2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/02000 

 

 

 

    2025          03            17                                          192/ШШ2025/02000   

                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ****** тоотод оршин суух А******* а******* овогт М******* А******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Шүрт хотхон, *********тоотод оршин суух Б******* ш******* овогт М******* А******* /РД:/-т холбогдох,

 Нэхэмжлэлийн шаард*******а: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч М.А*******,

          Хариуцагч М.А*******,

          Шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Н.Цэнд-Очир ******* оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А******* нь хариуцагч М.А*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаард*******ын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: М.А******* миний бие 2012 онд М.А*******тай танилцаж, улмаар 2014 оны 11 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтийн 1116810887 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 1 дугаар сарын 14-ний өдөр охин А. А, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин А.Э ******* төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хоёр охин маань бидний дундын асрамжид буюу ээлжлэн авч байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд тус тусын үр хүүхэдтэй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргаад гэрлэлтээ цуцлуулаад, аав дээр нь хүүхдийн асрамж тогтоолгохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дараагаар манай бага охин ээжтэйгээ хамт баймаар байна гэсэн учраас дахин нэхэмжлэл гаргаж байгаа юм. 2 охинтойгоо ярилцсан. Тэгээд бага охин маань ээж дээрээ байна гээд том охин маань аав дээрээ байна гэсэн. Миний зүгээс охиныхоо шийдвэрийг хүндлээд асрамжийг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Нэг, нэг хүүхдээ асрамжид авч байгаа учраас тэтгэлэг бол гаргуулахгүй гэв.

Хариуцагч М.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч сүүлийн бичсэн гомдол дээрээ хүүхдүүд 9 сараас хойш аав дээрээ байсан, өмнө нь дандаа эмээ дээрээ байдаг байсан гээд худлаа бичсэн байсан. Үнэндээ өмнөх жилийн 6 сар манай ээж дээр байгаад сүүлийн хагас жил над дээр байсан. Тэрний өмнөх жилд ч охидууд маань бүтэн над дээр байсан. Гэхдээ тэгээд 2 охинтойгоо ярилцахад бага охин ээж дээрээ байна, том охин аав дээрээ байна гэсэн. Үүнийг нь би дэмжиж байна. Би 2 охиныхоо дараа хүүтэй болсон тэгээд хүүг маань 1 настай байхад би 2 охиныгоо цэцэрлэг сургуульд нь зөөдөг байсан. Тэр үед би нэхэмжлэгчид хүүхдүүдээ 1, 1-ээр нь авъя би боломжгүй байна гээд хэлж байсан тухайн үедээ үгүй гэж байсан. Тэгээд одоо охидууд маань гараас гараад том болж байхад яагаад охиноо авъя гэж байгааг ойлгохгүй байна. Гэхдээ нөгөө талаас харахад А******* саяхан төрсөн тэгээд охиноор маань бага хүүхдээ харуулах гэж охидуудаа авах гээд байна гэж жоохон хардаж байна. Гэхдээ яалт ч үгүй бага охин маань ээжтэйгээ байна гэсэн болохоор хүлээн зөвшөөрч байна гэв.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн тодорхойлолт, Жинст өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, А.Э, А.А *******ын төрсний гэрчилгээний хуулбар, 1116810887 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, М.А иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лав*******аа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зууч*******чийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00476 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажил*******аа дуусгавар болгосон тухай тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А******* нь хариуцагч М.А*******т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаард*******ыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар М.А*******, М.А******* ******* 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн №1116810887 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрлэсний бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.

            М.А*******, М.А******* ******* нь 2017 оноос хойш тусдаа амьдарч, хэн хэн нь тусдаа амьдралтай болсон. Эвлэрэх хүсэл эрмэлзэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа талуудын хүсэл зориг зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Тэдний дундаас 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин А.Э, 2014 оны 01 дүгээр сарын 14-нд охин А.А ******* төрсөн ба том охин А.Эийг эцэг М.А*******ын, бага охин А.Аг эх М.А асрамжид үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцсэн байна.

          Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаард*******ыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирд*******а болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А******* а******* овогт Мандахтүвшиний А*******,  Б******* ш******* овогт М******* А*******  *******ын гэрлэлтийг цуцалсугай.       

           2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн охин А.Аг эцэг М.А*******ын, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Эийг эх  М.А асрамжид тус тус үлдээсүгэй. 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин А.Э, охин А.А *******ыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дад*******а олгох зэрэгт эцэг М.А*******, эх М.А******* *******ын ү******* хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

            5. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ