Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/55

 

 

                                 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ч.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Батдэлгэрт холбогдох эрүүгийн 1836000000016 дугаартай, 178/2018/0055/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-1, ганцаараа Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт  оршин суух, ПВ83082610 регистрийн дугаартай, Жагдбай овогт Чичээгийн Батдэлгэр

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Батдэлгэр нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 9-14 тоот хашаанд оршин суух иргэн А.Батсайханы гэрт Т.Цагаанцоожтой маргалдаж улмаар түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Батдэлгэр: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох

баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Хохирогч Т.Цагаанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой найз Батсайханы гэрт очиход тэднийд Батсайхан, Амарсанаа,Батдэлгэр, Баагий нар архи уугаад сууж байсан.Тэгж байтал тэднийд Нармандах гэх залуу орж ирсэн.Тухайн үед би хоймрын орны толгойн хэсэгт сууж байсан.Бид нар юм яриад тоглож наргиад байж байтал юунаас болсон юм бүү мэд нэг мэдэхэд гэнэт Ч.Батдэлгэрийн гар миний цээжин дээр хүрээд буцсан.Тэгтэл миний цээжнээс халуу оргиод Ч.Батдэлгэр хутгалчихсан байсан.Цагдаа дууд би хутгалуулчихлаа дараа нь та нарт хэцүү шүү гэсэн.Тэгээд ухаан алдчихсан байсан.Эмнэлэгт ирээд маргааш нь ухаан орсон.Надад гомдол санал байхгүй, эмчилгээний 600000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг./хх 11-12-р хуудас/  

Гэрч Х.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой манай хашаанд байх манай хүү Батсайханы гэрт 4,5 залуу ирээд архи уусан. Орой 18 цагийн үед би тэднийд ороод “одоо та нар явцгаа” гээд явуулсан.Тэгтэл 21 цагийн үед буцаад хүрээд ирсэн.Би дахиж ороод “та нар явцгаа” гэсэн чинь “ бид нар хөдөө явна, энд бүгдээрээ хононо” гэсэн. Гэртээ ороод унтахаар хэвтэж байтал 22 цагийн үед Батсайханы охин манайд унтах гэж байснаа гэр лүүгээ орчихоод буцаж ирээд “энэ хүмүүс нэгнийгээ хутгалсан байна” гэж хэлэхээр нь би яваад ороход Батсайханы орны дэргэд нэг залуу нь хутгалуулчихсан цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн гэх мэдүүлэг / хх-13-14-р хуудас/

Гэрч Т.Өнөрбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: дуудлагаар очоод уг гэрт ороход  Цагаанцоож нь хутгалуулсан байдалтай хойморын орон дээр суучихсан, зүүн гар талд нь Нармандах,гэрийн зүүн талд Батсайхан зогсож байсан. Баруун талын орон дээр Амансанаа нар сууж байсан.Юу болсон талаар асуухад нэг эмэгтэй хүүхэд “энэ хэд хумсны хутгаар нэгнийгээ зүсчихлээ”гэсэн. Хутга нь хаана байна гэхэд жаахан охин хойморын орны хэсэг рүү заахад тэнд нь үзлэг хийхэд урд төмөр хэсэг нь даавуугаар ороосон, үзүүр нь ил гарсан байдалтай хутга байсан.Тэнд байсан Нармандах, Батсайхан нар Цагаанцоож, Ч.Батдэлгэр 2 хоорондоо муудалцаад Ч.Батдэлгэр нь Цагаанцоожийг хутгалчихлаа гэж хэлсэн.Тэнд байсан хүмүүс нэлээд согтолттой байсан гэх мэдүүлэг . /хх -15-16-р хуудас/

Гэрч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаад дуудлагаар Т.Өнөрбаатарын хамт Алаг толгой багийн 9-14 тоот хашаанд ирээд 3 гэрийн дунд талын гэрт ороход Цагаанцоож нь хутгалуулсан байдалтай хойморын орон дээр сууж байсан. Юу болсон талаар асуухад тэнд байсан хүмүүс Цагаанцоожийг Ч.Батдэлгэр хутгалчихлаа гэж хэлсэн.Би Т.Өнөрбаатарын өгсөн үүргийн дагуу гэрт байсан Ч.Батдэлгэр, Амарсанаа,Батсайхан, Нармандах нарын биед үзлэг хийж гэрээс гаргаж харгалзаж байтал удалгүй жижүүрийн машин ирж хүмүүсийг саатуулах байр луу авч явсан  гэх мэдүүлэг /хх-19-20/

Гэрч М.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Бид нар Батсайханы гэрт хонохоор болоод би зүүн талын орон дээр сууж байтал хойморын орон дээр сууж байсан Ч.Батдэлгэр Цагаанцоож хоёр хоорондоо маргаж байснаа гэнэт Ч.Батдэлгэр нь  баруун гараараа Цагаанцоожийн цээжинд цохих шиг болсон. Тэгтэл тэнд байсан хүмүүс хутгалчихлаа гэж хэлэхээр нь харсан чинь Цагаанцоожийн цээжний зүүн хэсгээс цус гарч байсан.Тэгээд эмч, цагдаа дуудсан байсан. Уг хутгыг Ч.Батдэлгэр гутлын түрийнээсээ гаргасан байх.Тэр хутгыг Ч.Батдэлгэр түрийлээд явдаг байсан,Ч.Батдэлгэр энэ хутгаар андатар өвчдөг байсан.Тийм учраас урд талын ир хэсгийг боогоод үзүүрийг нь гаргасан байх гэх мэдүүлэг / хх-22-24/

Гэрч Н.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: ...тэгээд гэрт ороод байж байсан чинь гэнэт Цагаанцоож намайг хутгалчихлаа гэсэн.Би очоод харсан чинь Цагаанцоожийн цээжний хэсгээс цус гараад байхаар нь цусыг нь юмаар дарах хооронд Ч.Батдэлгэр би хутгалчихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-25-26/

Шүүгдэгч Ч.Батдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. Би энэ өвөл найзууд болох Цагаанцоож, Батсайхан, Балжинням нартай хамт Буянт сумын нутаг дэвсгэрээс андатар агнаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр агнасан 51 андатараа зарчихаад дахин явахаар бид нар мөнгөө нийлүүлж 2 шил архи аваад Батсайханы гэрт ирж уусан.Цагаанцоож бид хоёр хойморын орон дээр суугаад юм ярьж байтал Цагаанцоож над руу “ чи муу банди, гөлөг” гэх мэтээр хэлсэн. Тэгэхээр нь би Цагаанцоожийг айлгах санаатай өөрийнхөө гутлын түрийнд байсан хутгаа аваад Цагаанцоожийн цээж хэсэг рүү чичсэн чинь хутганы ир хэсгийг ороосон байсан даавуу нь цоороод хатгагдчихсан юм.Тэгээд бид нар сандраад  эмнэлэг цагдаа дуудсан.Би уг хутгаар андатар өвчдөг,гутлын түрийнд хийдэг болохоор хатгагдахаас хамгаалж даавуугаар ороосон байсан гэх мэдүүлэг/хх-36-38/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх41-43/

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Т.Цагаанцоожийн биед зүүн зүүн талын уушиг атлектаз / шалчийх/ зүүн плеврт пневмоторакс / хий хурах/ зүүн синусын хаалт,плеврт / гялтан хальс/ шингэн, цээжний зүүн урд хэсэгт 1.5 см 2 ширхэг мэс замлын оёдол бүхий шарх, цээжний зүүн ард хэсэгт гуурс тавьж бэхэлгээ хийсэн шарх, тус хэсгүүдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.2.Т.Цагаанцоожийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.3. Т.Цагаанцоожийн биед гэмтэл учирсан байх боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.4.Т.Цагаанцоожийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д:цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус хий, агаар хуралдах гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-51-52-р/

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1204 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.Хар цамцанд гарсан 13 мм, богино ханцуйтай цэнхэр цамцанд гарсан 14 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ир мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна гэх дүгнэлт /хх-78/

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1838 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.хар өнгийн цамц, цэнхэр футболк, хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас хурааж марланд шингээн бэхжүүлэн авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл зэргээс цус илрсэн, хутганаас илрээгүй.2.Хар өнгийн цамц, цэнхэр фудволк,хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас хурааж марланд шингээн бэхжүүлэн авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл зэргээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо хохирогч Т.Цагаанцоожийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой 16 локусын аллелиар тохирч байна.3.Хохирогч Т.Цагаанцоожийн гэх цус, хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас хурааж марланд шингээн бэхжүүлэн авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл зэргээс илэрсэн цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна.4.Яллагдагч Ч.Батдэлгэр гэрч М.Амарсанаа, А.Батсайхан, Н.Нармандах, Ц.Балжинням нарын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт / хх- 83-84/

Өвчний түүхийн хуулбар /хх-133-140/  зэрэг баримтууд болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ч.Батдэлгэр нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 9-14 тоот хашаанд байх А.Батсайханы гэрт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Т.Цагаанцоожийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын  мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1204 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1838 дугаартай шинжээчийн дүгнэлт,өвчний түүхийн хуулбар, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Батдэлгэрийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Батдэлгэр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-106/, хохирол төлбөргүй болох нь хохирогч Т.Цагаанцоожийн “ 1500000 төгрөгний хохирол авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Батдэлгэрийн хувийн байдлын талаар гэрч Ч.Батчулууны “миний дүү Ч.Батдэлгэр ганцаараа амьдардаг, өөрийн гэсэн гэр оронгүй. Ах дүү зургуулаа,тэд нарынхаа гэр орноор байдаг. Нэг ах 2 дүү нь хотод байдаг. Уг нь манай ээжтэй амьдардаг байснаа ээж маань 6 жилийн өмнө нас барсан.Хөдөө мал маллах зэрэг олдсон ажлаа л хийгээд явдаг.Багадаа татаж унадаг тархины наалдангитай байснаас болоод сургуульд сураагүй. Батсайхан,Балжинням, Цагаанцоож нартай багын найзууд.Миний дүү хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, цайлган, уурлахаараа барьсан цохисноо мэддэггүй, цочмог уурладаг, толгойндоо хоёр уйланхайтай зуны халуунд татаж унадаг, хааяа архи уухаараа жаахан цочмог ааштай хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-33/

Гэрч Н.Ариунболд: Миний зээ дүү ганцаараа амьдардаг, ах дүү зургуулаа тэд нарынхаа гэр орноор ээлжилж хонож өнжөөд байдаг, Ээж Дариймаатай амьдарч байгаад ээж нь өнгөрөөд 6 жил болж байгаа. Багадаа татаж унадаг хүүхэд байсан, тэрнээсээ болоод сургуульд сураагүй.Архи таарвал уудаг, уухаараа уурлавал барьсан тавьснаа мэддэггүй,жаахан цочмог ааштай хүн байгаа юм гэх мэдүүлэг/ хх-34/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Дээрх гэмт хэрэг нь согтуурсан үеийн зүй бус харьцаанаас үүдэж хүн, хүнээ үл хүндэтгэсэн харьцааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөөс шалтгаалсан гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ч.Батдэлгэрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн цамц-2 ширхэг,  марланд шингээсэн хатаасан цус-6 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жагдвай овогт Чичээгийн Батдэлгэрийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Жагдвай овогт Чичээгийн Батдэлгэрийг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батдэлгэрт  оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Батдэлгэр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Т.Цагаанцоожид 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн цамц-2 ширхэг,  марланд шингээсэн хатаасан цус-6 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1 ширхэг хутгыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих газарт хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ч.Батдэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form