Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

 

                            Б.С*******, Т.А, Т.Т

                             нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Э.Улаанаа /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З, Ц.Наранцай

Шүүгдэгч Т.А, Б.С******* /цахим/, Т.Т /цахим/

Шүүгдэгч өмгөөлөгч Б.Эн, П.Б, Д.Да нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн С******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Б.С*******, Т.Т, Т.А нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2023/0089/Э/208/2022/0063 индекстэй, 15 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Та******* овогт Б******* С*******, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн С******* сум * дүгээр баг ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: *******/,

М овогт Т Т, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, нөхөр, хүүхдүүдийн хамт -Уул аймгийн сумын ** дүгээр багийн ** дугаар хороолол***** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /,

Б овогт Тө А, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, “ ” ТӨХК-д үйлдвэрлэлийн эдийн засагч ажилтай, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын * дүгээр баг ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /,

1.Яллагдагч Б.С******* “ Шохой” ХХК-нд авлагын нягтлан бодогчоор санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан

-өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж,

-” Шохой” ХХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2-д “Өр төлбөрийн бүртгэлийн тусгай бодлого”-ын 4.2.1-д “Дансны өглөг” хэсэгт заасан дансны бичилтийг болон 4.4-д “Орлогын бүртгэлийн тусгай бодлого”- ын 4.2.1-д “Дансны өглөг” хэсэгт заасан дансны бичилтийг тус тус буруу хийн,

-4.4-д “Орлогын бүр бүртгэлийн тусгай бодлого”-ын 4.4.1-д “Үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого” хэсэгт заасан дансны бичилтийг хийхгүй, борлуулалтыг бүртгэхгүй байх байдлаар 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд харилцагч болох “Ану сервис” ХХК, “Хөтөл тэлмэн” ХХК, “Экзон” ХХК, “ЮП” ХХК Мандах, иргэн С.Ж, “Пума” ХХК, “Суурь” ХХК, Улиастай блокны үйлдвэр, “Комплант ХХК, “Батс өргөө” ХХК, “Герман стандарт” ХХК зэрэг хуулийн этгээд, иргэний Өглөгийг хаасан боловч мөнгөн төлбөрийг компанийн дансанд оруулалгүйгээр 14,283,263.50 төгрөгийн хохирол,

Б.Б, Т.Т, Т.А нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Техник импорт”, “Акума эрин” ХХК, “Мера” ХХК гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 313,219,632.00 төгрөгийн хохирол, нийт 327,502,895.50 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол “ Шохой” ХХК-д учруулсан гэх;

2.Яллагдагч Т.Т нь “ Шохой” ХХК-д борлуулалт менежерээр ажиллаж байх хугацаандаа Б.С*******той бүлэглэн тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан,

-өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “Техник Импорт” гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 205,828,260 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол “ Шохой” ХХК-д учруулсан гэх ;

3.Яллагдагч Т.А нь “ Шохой” ХХК-д борлуулалт мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа Б.С*******той бүлэглэн тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан,

-Өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл “Техник Импорт” гэх хуулийн этгээдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 69,530,472 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол “ Шохой” ХХК-д тус тус учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн С******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.С*******,  Т.Тын үйлдлийг , Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн С******* сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Та******* овогт Б******* С*******, М овогт Т Т, Б овогт Тө А нарыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******д 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Тд 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 03 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлтийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******ос 186,023,675 төгрөгийг, шүүгдэгч Т.Таас 78,279,490 төгрөгийг, иргэний хариуцагч Л.Б 29,269,280 төгрөгийг тус тус гаргуулан “ Шохой” ХХК-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******, шүүгдэгч Т.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Шүүгдэгч      Б.С*******, шүүгдэгч Т.Т нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.С*******ос 1,600,000 төгрөг, шүүгдэгч Т.Таас 1,600,000 төгрөг, шүүгдэгч Т.Аээс 1.600.000     төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 тоот дансанд оруулж,

Сэлэнгэ аймгийн С******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03, 04, 05, 06, дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Т  давж заалдах гомдолдоо:

Миний бие анхан шатны шүүх хуралд тухайн хэргийн үйл баримттай болон өөрт хамаарах гэм буруугүйн асуудлаар маргаагүй. Анхан шатны шүүх хурлын өмнө “ ” ХХК-д 10,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Шүүхээс дахин төлүүлэхээр тогтоосон мөнгөн дүнгийн хэмжээгээр  хохирол төлөхөө илэрхийлж оролцсон болно. Т.Т миний бие хувийн байдлын хувьд нөхөр,  9, 15 насны 2 охины хамт амьдардаг. Нөхөр З.У нь Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах “МАК” ХХК-д ээлжийн системээр ажилладаг учир миний бие ажлаа хийж 2 охиноо асран хамгаалах, өндөр настай байнгын асаргаанд байдаг ээжийгээ асрах зэрэг ажлыг хийдэг. Намайг хоригдсоноос хойш гэр бүлийн хүмүүс маань маш хүнд байдалд байна. Шийтгэх тогтоолоор 78,279,490 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг төлсөн.

Үйлдсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байгаа, хувийн болон бага насны 2 хүүхэдтэй , ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Т.Т  надад оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Б.Эн давж заалдах гомдолдоо:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасан, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Б.С*******, Т.Т нарын учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар санаачлагагүй байгаа байдал зэргээс дүгнэхэд тэдэнд торгох ял оногдуулах талаар өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ, тухайлан сонгон оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.Т болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд маргаагүй. Гагцхүү хохирол төлбөрийн асуудалд тодорхой санал гаргаж оролцохдоо, шүүгдэгч Т.Тын зүгээс “ ” ХХК-д хохиролд 10,000,000 төгрөгийг шүүх хурлын емнө төлж орсон бөгөөд цаашид гарах хохирлыг, шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлж оролцсон байхад шийтгэх тогтоолд “... хохирол төлж барагдуулах талаар санаачлагагүй...” гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... хохирол, хор уршгийн шинж чанар ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал ...” зэргийг харгалзан үзэхээр зохицуулсан.

Шийтгэх тогтоолд дурдсан 78,279,490 төгрөгийн хохирлыг “ ” ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчид хувь тэнцүүлсэн хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 1,600,000 төгрөгийг Т.Тын ар гэрийн зүгээс төлсөн болно.

Шүүгдэгч Т.Тын хувийн байдлын хувьд бага насны буюу 9, 15 насны 2 хүүхэдтэй, ээж нь өндөр настай, байнгын асаргаа, сувилгаанд байдаг, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул заавал нийгмээс хязгаарлахгүйгээр, хорихоос өөр төрлийн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Сэлэнгэ аймгийн 1 э/хан сум дахь Сум дундын шүүхийн 2023.12.20-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаартай Шийтгэх тогтоолын 2 дахь хэсгийн, шүүгдэгч Т.Тд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, торгуулийн ял болгохоор өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.С******* давж заалдах гомдолдоо:

Миний бие өөрийн бурууг ухамсарлан маш их гэмшиж байгаа бөгөөд өөрт оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Дараах нөхцөл байдал, хувийн шалтгааныг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн торгуулийн ялаар сольж өгөхийг хүсэж байна.

Ажиллаж буй байгууллагаас 2023 оны 10 сард Мандал даатгалын Жаргалан эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Уг даатгалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сард анх удаа эмнэлгийн бүрэн үзлэг, шинжилгээнд орсон юм. Урьдчилсан үзлэг, шинжилгээ, дурангийн оношлогоогоор ходоод, улаан хоолойн хавдрын урьтал шат болох Хүнд хэлбэрийн шархлаа, өрөвсөлтэй,  ургацгууд үүссэн тул яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Онош тодруулах, хагалгаа төлөвлөх зорилгоор хэд хэдэн удаагийн нарийвчилсан шинжилгээ, 2 удаагийн дуран болон MRI  аппаратанд орсон. Нэгдсэн хариуг авч, эмч нарын хагалгаа төлөвлөх зөвөлгөөний хуралд орж чадалгүй хоригдсон.

Уг өвчний үүссэн шалтгаан олон жилийн сэтгэлийн шаналал, стрессээс үүсэлтэй гэж оношлосон. Хэрэг үүссэн үеэс эхлэн хийсэн үйлдэлдээ гэмшиж, сэтгэх зовж, нойргүйдэж, гүн хямралд өртөн 2018 оны 12 дугаар сард -Уул аймгийн сэтгэгдлийн эмнэлэгт сэтгэл санааны гүн хямрал, хурц десперс оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн хэдий ч үйлдсэн гэм буруугаа байнга гэмшин, шаналж үүнээс үүдэн Хорт хавдрын урьтал хүртэл хүндэрчээ. Мөн миний эмээ Б.Идэш, одоо 85-н настай. Элэгний хорт хавдрын 4 дүгээр шатанд орсон. Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад байнгын химийн болон хөнгөвчилсөн эмчилгээ, хагалгаанд ордог. Орон нутагт хийгдэх эмчилгээгүйгээс УБ хотод ирж би эмнэлэгт хэвтүүлэх, шинжилгээ, эмчилгээнд ороход нь асрамжлан халамжилдаг. Миний энэ байдлаас болоод харж хандах хүнгүй төлөвлөгөөт эмчилгээ нь тасарч байгаад сэтгэл зовж байна.

Миний том хүү А.З 2011 онд ЭХЭМҮТ-д цагаан бүтэлттэй, ургийн ус туяаны хордлоготой төрж сэхээн амьдруулах тасгийн эрчимт эмчилгээний эцэст бидэнд ирсэн. Уг хүндрэл, төрөлтөөс үүдэн ялган таних үйлийн дутуу хөгжил буюу хараа, сонсголын бүрэн бус, хэл ярианы хоцрогдлоос Хөгжлийн бэрхшээлтэй болсон. Одоо 13 настай ч бүрэн ярьж чаддаггүйгээс өөрийгөө илэрхийлэх, нийгмийн харилцаанд оролцох, суралцах үйлд нь эх миний оролцоо, асаргаа маш их шаардагддаг. 2022 оноос ЭХЭМҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үндэсний төв рүү хяналтыг шилжүүлсэн. 2024 оны 01 дүгээр сард хэвтэн эмчлүүлэх очер, хуваарьтай ч эх миний алдаанаас болж хохирч байгаад сэтгэл туйлын эхээр эмзэглэн шаналж байна.

Миний бие 2022 оны 05 дугаар сард одоогийн ажилдаа ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 04 дүгээр сараас давхар ажил эрхлэх болсон. Ажилласан хугацааны байдал зэргийг харгалзан үзэж 2023 оны 09 дүгээр сарын 26-нд албан тушаал, зэрэг дэв болон цалингийн хэмжээ нэмэгдсэн. 2023 оны 09 дүгээр сараас сарын орлого 9,000,000 орчим болж хохирол төлбөрөө барагдуулах боломж эхэлж байхтай зэрэгцэж хоригдсон. Уг ажлаа үргэлжлүүлэн хийснээр 2024 оны 04 дүгээр сараас ашиг хуваах, тогтвортой 2 ажил ажилласнаар бусад орлого, хангамж нэмэгдэхээр гэрээ байгуулж байсан. Ингэснээр хохирол төлбөрөө яаралтай, бүрэн барагдуулах боломж нөхцөл үүсэх байсан. Миний дээрх хувийн байдал, хүүгийн минь нөхцөл шалтгааныг харгалзан үзэж надад ноогдуулсан ялыг торгуулийн ялаар сольж өгөхийг хүсч  байна гэжээ.

Шүүгдэгч Б.Солонгын өмгөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 186,023,675 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.С******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой мэдүүлгийг өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж оролцсон.

Шүүгдэгч Б.С******* нь гэм буруугийн шүүх хуралдааны 10,000,000 төгрөгийн хохирлыг төлж, баримтаа ял шийтгэлийн шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн. Гэтэл шийтгэх тогтоолд уг 10,000,000 төгрөгийг төлсөн талаар дурьдаагүй, орхигдуулсан байна. Анхан шатны шүүх хурлаас хойш Б.Солонгын ар гэрийнхний зүгээс 51,000,000 төгрөгийн хохирол нэмж төлснөөр, өнөөдрийн байдлаар нийт 61,000,000 төгрөг төлсөн байна.

 Мөн Сэлэнгэ аймаг С******* сум 1-р баг 6-р байр 56 тоот өөрийн эзэмшлийн 3 өрөө  92.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 90.000.000 төгрөгийн  хохирлын нөхөн төлбөрт  тооцон компанийн өмчлөлд шилжүүлэхээр “ Шохой” ТӨХК-ний ТУЗөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байгаа тул хохирол төлөхөө бодитойгоор илэрхийлсэн байгаа.

Б.С******* нь эрүүл мэндийн хувьд ходоод, улаан хоолойн үрэвсэл, шархлаа, ургацагтай, 3 сарын хугацаанд эмийн эмчилгээгээр засал авахгүй бол хагалгаанд орох эмчийн заалтаар эмчилгээ хийлгэж байсан болно. Шүүгдэгч Б.С******* нь 10-13 насны хоёр хүүхэдтэй, том хүү А.З нь хөгжлийн бэрхшээлтэй, эхийн байнгын хараа хяналтанд байх шаардлагатай байдаг. Мөн элэгний хорт хавдрын 4-р шатанд орсон, Халдвар судлалын үндэсний төвийн хяналтанд байнгын химийн болон хөнгөвчлөх эмчилгээ хийлгэдэг 85 настай эмээ Б.И шүүгдэгч Б.С******* мөн асардаг байсан. Гэтэл Б.С******* хорих ял авсны улмаас хүү болон эмээг асрах хүнгүй хүнд байдалтай байна.

Шүүгдэгч Б.С******* нь 14-р хавтаст хэргийн 137-р талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоор “ Говь инфрастракчер партнерс” ХХК, Оргил сургууль БСБ-д давхар ажил эрхэлж сарын 8,100,000 төгрөгийн цалингийн орлоготой болох тогтоогддог ба торгуулийн ял оногдуулсан тохиолдолд торгуулийн ял болон хохирлыг төлөх санхүүгийн боломжтой болсон байсан.

Иймд Шүүгдэгч Б.Солонгын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн байдал, хохирол төлбөрийг өөрийн боломжоороо төлсөн байдал, түүний асрамжинд байдаг хүү болон өндөр настай эмээд нь байнгын эмчилгээ, асаргаа сувилгаа шаардлагатай зэрэг байдлыг харгалзан үзэж, хорих ял эдлүүлж нийгмээс тусгаарлахгүйгээр, түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Аийн өмгөөлөгч Д.Да давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Аийг “ Шохой” ХХК-д борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус компанид хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

Яллагдагч Т.А нь яллагдагч Б.С*******той үгсэн хуйвалдаж Хөтөлийн “- Шохой “ ХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь нотлон тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Иргэн Н.Батс*******д 6 ш хоппер вагон цементийг 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр “Техник импорт” ХХК -д ачуулах цементийн хувиарт оруулаад ачаад өгөөч Б.С******* нь гуйсан бөгөөд Т.А нь цементийн борлуулалтын оргил ачааллын үед хувиарт ороогүй хэрэглэгчид цементийг очёр дугаар дайрч ачуулж байна л гэж ойлгож ачуулж өгсөн байдаг. Тухайн үед Б.С******* нь тус компанид ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 84-р зүйлд зааснаар Ерөнхий нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтан юм. Компанийн эрх бүхий албан тушаалтан буюу 2-р гарын үсэг зурдаг эрхтэй субьект болохын тухайд компанийн хэлтэс тасгийн дарга, мэргэжилтэн, цехийн дарга нарыг удирдах үүрэгтэй болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор харагдана.

Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 5 дахь хэсэгт буюу Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаалтан нь Нягтлан бодогчид, няравууд, тоо бүртгэгч кассир зэрэг 18 тушаалтан байхаар, ажлын байрны харилцах субьект нь байгууллага дотороо удирдлага, хэлтэс, цехийн дарга дарга нар, бүртгэлийн ажилтан нар, байгууллагаас гадна талд харилцагч аж ахуйн нэгж байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллага байхаар тусгажээ.

Түүний ажлын байрны зорилго нь мөнгөн урсгалыг зөв зохистой удирдан, авлага өр төлбөрийг бууруулах удирдлагын шийдвэр гаргалтанд шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах, санхүүгийн бүхий л үзүүлэлтийн зохист харьцааг барьж ажиллана гэж тусгасан байна. Үндсэн зорилтын хүрээнд компанийн өр, авлагыг бууруулахад анхаарч  ажиллах нь ерөнхий нягтлан бодогчийн үндсэн үүрэг байхаар тусгажээ. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.3, -д заасны дагуу хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд 2-р гарын үсэг зурах, 20.2.5 -р зүйлд дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах үүрэг хүлээхээр хуульчилжээ. Мөн тус компанийн тухайд НББТХ-ийн 20.2.2 -т заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн боловсруулан, батлуулж хэрэгжүүлж ажилладаг байна.

Дээр дурьдсан хуулийн зүйл заалтууд, гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор ерөнхий нягтлан бодогч, түүний үүрэг гүйцэтгэгч нь цемент, зэрэг үйлдвэрлэн борлуулж буй бүтээгдэхүүний борлуулалтын үйл ажиллагаанд оролцох, үүрэг чиглэл өгөх эрхтэй болох тогтоогдож байгаа болно. Шүүгдэгч Т.Аийн тухайд борлуулалтын мэргэжилтэн болохын хувьд ерөнхий нягтлан бодогчийн шууд бус удирдлагад ажиллах, түүнээс борлуулалтын талаар чиг үүрэг өгөгдсөн тохиолдолд биелүүлэх үүрэгтэй байна. Энэ ч утгаараа “Техник-Импорт” ХК-д ачуулах хоппер вагон цемент дунд оруулаад ачуулаад өг гэсэн хаягаар нь 6ш хоппер вагон цементийг ачуулсан, өрөндөө, хувиарт ороогүй газарт очёр дугаар дайруулж л цемент ачуулж байна гэж ойлгосон гэж мэдүүлж байгаа нь үндэслэлтэй байна

Үүнээс гадна шүүх хурлын явцад Б.С******* нь Н.Батс*******д ачуулсан 6 хоппер вагоны цементийн хохирлыг би өөрөө хариуцан төлнө гэж мэдүүлсэн нь Т.А оролцоогүй, түүнтэй үгсэн тохирч цементийн хулгайгаар гаргасан асуудал байхгүй гэдгийн нотолж байхад шүүх үүнд анхаараагүйд гомдолтой байна.

 Түүний энэ мэдүүлэг нь 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын мэдээг үнэн зөвөөр нь гаргаж эрх бүхий албан тушаалтан нарын нэгэн адил гарын үсгээ зурж Гүйцэтгэх захирал, Санхүү эрхэлсэн захирал, Ерөнхий нягтлан бодогч, санхүү тайлан бүртгэлийн хэлтэс зэрэгт мэдээгээ гаргаж өгсөн, архивладаг баримтанд оруулж хавтаслаж үдсэн, санхүүгийн Диамонд программд шивж оруулсан зэрэг байдлаар нотлон тогтоогдож байна. Харин эд хариуцагч нярав А.Энхбаяр, борлуулалтын мэргэжилтэн Т.А, борлуулалтын нягтлан бодогч Н.У нарын гарын үсэггүй, засварласан өдөр тутмын мэдээг архивын нэгжээр үдэж хавтасласан баримтанд дунд хавчуулсан байдалтайгаар Б.Солонгын өрөөнөөс, түүний ширээнээс гэрч Г.У нь дотоод аудитын шалгалт ирэх үед буюу 2018 оны 12 сард хайж олсон байх бөгөөд, санхүүгийн Даймонд программд 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр бичигдсэн борлуулалтын мэдээнээс 6 ширхэг вагоны мэдээллийг 07 дугаар сарын 31-ны өдөр ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч Б.Солонгын эрхээр устгагдсан байсан талаар гэрч Г.У, Б.Г нар мэдүүлсэн байна. /10-р хавтаст хэргийн 56-57 р талд, 10-р хавтаст хэрэг 59-60 -р талд/ мэдүүлгээр давхар нотлон тогтоогдож байна.

Гэрч Г.У, гэрч Б. Г нарын мэдүүлэг, Хөтөлийн “- Шохой” ХК-ийн дотоод аудитын тайлангийн 89-р талд байгаа цементийн борлуулалтын мэдээ зэргээр Н.Батс*******ы нэр дээр ачуулсан 6 вагон цементийг ачуулснаас хойш Даймонд программд засвар оруулсан 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 хоног, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1857 дугаартай тогтоолоор дотоод аудитын шалгалт ирэх хүртэлх 5 сарын хугацаа өнгөрсөн байдал нь нотлон тогтоогдож байна.

Хэрэвээ яллагдагч Т.А нь 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр ачуулсан 6 ширхэг хоппер вагон цементийг хувьдаа ашиглах санаа зорилготой, энэ талаар Б.С*******той үгсэн тохиролцсон бол 6 ширхэг хоппер вагон цементийг мэдээнээс хасаж оруулах, эсхүл Б.Солонгын засвар оруулсан өдөр тутмын мэдээнд өөрийн гарын үсгээ зурсан байх хангалттай хугацаа өнгөрсөн байхад зураагүй байгаад зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай юм. Мэдээг үнэн зөвөөр нь гаргаж өгсөн, засвар оруулаагүй байгаа учир яллагдагч Т.А нь Б.С*******той үгсэн хуйвалдаж 6 ширхэг хоппер вагон цементийг ашиглах санаа зорилго байхгүй байжээ гэдгийг нотолж байна.

Уг хэрэг нь шүүхээс буцсаны дараа Т.Аийг Б.С*******той нүүрэлдүүлэн байцаалгаж мэдүүлгийн зөрүүг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч Б.С******* нь зөвшөөрөөгүй учир энэ ажиллагаа хийгдээгүй. Б.Солонгын өгсөн мэдүүлэгт хэзээ цементээ гаргахаа ярьж тохирч байгаад маргааш нь борлуулалтын мэдээг гаргахдаа борлуулсан цементээ хоногийн мэдээнээс хасаж  гаргах ёстой. Анхнаасаа тайландаа тусгахгүй учир борлуулалтын нярав мэдээг дутуу санд оруулдаг байсан... Борлуулалтын мэдээг борлуулалтын нярав анхан шатны баримтуудыг / падан, / үндэслээд гаргадаг. Тэгээд гаргасан мэдээгээ борлуулалтын мэргэжилтэнд өгдөг борлуулалтын мэргэжилтэн хянаад баталгаажуулаад няравт өгдөг тухайн өдрийн нярав нь мэдээг санхүүгийн программд шивдэг юм. Борлуулалтын нярвууд тухайн үед 24 цагаар ажилладаг байсан, өглөө нь тайлангаа нэгтгээд борлуулалтын мэргэжилтэнд өгнө. Мэдээгээ хянуулсны дараа мэдээгээ санхүүгийн программд оруулсны дараа ажлаас буудаг юм. Харин цемент гаргасан өдөр бол /хууль бусаар гэсэн ойлголтоор/ борлуулалтын мэргэжилтэн нь тайланг авч үлдээд тухайн нярвыг ажлаас нь буулгадаг. Тэгээд дараагийн ээлжийн нярав ажилдаа ирэхэд нь борлуулалтын мэдээнд засвар оруулаад нярваар санхүүгийн программд оруулуулдаг байсан. Дараагийн ээлжийн нь нярав нь тайлангаас мэдээнээс ачигдсан цемент хасагдсан гэдгийг мэдэхгүй болохоор борлуулалтын мэргэжилтнээс гаргаж өгсөн цемент ачилтын мэдээг шууд программд оруулдаг байсан.... гэж мэдүүлжээ.

Гэтэл Т.А нь түүний мэдүүлсэнчлэн үйлдлийг хийгээгүй, мэдээ ч үгүй үнэн зөвөөр гаргаж санхүүгийн тайландаа оруулсан, Даймонд программд тусгасан байдал нь гэрч Г.У, Б.Г нарын өгсөн 2018 оны 7 сарын 24-ны өдрийн борлуулалтын өдөр тутмын мэдээнээс уг 6 хоппер вагон цементийг Б.С******* нь санхүүгийн Диамонд программд 7 сарын 31 өдөр өөрийн эрхээр орж устгасан байсан дотоод аудит ирэхэд олдохгүй байсан хавтастай мэдээний завсар 6 вагон цементийг хассан ямар ч гарын үсэггүй мэдээг Б.Солонгын ширээнээс олсон гэсэн мэдүүлэг зэргээр Т.А нь уг үйлдэлд оролцоогүй болох нь нотлон тогтоогдож байна. Харин Б.Солонгын гуйлтаар цемент ачилтын хувиарт ороогүй 6 хоппер вагон цементийг очёр дараалал дайруулж “Техник импорт” ХХК-ийн хувиарт оруулан ачиж өгч байгаа үйл баримт нь хөдөлмөрийн сахилгын зөрчил юм.

Хэдийгээр яллагдагч, шүүгдэгч нь нь үнэн зөв мэдүүлэг өгөх эрхгүй ч гэлээ Б.С******* нь яллагдагч Б.Б, Т.Түмэнцэцрал нартай үгсэн тохиролцож цемент хулгайгаар гаргаж өмч хөрөнгө завшиж байсан арга замаараа Т.Атэй тохиролцож Н.Батс******* гэгчид 6 хоппер вагон буюу 416,4 тонн цементийг завшсан гэсэн үйлдэл нь хэрэгт авагдсан дор дурьдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.Хөтөлийн “ -Шохой” ХК-ийн дотоод аудитын тайланд 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр борлуулсан бүтээгдэхүүний мэдээнд 035870- 035875 дугаартай падантай 72 тонн, 66,7 тонн, 72,5 тонн, 66,7 тонн, 66,6 тонн, 72,2 тонноор ачигдсан 6 ширхэг хоппер вагон цемент тогтсон журмын дагуу мэдээнд орсон талаар тусгагдсан байдал , /Дотоод аудитын тайлангийн 89-р талд /, гэрч Г. Угийн мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 56-57 р талд,/, Хяналт шалгалт хийсэн дотоод аудитор Б.Гийн мэдүүлэг /10-р хавтаст хэрэг 59- 60 -р талд/,  Хөтөлийн “-Шохой ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажпын байрны тодорхойлолт, Хөтөлийн “-Шохой ХК-ийн диспетчерийн 2018 оны 7 сарын 24-ны өдрийн хоногийн мэдээ, Лабориторийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Б.Солонгын хүсэлтээр уг цементийг зуучилж зарж өгсөн гэрч Урантөгсийн мэдүүлэг /X1 хавтаст хэргийн 215-216-р талд/, Н.Батс*******ы мэдүүлэг /10 р хавтаст хэргийн 209-210-р талд /, гэрч Б мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 58-р талд /, шүүгдэгч Б.Солонгын Н.Батс*******д зарсан 6 хоппер вагон цементийн үнийг би өөрөө төлнө гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг болно.

Иймд ЭБШХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дэх заалтыг үндэслэн Т.Ат холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. ... Хэрэг хийсэн байдалдаа гэмшиж байгаа байдал, манай ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирол төлсөн төлбөр, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Солонгын өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Гомдол маань Б.С*******д холбогдох хэргийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Б.С******* нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргадаггүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийн тухайд маргадаггүй. Б.Солонгын 186,023,675 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлдэг. ...Б.С*******д оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгөөч ээ гэсэн саналтайгаар гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний хувьд анхан шатны шүүх дээр гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд ТӨХК-д 10,000,000 төгрөгийг хурлаас өмнө төлсөн. Шүүх хуралдаанд хохирол төлөхөө илэрхийлж оролцсон. Дараа нь шийтгэх тогтоолоор гарсан мөнгөн дүнг ТӨХК-д төлж хохирлоо бүрэн барагдуулсан. Нөхөр маань ээлжийн системээр хөдөө орон нутагт ажилладаг. Сард 3/2-т нь гэртээ байдаггүй. Бага насны хоёр охин маань асаргаанд байдаг хөгшин ээжтэй маань хамт гэрт маань байгаа. Би өөрөө асарч хоёр хүүхдээ хардаг. Яг одоогийн байдлаар ямар нөхцөлд байгааг нь би хэлж мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөн гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Б.Эн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь хоёр сонгох санкцтай байгаа. Анхан шатны шүүхээс 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчилж торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. Уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Намайг Б.С*******, Т.Ттай хамтарч байгууллагын мөнгө завшсан гэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.Солонгын хүсэлтээр 6 вагон цементийг техникийн хуваарьт оруулж ачуулж өгсөн. Тухайн үед ажилдаа ороод сар гаран болж байсан учир Б.С*******ос ажил мэргэжлийн талаар тусламж хүсдэг байсан. Тэрний дагуу ерөнхий нягтлан Б.Солонгын гуйлтыг хүлээн зөвшөөрч хуваарьт ороогүй вагон цементийг хуваарьт ороогүй байхад ачуулж өгсөн. Тухайн 6 вагон цементийг борлуулалтын өдөр тутмын мэдээндээ оруулж, борлуулалтын нягтландаа хүлээлгэж өгсөн. Тэрийг удирдлагуудад танилцуулсан. Анхан шатны шүүх дээр 6 вагон цементийг өөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн. Надад өгсөн 5,000,000 төгрөг нь хуваарьт оруулаагүй цементийг ачуулсан гэж өгсөн. Тэр мөнгийг би байгууллагын дансанд буцааж тушаасан. Тийм учраас шүүгч нараасаа намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч Т.Аийн өмгөөлөгч Д.Да шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Т.Аийн хувьд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Т.А ажилд ороод удаагүй байсан. Ерөнхий нягтлан бодогчдоо итгэж, өр авлага барагдуулах хэмжээнд дээд удирдлагаасаа хуваарьт ороогүй цементийг ачуулж байна гэдэг ойлголтоор харьцсан байна гэдэг нь нотлон тогтоогдож байна. Энэ нь Б.Солонгын мэдүүлгээр ч тодорхой болсон. Яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Т.Тын хувьд хохирлоо нөхөн төлсөн. Б.Солонгын хувьд 96,000,000 төгрөгийг одоогийн байдлаар барагдуулсан. Гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцаа төлбөрт тооцуулахаа илэрхийлж хүсэлт болон хөрөнгийн үнэлгээний баримтуудыг гаргаж өгсний дагуу компанийн зүгээс төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх жагсаалтад оруулахаар албан бичиг хүргүүлсэн. Компанийн удирдлагын зүгээс татгалзах зүйлгүй байгаа. Т.Т болон Б.Солонгын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн санаанаасаа гэмшиж байгаа байдлаа илэрхийлж оролцож байна. Т.Аийн хувьд прокурорын хэлснээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн өөрийн мэдүүлэгтээ Б.С*******ос ямар нэгэн шан харамж авч байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Дараа нь шагнал гэж ойлгосон гэх зөрүүтэй мэдээлэл өгдөг. Хэдий цемент дамнан борлуулахад оролцоогүй, оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байгаа боловч 5,000,000 төгрөгийг хувьдаа ашигласнаа сүүлд хүлээн зөвшөөрсөн. Энэ нь мөн компанийн журам зөрчиж бусад этгээдэд давуу байдал олгох гэм буруутай үйлдэл харагдаж байна. Хэрэгт холбогдсон хүмүүс бүгд эмэгтэй хүмүүс. Хүний эх хүмүүс байгаа. Гэм буруугаа хүлээгээд гэмшээд байж байхад нэг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр үндэслэлгүйгээр ял шийтгэл оногдууллаа гэж ярих нь зохимжгүй гэж үзэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгч нарын болон шүүгдэгч нарын давж заалдах гомдолтой танилцлаа. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмыг хангасан гэж үзэж байгаа. Т.Аийн тухайд эргэлзээ бүхий үйл байдал байна гэдгийг анхнаасаа мэтгэлцэж явсан байдаг. ...Борлуулалтын мэргэжилтэн гэдэг агуулгаараа хүлээсэн эрх үүргээ зөрчсөн. Энэ үйлдлээрээ Б.С*******той санаагаараа нэгдэж энэ хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэж байна. Тийм учраас өмгөөлөгч болон шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн шүүгдэгч нарын тухайд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх асуудал бол шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.С*******, Т.Т, Т.А нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Шүүгдэгч  Б.С******* нь “ Шохой” ХХК-нд авлагын нягтлан бодогчоор санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан байгууллагын санхүүгийн анхан шатны бүртгэлд борлуулалтыг бүртгэлт хийхгүй байх, өглөгийн дансны бүртгэлийг буруу  хийх  байдлаар 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд харилцагч болох “Ану сервис” ХХК, “Хөтөл тэлмэн” ХХК, “Экзон” ХХК, “ЮП” ХХК Мандах, иргэн С.Ж, “Пума” ХХК, “Суурь” ХХК, Улиастай блокны үйлдвэр, “Комплант” ХХК, “Батс өргөө” ХХК, “Герман стандарт” ХХК зэрэг хуулийн этгээд, иргэний өглөгийг хаасан боловч мөнгөн төлбөрийг компанийн дансанд оруулалгүйгээр  14,283,263.50 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөр, хохирол, Б.Б, Т.Т, Т.А нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Техник импорт”, “Акума эрин” ХХК, “Мера” ХХК гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 313,219,632.00 төгрөгийн хохирол, нийт 327,502,895.50 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол “ Шохой” ХХК-д учруулсан,

Шүүгдэгч Т.Т нь “ Шохой” ХХК-д борлуулалт менежерээр ажиллаж байх хугацаандаа Б.С*******той бүлэглэн дээрхи аргаар 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “Техник Импорт” гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 205,828,260 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол,  

Яллагдагч Т.А нь “ Шохой” ХХК-д борлуулалт мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа Б.С*******той бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл “Техник Импорт” гэх хуулийн этгээдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 69,530,472 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол “ Шохой” ХХК-д  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:

Шүүхээс шүүгдэгч Б.С******* нь “ Шохой” ХХК-ийн авлагын нягтлан бодогчоор санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу  2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл байгууллагын  анхан шатны бүртгэлд бүтээгдэхүүн борлуулалтыг бүртгэлийг дутуу хийх, бусад иргэн хуулийн этгээдийн өглөгийн дансны бүртгэлийг буруу  хийх  байдлаар борлуулсан цементийн үнэ 14,283,263.50 төгрөгийг, шүүгдэгч  Т.Ттай хамтран   2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  хугацаанд авлаг бүхий хуулийн этгээдэд бүтээгдэхүүн нийлүүлэх  хэлбэрээр агуулахаас цемент ачуулж түүнийгээ санхүүгийн баримтад тусгалгүйгээр нийт 327.502.89550 төгрөгийн   хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч Т.Т нь “ Шохой” ХХК-д борлуулалт менежерээр ажиллаж байх хугацаандаа Б.С*******той бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “Техник Импорт” гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч байгууллагын анхан шатны санхүүгийн баримтад борлуулалтыг тусгалгүйгээр 205,828,260 төгрөгийн хохирол  учруулсан болох нь  шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 “Пийк Ом Аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн “...бараа материал агуулахаас ачигдсан боловч борлуулалтад тусгаагүйгээс хохирол учирсан ...анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, үндсэн үйл ажиллагааны борлуулалтыг  бүртгээгүй зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчин  компанид  хохирол учруулсан..” гэх дүгнэлт,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн “...Пийк ом аудитын” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт тооцооллын хувьд үндэслэлтэй байна.  ХК-ийн өглөг хааснаас 14.283.26350 төгрөг, бараа материалын агуулахаас  ачигдсан боловч борлуулалтад тусгалгүйгээр 313.219.632 төгрөг нийт 327.502.89550 төгрөгийн хохирол учирсан байна. ...борлуулалтын нягтлан бодогч, борлуулалтын мэргэжилтэн бэлэн бүтээгдэхүүний нярав гэсэн 3 ажилтан борлуулалтын мэдээ тайланд тусгаагүй хасагдсан байхад мэдээг гарын үсэг  зурж баталгаажуулсан байна...” гэсэн дүгнэлт,

гэрч Б.О “...ерөнхий нягтлан нь Санхүү бүртгэл тайлангийн хэлтэстээ харьяалагддаг, ...тухайн өдрийн  захиалгыг өгөөд маргааш нь борлуулалтын мэдээг борлуулалтын нярав гаргаж цаасан хэлбэрээр  танилцуулдаг. Тухайн мэдээг өөрийн гаргасан захиалгатайгаа тулгана тэгээд ямар нэгэн байдлаар борлуулалтын мэдээ зөрчилтэй орж ирэх юм бол шууд төмөр замын диспетчерт байнга мэдээ өгч байдаг учраас борлуулалтын мэргэжилтэн хяналтаа тавьсан бол  мэдэхгүй байх боломж огт байхгүй... Борлуулалтын мэргэжилтэн төмөр замын диспечерт хэдэн вагон аль өртөө рүү гарах захиалгыг өгнө. Нярав тухайн мэдээллийг дэлгэрэнгүй хөтөлдөг...” гэсэн мэдүүлэг,

Хууль ёсны төлөөлөгч Б.Б “...бэлнээр цемент авах тохиолдолд борлуулалт хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж дансны дугаар аваад борлуулалтын мэргэжилтэнд мөнгө тушаасан талаар мэдэгдэнэ. Харин борлуулалтын мэргэжилтэн Санхүүгийн хэлтсийн мөнгөн хөрөнгийн нягтлан бодогчоос дансанд мөнгөн орсон талаар заавал нягталж тодруулна. Мөнгө орсон тохиолдолд борлуулалтын менежер дотогшоо орох зөвшөөрөл бичиж өгнө. Зөвшөөрлийн бичиг дээр ямар иргэн аж ахуйн нэгж байгууллага, хэдэн тонн, ямар цемент, ямар тээврийн хэрэгслээр ачиж авах, мөнгөө тушаасан эсэх талаар тусгасан байдаг. Тэр бичгээ цемент авах хүн шалганд өгч дотогш ордог. Борлуулалтын менежер нь ямар хүн цемент авах талаарх мэдээллийг цементийн ачилт, бэлэн бүтээгдэхүүн хариуцсан няравт мэдэгдэж ачилт хийх зөвшөөрөл өгнө. Ингэснээр цемент авч байгаа хүн маань бүтээгдэхүүнээ авч холбогдох зарлагын баримтыг нярваас авч шалган дээр үзүүлж анх олгосон зөвшөөрлийн баримттай тулгалт хийж, тооцоо бүрэн хийгдсэн байвал шалганаар нэвтэрч гардаг юм. ..Харин зээлээр буюу өглөгтөө цемент ачуулах тохиолдолд иргэн, байгууллага нь албан бичгээр хүсэлтээ ирүүлдэг ба албан бичиг, хүсэлтийг байгууллагын бичиг хэргээр дамжуулан гүйцэтгэх захиралд танилцуулж яаж шийдвэрлэх талаар цохолт хийлгэдэг. Хүсэлтийг Санхүүгийн хэлтэст өгч ерөнхий нягтлан танилцаад зээлээр авч байгаа бол эргэн төлөлтийн хуваарийг нягтлан үзнэ.

 Харин өглөгт авч байгаа тохиолдолд өглөгийн болон борлуулалтын нягтлангаас тухайн цемент авч байгаа бол  иргэн байгууллага нь хичнээн төгрөгийн тооцоотой байгаа талаар мэдээллийг авч нягтлан үзээд албан бичиг дээр цохолт хийж борлуулалтын болон мэргэжилтэнд зөвшөөрөл олгоно...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Угийн “...Манай компаниас цемент худалдан авахын тулд борлуулалтын мэргэжилтэнд захиалга өгсний дараа мөнгөн хөрөнгийн нягтлан бодогчоос төлбөр хийгдсэн эсэхийг шалгуулаад бэлэн бүтээгдэхүүний няравт борлуулалт хийх талаар үүрэг өгдөг. Нярав хаяглаад захиалгын дагуу ийг харилцагчид ачуулсны дараа борлуулалтын мэдээг гаргаж маргааш өдөр нь борлуулалтын мэргэжилтэнд хянуулан гарын үсэг зуруулж, дараа нь борлуулалтын нягтлан бодогч хянаж гүйлгээнд холбоод программд мэдээлэл ордог юм. ...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн борлуулалтын мэдээг тулгаж үзэх гэтэл анхан шатны баримт маань байхгүй болчихсон байсан. Санхүүгийн daimond программд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн борлуулалтын мэдээнээс 6 ширхэг вагоны мэдээлэл 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагт ерөнхий нягтлан бодогчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Солонгын эрхээр устгагдсан байсан.” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...2016 оны 4 сарын эхээр Б.С******* манай гэрт ганцаараа орж ирээд мөнгөний хэрэг байна цемент гаргаж ачуулах хэрэгтэй байна. Та надад ачуулаад өгөөч хямдхан өгөөд мөнгийг нь гаргуулаад авчих хүн байна, бүүр болохгүй бол би буцаагаад мөнгийг нь хийчихнэ гэж хэлсэн. Тэгээд ажил дээр байхад ойр ойрхон орж ирээд гуйгаад байхаар нь би зөвшөөрчихсөн. Тэгээд 2016 оны 04 сарын 23-ны өдөр Техник Импорт гэсэн нэрээр ачуулж байгаа боловч хүлээн авагчийн нэрийг нь солиод ачуулаад өгөөч гэж хэлээд эхлээд 2 вагон цемент ачуулсан. Тэрний дараа Б.С******* манай гэрт 8 сая төгрөг бэлнээр аваад ороод ирсэн. Манай хүүхэд өвдөөд байсан болохоор би тэр мөнгийг нь авчихсан. Тэгээд дараа нь 2016 оны 5 сарын 18-ны өдөр Б.С******* надад хэлэлгүй дахиад 2 вагон цемент ачуулсан байсан. Тэгээд өглөө нь над дээр ирж хэлэхээр нь би за за ачуулчихсан бол яах вэ гэж бодоод зөвшөөрөл олгоод явуулсан. Тэгээд дараа нь бас манай гэрт ирж 8 сая төгрөгийг надад өгсөн. Миний ажил үүргийн хуваарь бол цемент ачих, цааш нь борлуулах үүргийг хүлээдэг байсан. Харин мэдээнд тусгаагүй 4 вагон цементийн эхний 2 вагон цементийг би Б.Солонгын өгсөн хаяг, салаа замаар ачуулсан. ийг зарж мөнгө болгох асуудлыг Б.С******* өөрөө хийсэн. Тухайн үед миний хоёр хүүхэд оюутан болчихсон байсан. Бага охин Энхриймаа унаж татдаг өвчтэй болчихсон эмчлүүлж чадахгүй яваад байсан. Тэгээд Б.Солонгын гуйлтыг хүлээн зөвшөөрчихсөн юм. Тухайн өдрийн борлуулалтын мэдээг би гаргадаг байсан. Би гарсан вагоныг бүтнээр нь мэдээнд тусгаад гаргадаг. “Техник Импорт” ХК-ийн нэрээр ачуулсан боловч өөр салаа замаар ачуулсан цементийн мэдээгээ үнэн зөв оруулдаг. Харин С******* зарим үед санхүүгийн баримт дээр нөхөж гарын үсэг зуруулах тохиолдол байдаг болохоор би гарын үсэг зурчихдаг байсан. Би тухайн өдөр хасаж мэдээ гаргаж байгаагүй. Б.С******* та санаа зоволтгүй хэрэв Техник Импортоос асуудал гаргавал би тэр мөнгийг нь өөрөө буцаагаад төлчихнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Хууль тогтоогч “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хэмээн тодорхойлж, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” бол, онц хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэж тус тус хуульчлан заажээ.

"Завших” гэмт хэргийн объект нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний өмчлөх эрх байдаг бол субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өмч хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд заасны дагуу бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн хүн байна.

Завших гэдэгт гэмт этгээд түүнд тодорхой нөхцөлтэйгөөр итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулж тухайн эд хөрөнгөнд өөрийн хууль бус өмчлөлийг тогтоосон, эсхүл тухайн эд хөрөнгийг хууль бусаар үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх зэрэг хэлбэрээр өмчлөгчид хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжид хамааруулж үзнэ.

Гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн өөрийн үзэмжээр захиран зарцуулж, гэмт санаагаа хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүгдэгч Б.С******* нь “ Шохой” ХХК-нд авлагын нягтлан бодогч болон санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа байгууллагын санхүүгийн программ шинэчлэгдсэнтэй холбоотой тодорхой алдаа гарсан байдлыг нь ашиглан компаниас авлаг бүхий иргэн хуулийн этгээдийн нэрийг ашиглан  цементийг гаргаж бусдад зээлээр худалдаж үнийг авч ашигласан байх ба энэхүү үйлдэлд нь борлуулалтын менежер ажилтай шүүгдэгч Т.Т нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглан борлуулсан цементийн мэдээнд оруулахгүй байх, Б.С******* нь санхүүгийн программд мэдээллийг бүрэн оруулахгүй байх хэлбэрээр хамтран оролцож, худалдан борлуулсан цементийн үнийг авч хувьдаа ашигласан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болно.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С*******, Т.Т нарын үйлдэлд эрх  зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” “бусдад их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болсон гэж дүгнэв.

3.Харин шүүгдэгч Т.Аийн шүүгдэгч Б.С*******той бүлэглэн завших гэмт хэрэг үйлдсэн  нь  хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр гэмт хэрэг үйлдсэнд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.А болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн байх ба анхан шатны шүүхээс Т.Ат прокуророос  завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй Т.А нь борлуулалтын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд тус албан тушаалын байдлаа ашиглаж шүүгдэгч Б.С*******той хамтран  завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.  

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл, шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

Завших гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн өөрийн үзэмжээр захиран зарцуулсан санаатай үйлдэл  хийсэн байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан гэрч Г.Угийн “...Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын хэлтсээс шалгалт ирсэн болохоор ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С******* байхгүй байсан тул ахлах нягтлан бодогч Бямбадорж нь нягтлангуудад 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сар хүртэлх өөрт холбогдолтой санхүүгийн баримтуудыг шалгалтын өрөөнд оруулахыг үүрэг болгосон. Үүний дагуу би өөрийн хариуцдаг борлуулалтын баримтуудыг бүртгэхэд 2018 оны 07, 08 дугаар сарын 2 ширхэг баримт дутчихаад олдохгүй байсан... бусад хүмүүс дээрх 2 баримтыг авч ашигласан байж магадгүй гэж бодоод архивч, борлуулалтын мэргэжилтэн, бэлэн бүтээгдэхүүний нярав гэх хүмүүсээс асуусан боловч олдоогүй...  ерөнхий нягтлан бодогч Солонгын өрөөнд үзэхэд түүний ширээний баруун талын шүүгээнд 07, 08 дугаар сарын үдчихсэн баримтууд маань байхаар нь аваад гарах гэтэл 07 дугаар сарын үдсэн баримтан дунд 07 дугаар сарын 24-ний өдрийн холбогдох хүмүүсийн гарын үсэггүй борлуулалтын мэдээ хавчуулчихсан байсан учраас энэ асуудлыг Санхүү эрхэлсэн дэд захирал С.Уранчимэгт танилцуулсан... Санхүүгийн daimond программд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн борлуулалтын мэдээнээс 6 ширхэг вагоны мэдээлэл 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагт ерөнхий нягтлан бодогчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Солонгын эрхээр устгагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, (10 дугаар хавтаст хэргийн 56-57-р тал),

-Шүүгдэгч Б.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 6 вагон задгай цемент гаргаж Улаанбаатар хот руу Батс******* гэх хүнд зарсан. Тухайн үед би борлуулалтын нягтлан бодогчийн ажлаасаа чөлөөлөгдөж ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Тэгээд А борлуулалтын мэдээгээ гаргаж борлуулалтын нягтлан Г.Уд өгсөн. Харин У бүх мэдээг санхүүгийн программд холбосон байсан тул би 2018 оны 07 сарын 24-ний өдрийн мэдээн дотроос мэдээнд ороогүй вагоны мэдээллийг устгачихсан юм. Тэрнээс болоод энэ асуудал илэрч цагдаагийн байгууллагад шалгагдах болсон... Ер нь бол Т.Атэй ярилцахдаа би санхүүгийн программ дээр мэдээг устгана харин А борлуулалтын мэдээгээ засаад няраваар гарын үсэг зуруулах ёстой байсан. Тэгээд би санхүүгийхээ программаас мэдээгээ устгачихсан харин А тайлан мэдээгээ өгөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг  (10 дугаар хавтаст хэргийн 228-230-р тал),

-“Пийк ОМ Аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн “... “ Шохой” ХХК-ийн харилцагчийн өглөг хааснаас 14.283.263 төгрөг, бараа материал  агуулахаас  ачигдсан боловч борлуултад тусгаагүйгээс 313.219.632 төгрөгийн хохирол учирсан байна. ... Б.С******* нь  дансны өглөг хэсэгт заасан дансны бичилтийг буруу хийсэн байна...“ гэсэн дүгнэлт /1-р хавтас 56- 2-р хавтас 86/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 108 дугаартай “ ...Б.С*******, Д.Б, Т.Т, Б.Одончимэг, Б.Энхбаатар, Б.У нар нь Нягтлан бодох бүртгэлийн  тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “ анхан шатны баримт нь  нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно., 13.7 “ анхан шатны  баримтын бүрдэлгүй ажил үйлчилгээ, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.  Мөн компаний нягтлан бодох бүртгэлийн бодлогын  баримт бичгийн 4.2, 4.2.1, 4.4, 4.4.1-д заасан  дансны бичилтийг хийгээгүй, борлуулалтыг бүртгээгүй байна...” гэсэн дүгнэлт,

2-р хавтас хэргийн 34-41 талд авагдсан санхүүгийн баримтын хуулбар “ийн ачилтын дэвтрийн 34-35 дүгээр тал “1869-1874 дугаарт хүлээн авагч  Техник Импорт, ачаа тавьсан огноо 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 23.00 цаг ачиж дуссан хугацаа 07 сарын 25-ны өдрийн 01.30” гэсэн бичилт, байх ба Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2018 оны 07 сарын 24-ний өдрийн Хөтөл өртөөний тээврийн хөлсний дэлгэрэнгүй тайлан /хх-41/, Задгай цемент борлуулалтын /2018.07.23-25-ны өдрийн /мэдээ хх-51/ зэрэгт Эрчим импекс 5-р зам Батс******* гэж тус тус бүртгэгдсэн баримтууд болон шүүгдэгч Т.Аийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлцүүлэгт удаа дараа өгсөн “... ажилд ороод удаагүй байсан ерөнхий нягтлан Б.С******* нь дараалал дайруулаад “Техник Импорт” ХХК-ний өглөгт өгөх цемент ачих  6 вагоныг дараалал дайруулаад  тавиад өгөөч гэж гуйсан... энэ дагуу 2018 оны 07 сарын 24-ний өдөр “Техник Импорт” ХХК-нд өгөх 6 вагон цемент ачигдсан... би анхан шатны баримтаа бүрдүүлж нягтланд өгсөн... энэ нь санхүүгийн баримтад байгаа” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.А 2018 оны 07 сарын 24-ний өдөр “Техник Импорт” ХХК-ний өглөгт гэж компаниас гаргаж иргэн Батс*******д худалдсан  шүүгдэгч Б.Солонгын үйлдэлд хамтран оролцсон, тус 6 вагон цементийг Б.С******* нь өөрийн өмчлөлд авч байгаа гэдгийг мэдсэн гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Аийн “...  2018 оны 07 сарын 24-ний өдөр “Техник Импорт” ХХК-ний өглөгт гэж компаниас 6 вагон цемент ачуулсан мэдээллийг үнэн зөвөөр нь санхүүгийн анхан шатны баримтад бичсэн ...” мэдүүлэг нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын мэдээг үнэн зөвөөр нь гаргаж, гарын үсгээ зурж санхүү тайлан бүртгэлийн хэлтэс зэрэгт мэдээгээ гаргаж өгсөн, тухайн борлуулалтын мэдээ нь компаний санхүүгийн Диамонд программд шивэгдсэн зэрэг байдлаар нотолсон байх ба бүтээгдэхүүн борлуулсан тухай санхүүгийн программд бүртгэснээр хөрөнгийг завших боломжгүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.  

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар эд хариуцагч нярав А.Энхбаяр, борлуулалтын мэргэжилтэн Т.А, борлуулалтын нягтлан бодогч Г.У нарын гарын үсэггүй, засварласан өдөр тутмын мэдээг архивын нэгжээр үдэж хавтасласан баримтанд дунд хавчуулсан байдалтайгаар Б.Солонгын өрөөнөөс, түүний ширээнээс гэрч Г.У нь дотоод аудитын шалгалт ирэх үед буюу 2018 оны 12 сард хайж олсон байх ба энэ нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн борлуулалтын мэдээнээс 6 ширхэг вагоны мэдээллийг Б.С******* хассантай холбоотой  гэж үзэхээр байна.

Энэ нь борлуулалтын мэргэжилтэн Т.А шүүгдэгч Б.Солонгын гуйлтыг  биелүүлээгүй, тухайн өдрийн борлуулалтын мэдээнээс 6 вагон цемент ачуулсан тухай мэдээллийг хасаж санхүүгийн баримтад оруулаагүй байсан учир ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч Б.С******* нь 07 дугаар сарын 31-ний өдөр компаний санхүүгийн Даймонд программд өөрийн эрхээр орж устгасан болох нь  гэрч Г.У, Б.Г нар мэдүүлгээр тогтоогдсон  байна.

Шүүгдэгч Т.Аийн тухайд борлуулалтын мэргэжилтэн болохын хувьд ерөнхий нягтлан бодогчийн шууд бус удирдлагад ажилладаг энэ утгаараа “Техник-Импорт” ХК-д ачуулах 6 вагон цементийг хуваарьт ороогүй газарт дараалал дайруулж цемент ачуулж байна гэж ойлгосон гэж мэдүүлснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, зөвхөн Б.С*******ос түүний дансанд “талархсан” гэсэн агуулгаар шилжүүлсэн “5.000.000 төгрөгийг авсан” шүүгдэгч Т.Аийн үйлдлийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдэгт үндэслэл бүхий  эргэлзээ үүсч байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар уг хэрэгт шүүгдэгч Т.Аийн гэм буруутайг нотолсон баримт хэрэгт хангалттай тогтоогдоогүй, түүний нягтлан бодогчийн хүсэлтээр хуваарьт ороогүй “Техник Импорт” ХК-д ачуулах 6 вагон цементийг дараалал дугаар дайруулан ачуулж буй үйлдэл нь завших гэмт хэргийн зайлшгүй байх субьектив /хөрөнгийг өөртөө авах шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл/ шинжийг хангасан гэхэд үндэслэл бүхий эргэлзээ байх ба тул  гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн анхан шатны шүүхийн Т.Аийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.А түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.С*******ос Т.Ат 2018 оны 07 сарын 24-ний өдөр 6 вагон цемент ачуулахад нь тусалсанд талархан өгсөн гэх 5.000.000 төгрөгийн асуудал нь “хөрөнгө завших” гэмт хэрэгт хамааралтай эсхүл “өөрийн гэм буруутай үйлдлийг нуух халхавчлах зорилгоор өгсөн”, “Т.А нь 5.000.000 төгрөгийг Б.С*******ос ямар үндэслэлээр авах болсон”  эсэх нь тодорхойгүй байх тул түүний энэхүү үйлдэл өөр гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаар хохирогчийн зүгээс холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

4.Шүүгдэгч Б.С*******, Т.Т нарын ял өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлын талаар:

Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******  03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Тд 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байх ба шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлж барагдуулсан, хохирлоо төлөхөө бодитойгоор илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай  гомдлыг гаргажээ.

 Шүүхээс шүүгдэгч Б.С*******ос хохиролд 186,023,675 төгрөгийг, шүүгдэгч Т.Таас  хохиролд 78,279,490 төгрөгийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргасны дараа шүүгдэгч Т.Таас 2024 оны 01 сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.600.000 төгрөг, 2024 оны 01 сарын 08-ны өдөр  хохирогч “ Шохой” ХХК-нд хохиролд 78,279,490 төгрөгийг төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Б.С*******ос 2024 оны 01 сарын 15-ны өдөр 37,000,000 төгрөг, 14,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 17-ны өдөр 19,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг 2024 оны 02 сарын 19-ний өдөр 4,023,680 төгрөг нийт 86,023,680 төгрөгийг төлж барагдуулжээ.

 Мөн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед буюу 2023 оны 12 сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.С*******ос хохиролд 10,000,000 төгрөг төлснийг шүүхээс хохирлын тооцоололд оруулаагүй орхигдуулан тооцооллын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж хохирол төлсөнд тооцох боломжтой байна.

Шүүгдэгч Б.С******* нь хохирогчид нийт 186,023,675 төгрөгийн хохирол төлөхөөс  96,023,680 төгрөг төлж, үлдэх төлбөрт өөрийн өмчлөлийн 92,000,000 төгрөгийн  үнэлгээ  бүхий Сэлэнгэ аймаг С******* сумын 1-р багт байрлалтай 6-р байрны 3 өрөө орон сууцыг хохирогч “ Шохой” ХХК-ний өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг хохирогчоос хүлээн авч компаний өмчлөлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Төлөөлөн удирдах зөвлөлд уламжилсан тухай баримтыг тус тус давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх ба шүүгдэгч Т.Т нь хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгч Б.С******* нь хохирлын ихэнхийг төлж, үлдэх төлбөрийг төлөхөө бодитойгоор илэрхийсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдал, байнгын асрамжид байдаг бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх  шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийн өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар солих боломжтой гэж дүгнэв.

 Ийнхүү шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэгт оролцсон оролцоо зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******д 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Тд 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус тус 03 /гурван/ жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд Сэлэнгэ аймгийн С******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн С******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.С*******, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Б.С*******д 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр, шүүгдэгч Т.Тд 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.С*******д оногдуулсан 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг, Т.Тд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 03 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж, 6 дахь заалтыг  хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Т.Т нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх үед анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогчид болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бүрэн төлсөн бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.С******* нь хохиролд 96,023,680 төгрөг төлж, үлдэх 90,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус тохиролцсон болохыг дурдсугай.  

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.С*******, Т.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн тус тус өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                                  

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН