2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02055

 

 

 

 

 

 

 

 

    2025              03             18                                             192/ШШ2025/02055                                  

 

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2 хотхон, ***** тоот хаягт оршин суух, Т** овогт Б******* Ж******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2 хотхон, ***** тоот хаягт оршин суух, Т*** овогт, Р******* Ө******* /РД:*******/-т холбогдох,

 

Шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, **** тоотод оршин суух, Т*** овогт Ө*******ын О******* /РД:*******/,

 

Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 32-р хороо, ******* тоот орон сууцнаас ногдох хэсгээ гаргуулах, ажлын байр, автомашин, приус 30 автомашин, базагчтай машинаас нийт 57,000,000 төгрөгөөс ногдох хэсгээ гаргуулах Ө.О*******гийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ж*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О,

Хариуцагч Р.Ө*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А,

Гэрч Д.Г, Ч.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж******* нь хариуцагч Р.Ө*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 32-р хороо, ****** тоот орон сууцнаас ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

Миний бие Б.Ж******* нь 2006 онд Р овогтой Ө*******тай гэр бүл болсон. Бид дундаасаа 1 хүүхэдтэй. Ам бүл гурвуулаа. Урд нь би нэг дагавар хүүхэдтэй суусан. Хүү Ө.О******* 2003 оны 1 сарын 27-нд төрсөн, одоо 19 настай. ШУТИС-ийн барилгын инженерийн ангид сурдаг оюутан. Бид таарамж тохиромж муутай, суусан цагаасаа хойш янз бүрийн хүмүүстэй хардаж зовоодог, мөн ажил хийлгэхгүй гэрт хорьж цагдаж гэрээс гаргадаггүй байсан. Өөрөө гэр бүлээс гадуур харьцаа тогтоож явна. намайг гэрээс хөөж туудаг, зүгээр ч гэрээс хөөхгүй элдэв янзаар доромжлон гүтгэдэг. Хамт ажиллаад олсон орлогоос нэг ч төгрөг өгдөггүй. Ер нь энэ айлын зарц боол шиг л харьцана. Надад нэр хүнд гэж бараг байхгүй болсон. Миний охин надад жижиг машин авч өгсөн ба машин охины нэр дээр байдаг. Бусад хөрөнгө бүгд өөрийнх нь гэж үзнэ. Хамт амьдарч байхдаа авсан бусад хөрөнгө мөнгийг бүгдийг өөрийн нэр дээр авна.. Ер нь маш их дээрэлхүү занатай, муухай ааш авиртай хүчирхийлэгч болсон. Одоо чи зайлахгүй бол би өөр хүүхэн дагуулж ирлээ чи хурдан зайл гэж байгаа. Миний хувьд олон жил хууль ёсны гэр бүл амьдрахдаа хамт ажиллаж хөдөлмөрлөж орсон орлого гэж байгаа гэж ойлгож байгаа.Хан уул Дүүргийн Буянт Ухаа хороололд манайх байранд орсноос хойш ааш авир нь бүүр муудаж маш их хувирч, өглөө уурлаж гараад л орой уурласан хүн л орж ирнэ маш их хэцүү, байнга хөөж тууна. Чамайг танайхныг бүгдийг нь ална гэж заналхийлдэг. Миний хувьд өдөр хоногийг иймэрхүү маягаар л өнгөрөөж байна. Ө*******ыг өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсныг найз нь надад хэлсэн, үүнийг хэлэхээр, эргэж намайг тагнаж чагнаж гэртээ нууцаар чагнах төхөөрөмж тавьж миний юу хийж байгаа хэнтэй ярьж байгаа талаар мэдээлэл авдаг болсон байна. Үүнээс болж дарамт нь улам ихсэж хэцүү байдалтай амьдарч байна. хүний эрхэнд амьдрахаар өөрийн эрхээр амьдармаар байна тийм учир гэр бүл цуцлахаар нэхэмжлэл гаргалаа. Тэгээд ч миний нэр төрд халдаж таньдаг мэддэг хүн бүрд намайг өөр хүнтэй болсон гэж худлаа ярьдаг болсон. Мөн намайг гэр бүлийнхэнтэй минь яриулахаа больсон. Ээжтэйгээ дүүтэйгээ ярихаар уурлана байнга утас шалгаж ярилаа гэж дарамталдаг. Ийм хүчирхийлэлд амьдрахад хүнд хэцүү байгаа тул гэр бүлээ цуцлуулж одоо амьдарч байгаа байраа өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...  миний бие дараах тайлбарыг хийж байна. Нэхэмжлэгч Б.Ж******* нь Ажлын байр 23мкв-10,000,000 төгрөг, Приус 20 тээврийн хэрэгсэл 19,000,000 төгрөгөөр авч байсан, төмөр базагчтай машин 40,000,000 төгрөгөөр авч байсан, ажлын байран дээр байгаа 45тн нийт 85,000,000 төгрөгийн хаягдал төмөр, авто пүү үүнээс оногдох хэсэг 10,000,000 төгрөг гэж тодруулж гэр бүлийн дундын хөрөнгө хуулийн дагуу гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлүүлнэ гэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь 1. Ажлын байр 23 м.кв-10,000,000 төгрөг. Үүний тухайд 2018 онд шинэ, хуучин материал оролцуулан миний бие өөрөө 4 сая төгрөгөөр урт нь 5.40м, өргөн нь 3.80м, нийт 20.52мкв талбайтай ажлын байрыг барьсан. Уг байрыг барихад Ж******* нь гар бие оролцоогүй, ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлээгүй, ганцхан би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр барьж босгосон. 10,000,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй болно. 2. Приус-20 тээврийн хэрэгсэл 19,000,000 төгрөгөөр авч байсан гэсэн дээр болохоор 2021.09 сард хүү Ө.О*******д приус 20 биш, приус 30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 19,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба хүү хөдөөгийн хаягтай байсан тул өөрийнхөө нэр дээр хотын хаягт авсан. Одоо хүртэл машины нэрийг хүүгийн нэр дээр шилжүүлж өгөөгүй, машиныг одоогоор миний бие унаж байгаа, хүүдээ уг машинаа нэрийг нь шилжүүлж өгнө. Тийм учраас Ж*******т уг машинаас ногдох хувь байхгүй. Машин миний хүүгийн өөрийнх нь өмч. 3. Төмөр базагчтай машин 40,000,000 төгрөгөөр авч байсан гэсэн дээр болохоор уг ***** улсын дугаартай Ниссан дизель маркийн машиныг 2017.9 сард Мөнгөнсүх гэдэг залуугаас 30,000,000 төгрөгт бодож өр зээл тавин авч байсан болно. Уг машин нь элэгдэл хорогдол эвдрэл гэмтэл ихтэй, рам хугархай, үзлэг оношилгоонд ороогүй, хотын хөдөлгөөнд оролцдоггүй, оношилгоонд орох гэхээр тэнцэхгүй, хашаанд хөдөлгөөнгүй байдаг. Одоогийн байдлаар уг машин 15,000,000 төгрөг болно. 4. Ажлын байран дээр байгаа 45 тн нийт 85,000,000 төгрөгийн хаягдал төмрийн тухайд гэвэл хашаанд сайн муу нийлсэн 20тн төмөр л бий, 1 тн сайн муу төмөр нь дунджаар тооцоход 300,000 төгрөг, нийт 6,000000 төгрөгийн хаягдал төмөр байгаа. 5. Авто пүү үүнээс оногдох хэсэг 10,000,000 төгрөг гэсний тухайд гэвэл портер жигнэдэг жижиг жин. Уг жинг 4 жилийн өмнө буюу 2018 оны 6 сард хуучин төмөр цуглуулж 3 сая төгрөгт верев босгож монголчилж хийсэн. 6. Хан Уул дүүргийн 21 р хороо Буянт Ухаа 2, ***** тоот 2 өрөө байрыг 2021.11 сард 70,000,000 төгрөгөөр Хаан банкнаас 2 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийн зээл авч авч байсан. 20,313,700 төгрөг зээлд төлж үлдэгдэл 39,900,000 төгрөг. 2022.10.25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа 14,366,666 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбараасаа буцаж байна. Б.Ж******* нь уг байрыг авахад ямар ч хувь нэмэр оруулаагүй, мөнгө төгрөг гаргаж өгч байгаагүй, зөвхөн миний хөдөлмөрөөр олсон 20,000,000 төгрөгөө нэмж байж авсан байр. Тийм учраас Б.Ж*******т уг байрнаас ногдох хувь өгөх боломжгүй Мөн Б.Ж*******ын дээр бичсэнчлэн тэнгэрт тулсан үнэ ханштай зүйлүүд биш. Дандаа хуучин, эсхүл өөрөө хийж монголчилж босгосон зүйлүүд. Эдгээрт Ж*******ын оролцоо, хөдөлмөр, дэмжлэг туслалцаа нэг ч байхгүй. Би Б.Ж*******ыг 22 жил ажил хийлгүүлж үзээгүй, дураар нь байлгаж, хоол хүнс, мөнгө төгрөгөөр гачигдуулж байгаагүй. Миний жижиг машинуудыг дур зоргоороо унаад дураараа өөрийнхөөрөө амьдарч байсан. Би энэ хүнийг жаргааж байсан уу гэхээс зовоож байгаагүй. Б.Ж*******ын талынхныг ална тална гэх нь байтугай ах, дүү, аав, ээж нар нь надад жигтэйхэн сайн байсан. Иймд Б.Ж*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, бусад шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Эцэг, эхийн хооронд болж буй хэрүүл, маргаанд оролцохгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсэг, хувийг гаргуулах, эцэг эхийн хэнийх нь ч талд орохгүй байр суурьтай байгаа гэжээ.

 

Хариуцагч Р.Ө******* нь нэхэмжлэгч Б.Ж*******т холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Р.Ө******* миний бие Б.Ж*******тай 2002.10 сард хурим хийж нэг гэрт орж Өвөрхангай аймагт амьдарсан. Хүү О******* 2003.01.27-нд төрсөн. Миний бие Өвөрхангай аймагт наймаа хийдэг, тээвэрт явж гэр бүлээ тэжээдэг байсан. Тэгээд 2015 онд амьдралаа дээшлүүлэхийн тулд ганцаар Улаанбаатар хотод ирж Баянгол дүүргийн 20-р хороонд хашаа түрээсэлж төмрийн хаягдал авч хоёрдогч түүхий эдийн ажлыг хийж ирсэн. Энэ үед Б.Ж******* нь хүү О*******гийн хамтаар Өвөрхангай аймагт үлдсэн. Хүү 6-р ангид сурч байсан ба хот руу шилжүүлж авчрах гэсэн чинь Ж*******, түүний том охин Энхтуул нар аашлаад тэнд нь сургуулийг нь төгсгөнө гээд хэрүүл хийж нааш нь шилжүүлээгүй. Энэ хооронд 2015 оноос 2021 оныг хүртэл Өвөрхангайгаас Улаанбаатарт Ж*******ын ирж очих, буцах зардал, бензин маслоны зардлыг би гаргаж байсан. Мөн энэ хугацаанд Ж******* болон хүүхдийн хоол унд, хувцас хунар, хүүхдийн сургуулийн төлбөрт 1-р ангиас 12-р анги хүртэл жил бүр 140,000 төгрөгийг би ажил хийсэн мөнгөөрөө төлж ирсэн. Энэ хугацаанд Б.Ж******* нь нэг ч удаа ажил хийж гэр орондоо болон хүү бид 2-т нэг ч төгрөг, болон юу ч авч өгч байгаагүй. Би Б.Ж*******тай суусан 2002 оноос хойш тусдаа амьдрах хүртлээ хүү, Ж******* хоёрыг юугаар ч дутаагаагүй ирсэн. Гэтэл өнөөдөр бид таарч тохирохгүй улмаас салж 2 тусдаа 2022.02.15-наас хойш амьдарч байгаа, дээрээс нь эд хөрөнгийн маргаанаас шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байна. Ж*******, хүү О******* нар нь энэ гэр бүлд босгосон эд зүйл хөрөнгийг бий болгоход тус нэмэр болоогүй, нэг ч төгрөгийн мөнгө нэмэрлэж байгаагүй мөртлөө надаас байр, машин болон ажлын бусад хэрэгсэл багажийг авна гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнтээ шүүхээр амьдралынхаа хугацаанд бий болгосон хөрөнгө эд зүйлийг хуваана гэж байгаа бол би ч амьдарч байх хугацаандаа тэр хоёрт зарцуулсан 2015 оноос 2021 он хүртэлх хугацаанд Б.Ж*******ын Хаан банкны тоот данс руу өөрийн хаан банкны 5166284340 тоот данснаас 53,951,300 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. /Бэлнээр ч зөндөө мөнгө өгч байсан. Одоо Б.Ж*******аас дээрх хугацаанд шилжүүлж өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Иймд Б.Ж*******аас 2015.01.01-нээс 2021.12.31-н хүртэлх хугацаанд Р.Ө******* надаас шилжүүлэн авсан 53,951,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.О******* нь хариуцагч Р.Ө******* холбогдуулан  бие даасан шаардлага гаргасан. Бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

“… Ө.О******* нь ээж Б.Ж*******, аав Р.Ө******* нарын гэр бүл цуцлах, дундын эд хөрөнгө хуваах шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байгаа. Гэр бүлээрээ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2, **** тоотод амьдарч байсан. Энэ байдал надад маш хүнд тусаж байна. Хоёр удаагийн шүүх хурлаас хойш, аав Ө*******ын ааш авир өөрчлөгдөн, намайг зодож гэрээсээ хөөсөн. Аавыг ганц хүүдээ арай ийм муухай үйлдэл гаргана гэж бодоогүй. Маш их гомдож байна. Бид гэртээ адилхан л ажил хийж өөр өөрийн байр суурьтай л амьдарч байсан. Ийм учир би, энэ гэр бүлийн нэг гишүүн, Р.Ө*******ын ганц төрсөн хүүгийнх нь хувьд, бие даасан нэхэмжлэл гаргаж байна. Аав гэрээсээ хөөж гэртээ оруулахгүй байгаа учир би гадуур эгчихээрээ, заримдаа гадуур амьдарч байна. Надад хэцүү хүнд байна. Би аавд ямар нэгэн буруу үйлдэл гаргаагүй байхад намайг гэрээсээ хөөсөн. Миний хувьд аав, ээжтэй хаягдал төмрийн наймаа худалдаа хийдэг байсан. Хичээл сургуулийнхаа хажуугаар адилхан төмөр дээрээ ажиллаж хөдөлмөрлөдөг байсан. Сүүлийн үед ажлын байран дээрээ би ганцаараа ажилладаг байсан. Гэтэл аав намайг ажил хийлгэхээ байж гэрээсээ хөөсөн. Би ШУТИС-ийн оюутан. Одоо гуравдугаар курс. Жил бүрийн сургалтын төлбөр төлдөг. Энэ жил төлбөрөө төлөх шаардлагатай хагас төлбөрийг ээж төлсөн. Бусад 2,500,000 төгрөгийг ааваас гаргуулна. Иймд:

-Гэр бүлийн дундын өмч болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо,Буянт ухаа 2, ****** тоот, 2 өрөө байрны өөрт ногдох хэсгийг гаргуулах

-Ажлын байр болон байран дахь түүхий эд болон хайлш, зэс гууль, аккумлятор болон төмрийн оногдох хэсгийг гаргуулах

-Прусс маркийн ****** улсын дугаартай машиныг өөрийн өмчлөлд авах

-Төмөр базагч машины оногдох хэсгийг гаргуулах

-Хоёр ширхэг пүү оногдох хэсгийг гаргуулах

-Сургалтын төлбөр болох 2,500,000 төгрөг гаргуулахаар бие даасан нэхэмжлэл гаргаж байна…” гэжээ.

 

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, фото зургууд, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022102100008 дугаартай Хаан банк ХК-ийн тодорхойлолт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗГ/202146970775 дугаартай Зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №БГҮ202146970775 дугаартай Барьцааны гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******* дугаартай техникийн тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №М15022111002 дугаартай Зээлийн гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №F1502211100201 дугаартай Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээ, Ү-2206059247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2365 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ,

 

Хариуцагчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Сансар худалдааны төвийн урд хашаанд байрлах 23 м.кв ажлын байр, ****** улсын дугаартай Ниссан дизель маркийн автомашин, хаягдал төмөр, автопүү зэргийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа 2 хороолол,****** тоот, 39м.кв орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Р.Ө*******, нэхэмжлэгч Б.Ж*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.О******* бид нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.    Нэхэмжлэгч Б.Ж*******, хариуцагч Р.Ө******* нарын гэрлэлтийг цуцлах

2.    Нэхэмжлэгч Б.Ж******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагаас бүхэлд нь татгалзаж,

3.    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.О******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас бүхэлд нь татгалзаж. Үүнд: гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж,

4.    Хариуцагч Р.Ө******* нь нэхэмжлэгч Б.Ж*******, гуравдагч этгээд Ө.О******* нарт прусс 30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн ***** улсын дугаартай Nissan Condor маркийн тээврийн хэрэгслийг өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

 

            Хариуцагч Р.Ө******* “... шүүхэд гаргасан сөрөг шаардлагаасаа татгалзаж байна...” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж******* хариуцагч Р.Ө*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах  үндсэн нэхэмжлэлтэй, 53,951,300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Б.Ж*******, Р.Ө******* нар нь  2003 онд гэр бүл болсныг 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 44 дугаарт бүртгэсэн байх ба, тэдний дундаас 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү Ө.О******* төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 600 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. /х.х-ийн 7 хуудас/

 

Гэрлэгчид цаашид зан харилцааны хувьд таарч тохирохгүй, эвлэрч хамт амьдрах боломжгүй үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүссэн. Шүүх зохигчдыг эвлэрүүлэх бүхий л арга хэмжээг авч зохигчдод гэрлэлт цуцлах сөрөг үр дагавар, мөн бие биеийнхээ харилцаа хандлагад хүндэтгэлтэй хандах, хүүхэд эцэг, эхээ ойроос мэдрэх тэдний хайр халамжид өсөх эрхийг хүндэтгэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үүсгэх боломжит хугацааг шүүхийн зүгээс өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид  гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах үндсэн, сөрөг, бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “...     

1. Нэхэмжлэгч Б.Ж******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагаас бүхэлд нь татгалзаж,

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.О******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас бүхэлд нь татгалзаж. Үүнд: гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж,

3. Хариуцагч Р.Ө******* “...шүүхэд гаргасан сөрөг шаардлагаасаа татгалзаж,

4.Хариуцагч Р.Ө******* нь нэхэмжлэгч Б.Ж*******, гуравдагч этгээд Ө.О******* нарт  Prius  30 маркийн ***** улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, ZVW305290661 арлын дугаартай тээврийн хэрэгсэл мөн ***** улсын дугаартай Nissan. Condor маркийн, цагаан өнгийн, ачааны зориулалттай, MK252K08103 арлын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна...” харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дах хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т**** овогт Б******* Ж******* /РД:ИЗ72020407/, Т*** овогт, Р******* Ө******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ж******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагаас бүхэлд нь татгалзаж,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.О******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас бүхэлд нь татгалзаж. Үүнд: гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж,

хариуцагч Р.Ө******* шүүхэд гаргасан сөрөг шаардлагаасаа татгалзаж,

 

хариуцагч Р.Ө******* нь  Prius  30 маркийн, **** улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, суудлын зориулалттай, ZVW305290661 арлын дугаартай тээврийн хэрэгсэл мөн **** улсын дугаартай Nissan. Condor маркийн, цагаан өнгийн, ачааны зориулалттай, MK252K08103 арлын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус нэхэмжлэгч Б.Ж*******, гуравдагч этгээд Ө.О******* нарын өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2  дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Р.Ө*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,706 төгрөг, гуравдагч этгээд  Ө.О*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                          Ц.ОЮУНБИЛЭГ