2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05088

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05088

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч:Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хороолол, байр, хаягт оршин суух, овогт ын ******* /РД:*******/-д холбогдох,

Эм, бараа бүтээгдэхүүний үнэ нийт 62,873,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г тус тус ******* ХХК-тай байгуулж, уг гэрээгээр манай компанийн үйлдвэрлэдэг эм барааг зээлээр авч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөхөөр тохиролцсон. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлж нийт 42,715,400 төгрөгийн бүтээгдэхүүнийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11,996,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 25,453,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3,492,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,774,400 төгрөгийн эм бараа тус тус нийлүүлсэн. Гэвч ******* ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу бараа бүтээгдэхүунийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг гөлөх үүргээ бислүүлээгүй. Тодруулбал, "******* ХХК нь хавсаргасан баримтуудад дурдсанчлан 2022 оноос 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 800,000 төгрөгийн төлбөрийг зөвхөн төлсөн бөгөөд үлдэгдэл тооцоо нь өнөөдрийи байдлаар үндсэн төлбөрийн 41,915,400 төгрөг, алданги 20,957,700 төгрөг, нийт 62,873,100 төгрөгийн өр төлбөртэй байна. Дээрх өр төлбөрийг цаашид ч мөн барагдуулах эсэх нь тодорхойгүй биднийг хохироосоор байгаа тул байгуулсан гэрээнүүдийн дагуу худалдсан эм барааны үнийг алдангийн хамт гаргуулах хүсэлтэй байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд ******* ХХК-ийн нэхэмжилсэн 62,873,100 төгрөгийг төлөхийг хүлээн звшөөрч байна, бүрэн төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Эм, бараа бүтээгдэхүүний үнэ нийт 62,873,100 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Б.*******г хэргийг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагчаар оролцуулсан.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн Эм, бараа бүтээгдэхүүний үнэ нийт 62,873,100 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь түүний шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй ба нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, Б.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн Эм, бараа бүтээгдэхүүний үнэ нийт 62,873,100 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцан төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

    3.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 472,315 төгрөгийн 236,157.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 236,157.5 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гөөс 236,157.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.4.-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА