Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 319/ШШ2025/00355

 

 

 

 

 

 

2025 05 26

319/ШШ2025/00355

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, *******-р давхарт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг,  сум, 10-р баг, , 04 тоотод оршин суух, ийн д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 23,41*******,046.45 (хорин гурван сая дөрвөн зуун арван найман мянга дөчин зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын *******-ны өдөр 319/2025/004*******/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Г. нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-07-30-нд 600024*******276 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 24,340,000 төгрөгийн зээлийг сарын 1,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 600024*******276 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 117 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 600024*******276 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-01-25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 600024*******276 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 21,674,031.7 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,6*******3,290.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 37,724.45 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 23,41*******,046.33 төгрөгийг зээлдэгч Г.гоос гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... *******иний бие ******* ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 23,41*******,046.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. *******аргах зүйлгүй. 12 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

      2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      2025 оны 0******* дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      2025 оны 09 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      2025 оны 11 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      оны 12 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      01 дүгээр сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      оны 02 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг,

      2026 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 1,951,503 төгрөгийг тус тус,

нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох, 23,41*******,046.45 (хорин гурван сая дөрвөн зуун арван найман мянга дөчин зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 23,41*******,046.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,040.23 төгрөгийн тал хувь болох 137,520.1******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 137,520.1******* төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 137,520.1******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Хариуцагч Г. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох, 23,41*******,046.45 (хорин гурван сая дөрвөн зуун арван найман мянга дөчин зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,040.23 төгрөгийн тал хувь болох 137,520.1******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 137,520.1******* төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 137,520.1******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС