2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05265

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05265

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, гудамж, хаягт оршин суух, овогт ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, барилга, , хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, гудамж, , хаягт оршин суух, овогт ы ******* /РД:*******/-д холбогдох,

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, болон автозогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн , байрлах, үйлчилгээний төвтэй орон сууцны байрны В1 давхрын автомашины зогсоолыг бариулахаар Автомашины дулаан зогсоолын захиалгын гэрээ-г ******* ХХК-ийн захирал Б.*******тай байгуулж, зогсоолын төлбөр 25,000,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч өмчлөх эрхийн гэрчилтээг таргаж өгөөгүй. Мөн 2021 оны 5 дугаар сарын 18-ны адөр иргэн Ж.*******гаас Эрх шилжүүлэх гэрээ-гээр дүүргийн , байрлах, үйлчилгээний төвтэй орон сууцны байрны 1-р орц, 6 давхар F загварын, 79.77 м.кв талбайтай, , 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч тухайн өдөртөө ******* ХХК-ийн захирал Б.*******тай дзэрх байрны 1-р орц, , F загварын 79.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцандаа Орон сууц захиалгын гэрээ-г тус тус байгуулсан. Дээрх , 3 өрөө орон сууцны төлбөр 135,609,000 төгрөгөөс 58,648,200 төгрөг төлсөн, үлдэтдэл 76,360,800 төгрөгийг банкны эээлээр төлөхеөр тохиролцсон бөтөөд орон сууц маань 2022 оны 12-р сард ашиглалтад орж, М.******* миний бие гэр бүлийн хамт одоо хүртэл амьдарч байна. Үлдэгдэл 76,960,800 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөд байраа барьцаанд тавих бөгөөд банкны зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг заавал шаардаж байгаа тул байрандаа орсон цагаас эхлэн орон сууцны болон зогсоолын гэрчилгээ гаргаж өгөхийг удаа дараа шаардахад захирал Б.******* нь өмчлөх эрхийн гэрчилгээг удахгүй гаргаад өгнө гэдэг боловч гаргаж өгөөгүй, ямар нэгэн шалтаг хэлж хойшлуулж байсан. Оршин суугчдын шаардлагын дагуу 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б.******* уулзалт хийхдээ 2024 оны 3 дугаар сарын 01 гэхэд ямарч асуудалгүй байрны болон зогсоолын гэрчилгээг гаргах болно гэсэн боловч дахин сураг чимээгүй алга болсон бөгөөд ямар нэгэн шийдэл гаргахгүйгээр дахин хир хутацаа өнгөрөхийг мэдэхгүй байна. Иймд дүүргийн , байрлах,  үйлчилгээний төвтэй орон сууцны 1-р орц, , F загварын, 79.77 м.кв талбайтай, хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр, мөн уг барилгын В1 давхрын автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус М.*******ыг тогтоож, орон сууц болон зогсоолын өмчлех эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

дүүрэг, , хороолол, Г.ий гудамж хаягт байрлах, үйлчилгээтэй, орон сууцны , , хаягт байршилтай, 79.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны болон уг барилгын В1 давхрын авто машины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагч нь 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжпэгч М.*******од өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ХХК болон Б.*******ад холбогдуулан, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, болон авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүүрэг, , хороолол, Г.ий гудамж хаягт байрлах, үйлчилгээтэй, орон сууцны , , хаягт байршилтай, 79.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны болон уг барилгын В1 давхрын авто машины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагч нь 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжпэгч М.*******од өгөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,259,345 төгрөгийн 629,672.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 629,672.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 629,672.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М.*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК болон Б.*******ад холбогдох иргэний хэргийн хариуцагч нь дүүрэг, , хороолол, Г.ий гудамж хаягт байрлах, үйлчилгээтэй, орон сууцны , , хаягт байршилтай, 79.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны болон уг барилгын В1 давхрын авто машины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагч нь 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжпэгч М.*******од өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,259,345 төгрөгийн 629,672.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 629,672.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 629,672.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА