| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/04484/И |
| Дугаар | 192/ШШ2025/02807 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/02807
| 2025 04 10 | 192/ШШ2025/02807 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ********* байранд байрлах, Д СӨХ /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Жарден хотхон, ******** тоотод байрлах, Э ХХК /РД:*******/-д холбогдох,
Барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан зөрчил, доголдлыг арилгуулахаар
1. Орон сууцны хотхоны хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээгээд хаясан барилгын түр хашаа хайсыг буулгуулах,
2. Барилгын зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах,
3. Барилгын дээврийн хучлагын өнгөн үеийг хуулж, барилгын батлагдсан зураг төсөлд зааснаар дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх;
4. Ус орж байгаа зоорийн давхрын шаланд ус зайлуулах суваг, ус цуглуулах худаг барих, цуглуулах худагт цугларсан усыг зайлуулах систем байрлуулах, хана, суурийн заадас, шалны хэсгүүдийг зориу*******ын материалаар чигжиж, түрхлэг хийж ус нэвчилтийг зогсоолгох,
5. Гаражийн шалыг арматуртай ба арматургүй бетоноор давхарлан цутгаж өндөрлүүлэх,
6. Барилгын доорх авто зогсоолын орцны хэсгийн зам талбайд ус орохооргүй болгож өндөрлүүлэх,
7. Зоорийн давхарт байрлах цахилгаан хангамжийн щитийг шалны түвшнээс дээш 1,5 метрээс дээш өндөрт шилжүүлэн ус орохоос хамгаалах,
8. Барилгын ханын хагарсан хэсгийг зураг төслийн дагуу хийж, хөнгөн блокон дүүргэгчээр солихыг хариуцагч Э ХХК-нд тус тус даалгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я*******, Б.Ц*******, Г.Ч*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******,
Гэрч Э.Х*******, Д.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д СӨХ нь барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан зөрчил, доголдлыг арилгуулж, орон сууцны хотхоны хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээгээд хаясан барилгын түр хашааг хайсыг буулгуулах, зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах, шинжээчийн ажлын зардал 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...1.Д сууц өмчлөгчдийн холбоо нь 2016.03.19-ний өдөр байгуулагдсан бөгөөд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер стоун 2 хотхоны 26А, 26Б байрны нийт оршин суугчдын төлөөлөл болж ажилладаг. Дээрхи байрны захиалагч болох Э ХХК нь 2015.02.17-ны өдөр 26А, 26Б байруудыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Ашиг*******ад орсноос хойш өдийг хүртэл Ривер стоун-2 хотхоны 26А, 26Б байрнуудын зоорийн давхар, автозогсоол болон дээвэр, дээврийн хөндий удаа дараа усанд автаж байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2019.05.20-ны өдрийн 2019/41 тоот албан бичгээр гомдол гаргаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.07.23-ны өдрийн 02-07-117/1137 дугаартай дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн дүгнэлтээр барилгын бетон хаяавч нэлэнхийдээ суултад орсон, 4 дүгээр орцны 3,6 дугаар давхрын айлуудын цонхны төмөр бетон ялууг тойрсон хөндлөн, босоо чиглэлийн хагарлууд үүссэн, дээврийн хар цаасан хучлага нилдээ хөндий үүсэж хавагнасан, хэсэг хэсэг газарт хагарсан, дээд давхрын айлуудын адрын хэсгээр цас, борооны ус чөлөөтэй нэвчиж шарлаж, халтардсан чийг ихтэй байна гэсэн зөрчлүүд илэрсэн нь Барилгын тухай хуулийн 14.3- 14.7-д заасан шаардлагыг хангахгүй байх тул илэрсэн зөрчлүүдийг барилгын компаниар арилгуулахаар шийдвэрлэсэн. Уг 2 байрны доод гаражаас бороо, хур орсон тохиолдолд ус их хэмжээгээр оргилон гарч ирж оршин суугчдын тав тухыг алдагдуулж, нийтийн эзэмшлийн болон хувь хүмүүс, оршин суугчдын авто зогсоол бүхэлдээ усанд автаж ашиглах боломжгүй болох, барилгын суурийн чанар муудах, гаражийн шал хуйларч унах зэргээр хохирол учирч байсан тул энэ төрлийн оношилгоо, мэргэжлийн дүгнэлт гаргадаг Монгол Улсад ганц үйл ажиллагаа явуулдаг Барилга Архитектурын Сургуулийн Оношилгоо, зураг төсөл, судалгааны "Реконстракшн" төвд хандаж судалгаа, дүгнэлт гаргуулсан бөгөөд дараах зөрчлүүд тогтоогдсон.Үүнд:
1. Барилгын доорх автозогсоолын орцны хэсгийг зам талбайн ус орохооргүй болгож өндөрлөөгүй.
2. Суурийн бетоны бат бэх ус үл нэвтрүүлэлтийн W6 шаардлагыг хангахгүй байна.
3. Зоорийн шалны зузаан бага, бетоны ус нэвтрүүлэх чадвар бага, ус тусгаарлах материалыг буруу сонгосноос болж шалны хагарсан ан цаваар ус нэвчиж байна.
4. Барилгын дээврийн хучлагын үеийг барилгын Батлагдсан зураг төсөлд зааснаас өөрчилж "полиуретон" хөөсөн дулаалга болон " полиуретон шүршдэг резинэн ус тусгаарлагч будгаар будаж хийсэн ба дээврийн хучлагад овойлт бэлцрүү цэврүү үүсэж хагарч ан цав үүссэн, ховхорч гэмтсэн, ус урсах налууг дутуу хийснээс ус тунаж тогтдог, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үе гэмтэж, ховхорсон хэсгийн зай завсраар хур борооны ус ордог.
5. Дээврийн ус урсах налууг буруу хийж, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үед хурын ус тогтож удаан байснаас элэгдэж, гэмтэж ховхорсон хэсгийн заагаар хурын ус орж нэвчдэг гэх зэрэг.
Мөн манай сууц өмчлөгчдийн холбоо нь 2020.09.07-ны өдрийн 2009/0701 дугаартай албан бичгээр гомдол гаргасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020.09.28-ны өдрийн 02-07-094/1408 дугаартай дүгнэлт гарсан. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр зоорийн давхарт хана, баганын ёроолын хэсэгт хөрсний ус шүүрч орж ирснээс болж өнгө шавардлага, будаг эмульс ховхорсон, бетон шалны ан цавын завсраар хөрсний ус дээш шүүрч гардаг, барилгын хэв гажилтын заадасны дагуух айлын хана шавардлага хагарч гэмтсэн, ан цав үүссэн хэсгээр дулаан алдалт явагддаг, зураг төсөлд заасныг өөрчилж хийгдсэн, барилгын дээврийн хучлагын үеийг барилгын Ба зураг төсөлд зааснаас өөрчилж "полиуретон" хөөсөн дулаалга болон "полиуреау шүршдэг резинэн ус тусгаарлагч будгаар будаж хийсэн ба дээврийн хучлагад овойлт бэлцрүү цэврүү үүсэж хагарч ан цав үүссэн, ховхорч гэмтсэн, ус урсах налууг дутуу хийснээс ус тунаж тогтдог, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үе гэмтэж, ховхорсон хэсгийн зай завсраар хур борооны ус орж дээд давхрын айлуудын тааз, хана дагаж нэвчдэг байдал оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг алдагдуулж байгаа нь Барилгын тухай хуулийн 11.1.1, 11.1.5 дахь заалтад нийцэхгүй байгаа тул ШУТИС-ын Барилгын инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны "Реконстракшн" төвийн дүгнэлтэд дурдсан эвдрэл, гэмтэл, дутагдлуудыг тус төвөөс гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан. Ингээд манай сууц өмчлөгчдийн холбооноос 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Э ХХК-ийн захирал Ж.М албан бичгээр хандаж улсын байцаагчийн дүгнэлт, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу барилгын бүтээц, хийцэд гарсан зөрчлүүдийг арилгаж өгөхийг хүссэн боловч манай компани хариуцахгүй гүйцэтгэгч компаниуд хариуцна, гомдол гаргах баталгаат хугацаа буюу 3 жил өнгөрсөн гэсэн хариуг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 99/21 дугаартай албан бичгээр өгсөн. Хэдийгээр Барилгын тухай хуулийн 14.6, 14.7-д зааснаар барилга байгууламжид гарсан доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах хугацаа ашиг*******ад оруулснаас хойш 3 жил боловч манай сууц өмчлөгчдийн холбоо энэхүү хугацаанд гомдлоо мэргэжлийн байгууллага болон барилгын компанид удаа дараа гаргаж явсан, улсын байцаагчийн дүгнэлт гарсан байгаа тул Иргэний хуулийн 76.1, 76.2-т заасны дагуу хуулийн хугацаандаа энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа гэж үзэж байна. Иймд барилгын захиалагч тал болох Э ХХК-д Ривер стоун 2 хотхоны 26А, 26Б байрнуудын барилгын хийц, бүтээцэд гарсан улсын байцаагчийн дүгнэлт болон "Реконстракшн" төвийн дүгнэлтэд дурдсан зөрчил, дутагдлуудыг арилгаж засах арга хэмжээ авахыг даалгаж өгнө үү.
2/ Дунд гол сууц өмчлөгчдийн холбоо нь 2016.03.19-ний өдөр байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер стоун 2 хотхоны 26А, 26Б байрны нийт оршин суугчдын төлөөлөл болж ажилладаг. Дээрх байрны захиалагч болох Э ХХК нь 2015.02.17-ны өдөр 26А, 26Б байрнуудыг улсын комисст албан ёсоор хүлээлгэн өгсөн. Ашиг*******ад орсноос хойш барилгыг байнгын ашиг*******ад оруулах давтан комиссын хурлаар хэлэлцээд Дунд голын явган гүүрний явган зам талбайн тохижилтыг хийж, хашаа хайсыг буулгах ажлыг дутуу хийсэн болохыг тогтоосон. Э ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үед нь барилгын түр хашаа хайсыг буулгах, бусад шаардлагатай тохижилтын ажил дутуу байсан ба ажлын төлөвлөгөөг гаргасан дуусгана гэж мэдэгдэн хүлээлгэж өгөөд гүйцээж дуусгалгүй дутуу орхиод явсан. Түр хашаа хайсыг буулгуулж, анхнаасаа барьж байгуулахаар төлөвлөсөн албан ёсны хашааг бариулах талаар хотхоны оршин суугчид. СӨХ-ны зүгээс хариуцагч компанид удаа дараа утсаар болон албан бичгээр хандсан боловч хүлээж авалгүй өдийг хүрлээ. Барилгын түр хашаа хайс нь өнгөрсөн хугацаанд элэгдэж муудан хавар зуны салхинд хэсэг хэсгээр нуран унаж хотхоны оршин суугчдын автомашин, эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад хажуугаар өнгөрөх явган зорчигч, оршин суугчдыг дарж гэмтээх, амь насанд аюул учруулж болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Энэхүү асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2020.06.21-ний өдөр албан бичгээр өргөдөл гаргасан бөгөөд 2020.07.23-ны өдөр 02-02/3070 дугаартай албан тоотоор хариу мэдэгдсэн. Иймд барилгын захиалагч болох Э ХХК-д Ривер стоун 2 хотхоны 26А, 26Б байрнуудын хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээсэн барилгын түр хашааг буулгуулах, зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулахыг даалгаж өгнө үү. Мөн Барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан зөрчил, доголдлыг арилгуулахаар гаргуулсан зардал гэж үзэж ШУТИС-ын Барилгын инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны "Реконстракшн" төвөөр дүгнэлт гаргуулсан ажлын зардал болох 3,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 18/144 дугаар гэрчилгээний хуулбар, 2018.12.28-ны өдрийн Дунд гол СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.23-ны өдрийн 182/ШШ2021/00460 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.24-ний өдрийн 182/ШЗ2021/04453 дугаар захирамж, 2019.06.07-ны өдрийн 01/1426 дугаар албан бичиг, 2015.02.17-ны өдрийн 2015/99 дугаар Барилга байгууламжийг ашиг*******ад оруулах комиссын акт, Эс девелопмент ХХК-ийн 2015.09.03-ны өдрийн албан бичиг, фото зураг, Д СӨХ-ны 2017.06.30-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2019.02.11-ний өдрийн 2019/19 дугаар албан бичиг, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, River stone 2 хотхон, 26А, 26Б байрны барилгын оношилгоо, барилгын фото зургууд, 2019.05.15-ны өдрийн 2019/39 дугаар албан бичиг, 2020.02.12-ны өдрийн 2020/12 дугаар албан бичиг, 2020.06.21-ний өдрийн 20/06-21-04 дугаар албан бичиг, 2020.09.07-ны өдрийн 2009/0702 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2020.09.28-ны өдрийн 02-07-094/1408 дугаар албан бичиг, 2021.06.24-ний өдрийн 2106/2401 дугаар албан бичиг, Эс девелопмент ХХК-ийн 2021.07.21-ний өдрийн 99/21 дугаар албан бичиг, 2019.12.18-ны өдрийн 2019/114 дугаар албан бичиг, Барилга хөгжлийн төвийн 2019.12.24-ний өдрийн 1/4062 дугаар албан бичиг, 2020.06.21-ний өдрийн 20/06-21-04 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2020.07.23-ны өдрийн 02-02/3070 дугаар албан бичиг, 0063438 дугаар шалгалт хийсэн тухай тэмдэглэл, 2015.02.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Э ХХК-ийн захиалгатай Ривер стоун-2 хотхоны 72 автомашины дулаан зогсоолтой, 252 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга, 12 агуулахын өрөө, Дунд голын үерийн хамгаа*******ын далангийн барилгыг байнгын ашиг*******ад оруулах давтан комиссын хурлын тэмдэглэл, Барилга, байгууламжийг ашиг*******ад оруулах комиссын гишүүний саналын хуудаснууд, Барилгын ажлын явцад зураг төсөл зохиогчийн хяналт хийсэн тухай нэгдсэн дүгнэлт, 2020.05.27-ны өдрийн 04/20 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, гүйлгээний баримтууд, Мэргэжлийн хяналтын газрын 2019.07.23-ны өдрийн 02-07-117/1137 дугаар албан бичиг, 2019.05.21-ний өдрийн 2019/43 дугаар албан бичиг, 2022.01.14-ний өдрийн тодорхойлолт, 000412448 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.17-ны өдрийн тодорхойлолт, 000406373 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022.01.20-ны өдрийн тодорхойлолт, 000941127 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.15-ны өдрийн тодорхойлолт, 000483693 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.19-ний өдрийн тодорхойлолт, 2020.01.19-ний өдөр тодорхойлолт, 000576706 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000576709 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000576707 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.15-ны өдрийн тодорхойлолт, 000407510 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ү-2206039905 дугаар үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2022.01.15-ны өдрийн тодорхойлолт, 000507940 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.17-ны өдрийн тодорхойлолт, 000412485 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.15-ны өдрийн тодорхойлолт, 000484916 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.15-ны өдрийн тодорхойлолт, 000414216 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ривер Стоун 2 хотхоны Удирдах зөвлөлийн хурлын 01 дугаар тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 01 дугаар тогтоол, 2015.02.17-ны өдрийн 2015/99 дугаар Барилга байгууламжийг ашиг*******ад оруулах комиссын акт, Барилга, байгууламжийг ашиг*******ад оруулах комиссын гишүүний саналын хуудаснууд, 2013.07.08-ны өдрийн 13519113 дугаар Барилга,угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2014.03.25-ны өдрийн 08619114 дугаартай 13519113 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ, 2014.06.03-ны өдрийн 21919114 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Кореастандарт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БМҮ 051/13 дугаар тусгай зөвшөөрөл, 2014.05.19-ний өдрийн АТ-0069 дугаар албан бичиг, River Stone 2 төслийн дээврийн ажил гүйцэтгэх ажилбар, 2014.05.20-ны албан бичиг, 2014.06.16-ны өдрийн 26219114 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралтууд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стоун-2 хотхоны орон сууцны барилгын зоорийн ил далд ажлын акт, гэрэл зураг, 2013.08.08-ны өдрийн Уур, ус тусгаар*******ын ажил хийсэн шалгасан акт, Уур, ус тусгаар*******ын ажил хийсэн акт, Цутгамал төмөр бетон хийц хийсэн акт, Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стоун-2 хотхоны орон сууцны барилга 26А, 26Б байрны дээвэр, урд террас тагт, хойд ханын дуу дулаан тусгаарласан ил далд ажлын акт, 2022.01.15-ны өдрийн тодорхойлолт, 000436088 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.09.23-ны өдрийн нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.06-ны өдрийн 11597 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн 15896 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн 04653 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, фото зургууд,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023.10.31-ний өдрийн 3/578 дугаар албан бичиг, Оношилгоо, зураг төсөл, судалгааны реконстракшн төвийн гэрчилгээний хуулбар, TL 12-03 дугаар итгэмжлэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Барилга, хот байгуу*******ын яамны 2024.02.27-ны өдрийн 04/599 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д СӨХ нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан зөрчил, доголдлыг арилгуулж, орон сууцны хотхоны хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээгээд хаясан барилгын түр хашаа хайсыг буулгуулах, зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах, шинжээчийн ажлын зардал 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стоун-2 хотхоны орон сууцны 26А, 26Б байруудын барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан доголдлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар тодруулан ихэсгэжээ. /2хх-176 хуудас/
2. Барилгын зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах,
3. Барилгын дээврийн хучлагын өнгөн үеийг хуулж, барилгын батлагдсан зураг төсөлд зааснаар дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх;
4. Ус орж байгаа зоорийн давхрын шаланд ус зайлуулах суваг, ус цуглуулах худаг барих, цуглуулах худагт цугларсан усыг зайлуулах систем байрлуулах, хана, суурийн заадас, шалны хэсгүүдийг зориу*******ын материалаар чигжиж, түрхлэг хийж ус нэвчилтийг зогсоолгох,
5. Гаражийн шалыг арматуртай ба арматургүй бетоноор давхарлан цутгаж өндөрлүүлэх,
6. Барилгын доорх авто зогсоолын орцны хэсгийн зам талбайд ус орохооргүй болгож өндөрлүүлэх,
7. Зоорийн давхарт байрлах цахилгаан хангамжийн щитийг шалны түвшнээс дээш 1,5 метрээс дээш өндөрт шилжүүлэн ус орохоос хамгаалах,
8. Барилгын ханын хагарсан хэсгийг зураг төслийн дагуу хийж, хөнгөн блокон дүүргэгчээр солихыг хариуцагч Э ХХК-нд тус тус даалгуулахаар тус тус шаардаж байна.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй бөгөөд Э ХХК нь Ривер стоун 2 хотхоны 26А, 26Б орон сууцны барилгыг ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр нэр бүхий компаниудаар, барилгын ажлын зураг төслийн дагуу гүйцэтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын комисс хүлээн авч, ашиг*******ад оруулсан. Барилгын тухай хуульд зааснаар баталгаат хугацаа 2018.02.17-ны өдөр дууссан. Барилга байгууламжийн хийц бүтцэд гарсан доголдлыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэл гаргасан хэдий ч тус ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч байгууллагуудад холбогдуулж шаардаагүй. Гүйцэтгэгч нар нь барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй. Иймд зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, шаардах эрхийн хугацаа дууссан гэж маргадаг.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Э ХХК-ийн захиалгатай Ривер стоун хотхоны 74 автомашины зогсоол,үйлчилгээтэй, 252 айлын орон сууцны барилга, 12 агуулахын өрөө, Дунд голын үерийн хамгаа*******ын далан бүхий барилга байгууламжийг барьж дуусган 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ашиг*******ад оруулжээ. Энэ нь Ривер стоун 2 хотхоны 26А, 26Б байрууд ба дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ нь Д СӨХ-д харьяалагддаг байна.
Тухайн үед барилга ашиг*******ад орох үед мөрдөгдөж байсан Барилгын тухай 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар зүйлийн 12.4-т Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна, 12.5.-т Энэ хуулийн 12.4-т заасан хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч хамтран үзлэг хийж шаардагдах арга хэмжээ авснаар баталгаат хугацаа дуусгавар болно, 3 дугаар зүйлийн 3.1.6-т “барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиг*******ад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг хэлнэ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориу*******тай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын эрх, үүргийг заасан ба уг зүйлийн 12.4.1-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиг*******, хамгаа*******, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх, 12.4.2-т холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах, 12.4.3.холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиг*******, хамгаа*******, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах, 12.4.5.дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах, 12.4.6.холбооны нэрийн өмнөөс буюу 2-оос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх гэхчлэн заажээ.
Сууц өмчлөгчдийн захиалан бариулах гэрээний дагуу баригдсан барилгын чанарын баталгаат хугацаанд барилгын дундын өмчлөлийн зүйлд гарсан доголдол, зөрчлийн асуудлаар Сууц өмчлөгчдийн холбоо холбогдох газруудад хандаж байсан, улмаар дээрх зөрчлийг арилгуулахаар шүүхэд гомдол гаргасан ба үүнд сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхол илэрхийлэгдэж байгаа, оршин суугчдаас мөн бичгээр илэрхийлсэн байдлуудаар Дунд гол СӨХ-г нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзнэ. /1хх-95-98,131-137, 211-212 тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн судалгааны дүгнэлтийг тус тус үндэслэж байх ба Реконстракшн төв нь Ривер стоун хотхоны орон сууцны 26А, 26Б байрны барилгын суурийн хүчдэл хэв гажилтын төлөв байдал, хөрсний усны нөхцөл, барилгын температурын заадасны дагуух ханын өнөөгийн хүчдэл төлөв байдал, барилгын дээврийн байдалд тус тус судалгааг хийж дүгнэлт, зөвлөмж гаргасан, судалгаандаа Барилгын зураг төслийн ARMONDE ХХК-д хийсэн архитектурын БА зураг. - Зургийн шифр: A-11/2013 - Барилгын бүтээцийн зураг төслийн Улаан толгой хайрхан ХХК-д хийсэн ББ зураг Зургийн шифр: УТХ-02/2013 - Барилгын инженер хайгуул үйлдвэрлэл үйлчилгээний БАР ИНЖ ГЕО"ХХК- ний хийсэн инженер геологийн дүгнэлт, Д СӨХ-с өгсөн бусад баримт бичгүүд, мөн барилгын одоогийн байдалд үзлэг шалгалтыг 2020.05.19-ны өдөр хийж, Ривер стоун 2 26А, 26Б хотхоны барилгын хэв гажилтын заадасны хана, барилгын гаднын орчин, хаяавч, зоорийн давхар, дээврийн хэсэг, зарим орон сууцны айлуудыг үзэж, барилгын бүтээцийн одоогийн байдалд хийсэн үзлэгийн явцад тэдгээрийн төлөв байдал, согог зэрэгт үзлэг хийж, ажлын дүгнэлтийг гаргаснаа мэдүүлж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-д барилгын чанарын баталгаат хугацааны дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2017/013 тоот албан бичгээр Ривер стоун-2 хотхоны барилгын дээвэр зарим газруудаар цоорч айлууд руу борооны ус нэвтэрч, 207,907,1001,1006,1022 тоот айлуудын балокон болон зарим өрөөнүүдийн хана, тааз нэвтэрсэн тул уг айлуудын дурдсан засвар болон барилгын дээврийг тус тус засварлах тухай /1хх-30/, 26А байрны 1012 тоот оршин суугч 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шөнө борооноор хана таазнаас ус гоожсон, угаалгын өрөөний тааз хагарсан,тагтны хаалтын шавар шохой нь нураад унасан, цонх суулт өгч дээд хэсгээрээ хагарсныг засварлах /1ХХ-28/ талаар тус тус мэдэгдэж байсан байна. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр (1хх-132) Ривэр Стоун-2 хотхоны 26A, 26Б байруудтай холбоотой доголдол болох Ашиг*******ад орсон жилийн зунаас эхлэн 10-р давхрын айлуудын тааз, хана таазны булангаас борооны ус нэвчсэн, 10 гаран айл өрх чийгийн улмаас хөгц мөөгөнцөртсөн тухай газар дээр нь үзэж байшингийн дээврийн хийц, орсон материал, түүний чанар, ажлын гүйцэтгэл зэргийг одоо мөрдөгдөж байгаа холбогдох хууль дүрэм, стандарт нормд нийцсэн, чанарын шаардлага хангасан эсэхийг шалган, дүгнэлт гаргуулахаар хандаж байжээ.
Иймээс сууц өмчлөгч нарын захиалан бариулах гэрээний дагуу баригдсан уг барилгын гүйцэтгэгч нь хариуцагч буюу Э ХХК бөгөөд барилга ашиг*******ад орох үед мөрдөгдөж байсан Барилгын тухай 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуульд заасан Барилгын чанарын баталгаат хугацаанд доголдол арилгахыг Захиалагч буюу өмчлөгч нар шаардсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч нь сууц өмчлөгч нарын Захиалгаар хэлцлийн үндсэн дээр төлбөр авч, барилга байгууламжийг барьж, ашиг*******ад оруулахдаа туслан гүйцэтгэгч нараар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсэн бол Захиалагч буюу Өмчлөгчийн өмнө гүйцэтгэгч Э ХХК гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан баримтаар “Реконстракшн” төвийн судалгааны дүгнэлтэд. Үүнд:
1. Ривэр Стоун-2 хотхоны орон сууцны 26А, 26Б байрны барилгын суурийн хүчдэл хэв гажилтын төлөв байдал, хөрсний усны нөхцөлд хийсэн дүн шинжилгээ - 26А, 26Б байрны барилгын суурь нь В25 ангийн цутгамал төмөр бетон 90 см өндөртэй нил хавтан суурьтай ба суурийн доорх бетон бэлтгэл үеийг 50 см зузаантай төсөлж хийсэн ба зураг төслийн дагуу хийсэн байна. Барилгын буурь хөрсний инженер геологийн судалгаагаар Туул голын эргийн дагуу баригдсан ба хөрсний ус 1-1,5 метр илэрч тогтсон гэсэн дүгнэлттэй ба зоорийн давхрын шалны түвшин -4,3 метрт байрлаж, суурийн ул нь 5,7 метрт суусан байгаа нь хөрсний усны түвшин нь зоорийн давхрын шалны түвшингээс дээр байрласан байгаа тул хөрсний уснаас хамгаалах оновчтой арга хэмжээ авах хэрэгтэй байв. Барилгын зураг төсөлд суурь болон зоорийн ханын хэвтээ ба босоо ус тусгаар*******ыг 4 үе хар тосон түрхлэг материалаар хийж 12 см тоосгон хана, 2 см шавардлагын үетэйгээр хийнэ гэсэн байна. Гэвч энэ технологи нь барилгын хөрсний уснаас биш, хөрсний чийгээс хамгаалах арга, технологи юм. Иймд бодит байдалд барилгын зоорийн хана шалны заагаар ус шүүрч орж ирж байна. Хөрсний усны түвшин суурийн түвшнээс дээр байх нөхцөлд суурийн ус тусгаарлах материалыг хуйлмал материалаар хийх нь оновчтой байх байсан ба мөн суурийн болон зоорийн давхрын ханын бетоны ус үл нэвтрүүлэлтийн №8-аас дээш байх шаардлагыг хангах талаар зураг төсөлд дурдаагүй байна. Барилгын доорх авто зогсоолын орцны хэсгийг зам талбайн ус орохооргүй болгож өндөрлөөгүй байна. Зоорийн шалны зузаан бага, бетоны ус нэвтрүүлэх чадвар бага, ус тусгаарлах материалыг буруу сонгосноос болж шалны хагарсан ан цаваар ус нэвчиж байна. Барилгын багана, зоорийн ханын бетоны бат бэх барилгын зураг төслийн шаардлагыг хангаж байна. Барилгын буурь хөрснөөс авсан усны химийн шинжилгээгээр хөрсний ус нь давсархаг боловч арматур болон бусад төрлийн металл агуулаагүй бетонд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсан байна. Барилгын хойд тал буюу 1-24-Г-р тэнхлэгийн дагуу нийтдээ хаяавч 4 см хүртэл суусан байгаа нь суурийн хажуугаар буцааж булах хөрс шорооны нягтруу*******аас хамаарч нэлэнхийдээ бага зэрэг суусан ба суултын хэмжээ нь БНбД-д заасан зөвшөөрөгдөх хязгаарын хэмжээнд байна.
2. Ривэр Стоун-2 хотхоны орон сууцны 26А, 26Б байрны барилгын температурын заадасны дагуух ханын өнөөгийн хүчдэл төлөв байдалд хийсэн дүгнэлт- Дөрвөн блокоос бүрдсэн хэв гажилтын 3-н заадастай 10 давхар барилгын заадсуудын дагуу зарим айлуудын ханын гэмтлийг үзэхэд заадасны дагуу хануудыг торкрет шавардлагаар бүрсэн нь 4 мм ан цав гарч хагарч гэмтсэн байдалтай байна. Ханын хагарсан хэсгийг цааш ухаж үзэхэд хөөсөнцөр гарч ирж байгаагаас харахад заадасны дагуу байрлах ханыг конкреволл хавтангаар хийж, торкрет шавардлагаар бүрсэн байна. Зураг төслөөр энэ хана нь хөнгөн блокон дүүргэгч бүхий хана байх ёстой байна. Ийм эвдрэл нь уг барилгын 6, 7 болон 18, 19-р тэнхлэгийн дагуу байрлах 5, 7, 9, 10-р давхрын айлуудын хананд үүссэн байгаа ба бусад давхрын заадасны дагуу айлуудад үүссэн болохыг Д СӨХ-н даргаас мэдээлсэн. Энэ эвдрэл нь заадасны дагуух ханыг хөнгөн блокоор хийлгүйгээр зураг төсөлд байхгүй, конкреволл хавтангаар хийж түүнийгээ багана дамнуруутай нь муу бэхэлсэн ба температурын блокын заагаар орчны температурын зөрүүгээр блокон хананд нэмэгдэл хүчдэл үүссэнээс ханын торкрет шавардлага хагарч 4- 5мм шилжиж эвдэрсэн байна.
3. Ривэр Стоун-2 хотхоны орон сууцны 26А, 26Б байрны барилгын дээврийн байдалд хийсэн дүгнэлт - а/ Дээврийн хучлагын үеийг барилгын БА зураг төсөлд зааснаас өөрчилж "Полиуретан" хөөсөн дулаалга болон "Полиуреа" ус тусгаарлагч шүршдэг резинэн ус тусгаарлагч будгаар өнгөлж хийсэн байгаа ба "Полиуреа" ус тусгаарлагч шүршдэг резинэн ус тусгаарлагч будаг нь Барилгын Хөгжлийн Төвийн "Тохирлын гэрчилгээ"-ний бүртгэлд ороогүй бөгөөд манай орны уур 274 амьсгалд тохиромжтой эсэх талаарх батлагдсан MNS стандартад бүртгэлгүй бүтээгдэхүүнийг ашигласан байна. б/ "Полиуреа" ус тусгаарлагч шүршдэг резинэн ус тусгаарлагч будгаар будаж хийсэн дээврийн хучлагад бэлцрүү цэврүү үүсэж, хагарч, ан цав үүсэж, ховхорч гэмтсэн байна. в/ Дээврийн ус урсах налууг буруу хийж, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үед хурын ус тогтож удаан байснаас элэгдэж, гэмтэж ховхорсон хэсгийн заагаар хурын ус орж нэвчдэг байна гэж тус тус дүгнэж, уг доголдол бий болсон болох нь мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр дээр доголдол үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг үйл баримтыг баримтаар няцааж, өөрийн татгалзлаа нотолж чадаагүй байна. /1хх-49-51,97-98,131 тал/
Түүнчлэн барилга байгууламжийг ашиг*******ад оруулах комиссын 2014.12.17-ны өдрийн комиссын гишүүний саналын хуудаст “… Дунд голын явган гүүрийн зам талбайн тохижилтыг хийж, хашаа хайсыг буулгах…”, давтан комиссын хурлын тэмдэглэлд “…Дунд голын явган гүүрийн зам талбайн тохижилтыг хийж, хашаа хайсыг буулгах …” гэж тус тус зааснаар хариуцагч хашаа хайсыг буулгаагүй, энэ талаарх татгалзлыг нотолсон баримтыг мөн шүүхэд хариуцагч ирүүлээгүй байна. /1хх-115, 222/
Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стоун-2 хотхоны орон сууцны 26А, 26Б байруудын барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан 1. Барилгын дээврийн хучлагын өнгөн үеийг хуулж, барилгын батлагдсан зураг төсөлд зааснаар дээврийн ажлыг хийж гүйцэтгэх, 2. Ус орж байгаа зоорийн давхрын шаланд ус зайлуулах суваг, ус цуглуулах худаг барих, цуглуулах худагт цугларсан усыг зайлуулах систем байрлуулах, хана, суурийн заадас, шалны хэсгүүдийг зориу*******ын материалаар чигжиж, түрхлэг хийж ус нэвчилтийг зогсоох, 3. Гаражийн шалыг арматуртай ба арматургүй бетоноор давхарлан цутгаж өндөрлөх, 4. Барилгын доорх авто зогсоолын орцны хэсгийн зам талбайд ус орохооргүй болгож өндөрлөх, 5. Зоорийн давхарт байрлах цахилгаан хангамжийн щитийг шалны түвшнээс дээш 1,5 метрээс дээш өндөрт шилжүүлэн ус орохоос хамгаалах, 6. Барилгын ханын хагарсан хэсгийг зураг төслийг дагуу хийж, хөнгөн блокон дүүргэгчээр солихыг хариуцагч Э ХХК-нд тус тус даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хариуцагчаас, улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөг, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргасан зардал 3,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-ыг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стоун-2 хотхоны орон сууцны 26А, 26Б байруудын барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан 1.Орон сууцны хотхоны хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээгээд хаясан барилгын түр хашаа хайсыг буулгуулах, 2.Барилгын зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах, 3.Барилгын дээврийн хучлагын өнгөн үеийг хуулж, барилгын батлагдсан зураг төсөлд зааснаар дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, 4. Ус орж байгаа зоорийн давхрын шаланд ус зайлуулах суваг, ус цуглуулах худаг барих, цуглуулах худагт цугларсан усыг зайлуулах систем байрлуулах, хана, суурийн заадас, шалны хэсгүүдийг зориу*******ын материалаар чигжиж, түрхлэг хийж ус нэвчилтийг зогсоолгох, 5. Гаражийн шалыг арматуртай ба арматургүй бетоноор давхарлан цутгаж өндөрлүүлэх, 6. Барилгын доорх авто зогсоолын орцны хэсгийн зам талбайд ус орохооргүй болгож өндөрлүүлэх,7. Зоорийн давхарт байрлах цахилгаан хангамжийн щитийг шалны түвшнээс дээш 1,5 метрээс дээш өндөрт шилжүүлэн ус орохоос хамгаалах, 8. Барилгын ханын хагарсан хэсгийг зураг төслийн дагуу хийж, хөнгөн блокон дүүргэгчээр солихыг хариуцагч Э ХХК-нд тус тус даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргасан зардал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ