2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01795  

 

 

 

 

 

 

    2025             03              10                                             192/ШШ2025/01795                   

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, *************** тоотод байрлах, А******* л******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******** байр******* байрлах, Н**** холбогдох

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооц*******ах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/15083 дугаар шийдвэрээр А******* л******* ХХК-аас 1,828,192,212 төгрөгийг гарг*******ан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх с******* олгохоор шийдвэрлэсэн. Н******* 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зохион байг*******сан дуудлага худалдаа яв*******сныг надад мэдэгдээгүй, дуудлага яв*******ахаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийн саналыг надад танилц*******аагүй мөн албадан дуудлага худалдаа яв*******ах тогтоолыг надад мэдэгдээгүйгээс миний бие 2 дахь албадан дуудлага худалда******* оролцож чадаагүй. Тиймээс Н************албадан дуудлага худалдаа зохион байг*******сан ажиллагаа нь Иргэний х*******ийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай х*******ийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн. Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/571 захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 40,000 м.кв талбай газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Отгонбаяр, шийдвэр гүйцэтгэгч Доржх******* нарт удаа дараа мэдэгдсэн боловч газраас үл хөдлөх эд хөрөнгийг тусад нь салгаж дуудлага худалда******* ор*******сан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай х*******ийн 63 дугаар зүйлийг зөрчсөн. Иймд Н********* газрын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.Т******* нь А******* л******* ХХК-ийн захирал бөгөөд би Н************ газартай холбоотой маргаан шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэл гаргасан юм. Бид асуудлаа 100 хувь шийдсэн тул шүүх хурлыг цуцалж өгч тусална уу. Нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч А******* л******* ХХК нь, хариуцагч Н********** газарт холбогд*******ан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооц*******ах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, х*******иар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, х*******ьд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                                                                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.5, 123.1-д заасныг удирдлага болгон    

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. А******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н*********** газарт холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооц*******ах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбарш*******сан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                        ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ