Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2025/00346

 

 

 

 

 

 

2025 05 23

319/ШШ2025/00346

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* суманд оршин суух хаягтай, *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* гол багт оршин суух, М.*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 430,000 (дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 319/2025/00267/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М.******* нь 2023 онд бэлэн хувцас зээлээр авсан боловч өнөөдрийг хүртэл боловч өнөөдрийг хүртэл барааны үнэ 430,000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд М.*******аас бэлэн хувцасны үнэ 430,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...6, 7 сард 2 хувааж төлнө... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох, 430,000 (дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан хувцасны үнэ 430,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,550 төгрөгийн тал хувь болох 6,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,775 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4. Хариуцагч М.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох, 430,000 (дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,550 төгрөгийн тал хувь болох 6,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,775 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ                    Б.ГАНТӨГС