2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05087

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05087

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, , хаягт оршин суух, овогт ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, хаягт оршин суух, овогт ийн ******* /РД:*******/-д холбогдох,

гэрээний үүрэгт 94,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Б.*******, А.******* нартай 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр уулзан, ******* маркийн авто машиныг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, тухайн машины үнийг оролцуулан зэзлийн гэрээ байгуулан тухайн өдрөө зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Худалдах худалдан авах гэрээгээр Б.*******д ******* маркийн авто машиныг Б.*******д 52,000,000 төгрөгөөр шилжүүлэн өгсөн. А.******* нь машины үнэ болох 52,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээн, зээлийн гэрээгээр өөрөө нэмж 5,000,000 төгрөгийг зээлж авсан, А.******* нь зээлийн гэрээгээр нийт 57,000,000 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр буцаан төлөх үүргийг хүлээсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа зээлийн гэрээний 3.1.-д заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дууссан ба одоо болтол үндсэн зээл болон хүүний төлбөрийн нэг ч төлөлт хийгдээгүй байгаа ба А.*******аас зээлийн төлбөрөө шаардахад төлөх боломжгүй гэсээр өдийг хүрлээ.

Иймд үндсэн зээл 57,000,000 төгрөг, хүү 28.500.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09ний өдрөөс хойших зээлийн гэрээний 3.7.-д заасны дагуу 9,120,000 төгрөгийн алданги, нийт 94,620,000 төгрөг болж байгаа ба зээлийн гзрээний дагуу төлөх ёстой төлбөрийг А.*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 19,620,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 75,000,000 төгрөгийн 37,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 18,750,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 18,750,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******т холбогдуулан, гэрээний үүрэгт 94,620,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 19,620,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.*******т нь 75,000,000 төгрөгийн 37,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 18,750,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 18,750,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,050 төгрөгийн 364,575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 266,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.*******ын нэхэмжлэлтэй, А.*******т холбогдох, гэрээний үүрэгт 94,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 19,620,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.******* нь 75,000,000 төгрөгийн 37,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 18,750,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 18,750,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,050 төгрөгийн 364,575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 266,475 төгрөгийг, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 266,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА