2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05073

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05073

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон *******, хаягт оршин суух, овогт гийн ******* /РД:*******/-ын хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ болрн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь дүүргийн хороо, гудамж, хаягт оршин суух хаягтай бөгөөд 2018 онд ******* аймгийн төвд түр оршин сууж байхдаа ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШЗ2018/01508 дугаартай захирамжаар тэрээр надад 10,260,000 төгрөгийг төлөхөөр болсон. Гэтэл энэ мөнгөө төлж барагдуулаагүй, хэл сураггүй болсон, эхнэр нь н.******* гэх хүн байдаг. Д.*******-ийн ээж хагалгаанд орох гэж байгаа гээд мөнгө зээлсэн. 2020 оноос хойш шүүхэд хандаагүй. Ээж нь ******* аймагт байдаг. Надад мөнгөө өгөөгүй. Түр оршин сууж байсан хаяг нь Улаанбаатар хот, дүүрэг, хороо гэсэн боловч хаягтай байдаггүй. Хорооноос энэ хаягтаа байдаггүй гэх тодорхойлолт өгсөн хэрэгт хавсаргасан. Утасны дугаарыг мэдэхгүй, ээж, эхнэрийн дугаарыг мэдэхгүй. Д.******* мөнгөө өөрөө авсан гээд надтай гэрээ байгуулсан. Иймд Д.*******-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Иргэний үнэмлэх, ******* дүүргийн ******* хорооны Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 385 дугаартай тодорхойлолт, Г.*******, Д.******* нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хүүтэй мөнгө зээлдүүлэх гэрээ, дүүргийн хорооны Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаартай тодорхойлолт, ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШЗ2018/01508 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/20843 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.*******-ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Д.*******-ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон *******, хаягт оршин суудаг болох нь ******* дүүргийн ******* хорооны Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 385 дугаартай тодорхойлолт баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Г.******* нь Д.*******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг үндэслэлийг, ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШЗ2018/01508 дугаартай захирамжаар Д.******* нь 10,260,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн, уг төлбөрөө тэрээр төлөхгүй байгаа гэж тайлбарлаж байна.

3.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдсон, оршин суугаа газар нь нь мэдэгдэхгүй гэсэн хоёр хууль зүйн шалгуур хангагдаж байж аливаа иргэн, хуулийн этгээдийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлахаар хуульд зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн, ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШЗ2018/01508 дугаартай захирамжаар Д.******* нь 10,260,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Г.*******ад төлөхөөр шийдвэрлэсэн, энэ захирамж хуулийн хүчинтэй байна.

Дээрх шүүгчийн захирамжаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжийн дагуу төлбөрөө төлөхгүй байгаа нь Д.*******-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Д.*******-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх хуульд заасан шалгуур хангагдахгүй байх тул Д.*******-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Д.*******-ийг эрэн сурвалжлуулах тухай Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7. дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА