмүүс орилолдоод байхаар нь орсон чинь Д., Д.,Сайнжаргал гурав хоорондоо маргалдаж байсан.Тэгээд нэг нэгэн дээрээ давхарлаж унаад Сайнжаргал Д. хоёр барилцаж аваад тэр хоёрыг салгах гээд Д. нь бас давхарлаж унаад байсан.Сайнжаргал Д. хоёр хоорондоо зодолдохоор нь би салгасан чинь Д. цааш эргээд хайрцагнаас ******* хутга гаргаж ирээд Сайнжаргалын цээж рүү хоёр удаа чичсэн.Хутга нь үзүүргүй, Сайнжаргал зузаан хувцастай байсан тул ороогүй.Би Д.ыг салгаад ******* хутгыг нь аваад хайрцагт нь хийчихээд байж байтал Д., Д. хоёр дахиад хоорондоо маргалдаж Д. Д.ын нүүр лүү ******* удаа алгадсан.Тэгтэл Д. хэзээ хутгаа авсныг мэдэхгүй нэг мэдэхэд баруун гартаа хутга барьчихсан байсан. Тухайн үед Д. нь Д.ыг заамдаад барьчихсан байсан. Тэгтэл Д. хутгаа эргүүлтэл Д.ын гарыг зүссэнийг би анзаараагүй. Туяа эгч орж ирээд Энхээ ах таны гар зүсэгдсэн байна гэхээр нь харсан чинь Д.ын зүүн гарын бугуйн хэсэг зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх53-54/
*******018 оны 0******* дугаар сарын *******7-ны өдрийн 3079 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.Д.ын биед зүүн шууны дунд мэдрэлийн бүрэн тасрал /n.medianus/, зүүн шууны дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.3.1-д заасан: эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-18-р/ ,гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-*******/ өвчний түүх /хх-*******1-*******8-р/ зэрэг баримтууд болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д. нь Ховд аймгийн *******т сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт *******018 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.ыг хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, *******018 оны 0******* дугаар сарын *******7-ны өдрийн 3079 дугаартай шинжээчийн дүгнэлт,өвчний түүхийн хуулбар, шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, болон цаашид гарах хохирогчийн эрүүл мэндийн зардлыг төлөхөө илэрхийлсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэв.
Хохирогч Д.ийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан ба хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн *******410950 төгрөгний хохирол гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байгаа боловч нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд хэрэгт авагдсан тул хэлэлцэхгүй орхигдуулж, шүүгдэгчээс 750000 төгрөгний хохирол төлсөн, цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн ******* ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих газарт хүргүүлэх, шүүгдэгчийн эзэмшлийн Самсунг маркийн 40 инчийн зурагт битүүмжилсэн Прокурорны тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.******* дугаар зүйлийн 1,*******,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ыг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Д. нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих байгууллагад хүргүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.ын эзэмшлийн Самсунг маркийн 40 инчийн зурагт битүүмжилсэн Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form