2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01890

 

 

 

 

 

 

 

 

2025              03             13                                        192/ШШ2025/01890                  

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ********* тоот хаягт оршин суух, Б******* овогт Т******* Ж******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Г******* Ж******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 16,702,839 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Суруга Монгол компанийн барьсан жапан таун хотхоны “С2" байрны Е блокийн ******* тоот энэхүү орон сууцыг анх 2011 онд ашиглалтад орсон үеэс нь өнөөдрийг хүртэл манай гэр бүл эзэмшиж байна. Энэхүү байрандаа 2018 оны 06-р сараас 11-р сар хүртэл барилгын дизайн загвар засал, чимэглэлийн чиглэлээр мэргэшсэн Интерьер дизайн ХХК-иар хамгийн сайн чанарын гэгдэх, аль болох үнэтэй загварлаг материалуудаар их засварын ажил хийлгэж, бүхий л даацын хананаас бусад өрөөний зохион байгуулалтыг өөрчлөн, ялангуяа байрны ил болон шал нь доогуурх бүхий л сангийн хоолойнуудыг найдвартайгаар нь хэмээн энэхүү байрны санг анхлан гардан гүйцэтгэсэн Суруга Монгол ХХК-ны болон түүний жапан таун хотхонуудын сан, ус дулааныг хариуцсан компани болох Эс Жи Ливинг ХХК-ийн сангийн мэргэжилтнүүдээр хийлгэж байв. Гэвч 2019 оноос эхлэн манай чанх дээд давхрын 513 тоот айл нь бидний өөрсдийн хэрэглээний болон зочдын угаалтуурын өрөөний, мөн гал тогооны тосгуурын сангийн хэрэгсэл байрладаг чиг дээд таазны хэсгүүдээр нэлээн олон удаа  ус алдаж байхад нь домофоноор үүдний инженертэй холбогдон тухайн үеүдэд нь мэдээлж байсан.

 

“...олон удаагийн ус алдалтаар  мөөгөнцөрт  томчууд нь ч амьдрах нөхцөлгүй болсноор хүүхдүүдийн хичээлийн зуны амралт эхэлсэн тул энэ 6 дугаар сараас дахин засвар хийх хүртэл түр өөр орон сууц руу яаралтай шилжин суурьшихад хүрлээ. ... Иймээс  хөгцрөлт, мөөгөнцрийг бүрэн гүйцэт арилгаж, засвар хийлгэх шаардлагатай учраас МУ-ын барилгын мэргэшсэн, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын төсөвчний “засварын ажлын төсөв”-д тусгасан 16,702,839 төгрөгийг энэхүү байрны 513 тоотын өмчлөгч Г.Ж*******аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

           Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

 

Т.Жигмэддагвын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд эвлэрэн хэлэлцэж тохиролцсон тул  хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

           Талууд эвлэрлийн гэрээ байгуулсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ж******* нь хариуцагч Г.Ж*******д холбогдуулан гэм хорын хохиролд 16,702,839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16,702,839 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Т.Жигмэддагвын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ж*******д холбогдох гэм хорын хохиролд 16,702,839 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16,702,839 төгрөгийг хариуцагч Г.Ж******* хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн  урьдчилан төлсөн 241,465 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж*******аас 120,732.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ж*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ОЮУНБИЛЭГ

  

                                          ШҮҮГЧИД                                  Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                              Ш.ОТГОНБАЯР