| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00142/И |
| Дугаар | 157/ШШ2025/00132 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2025/00132
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “И************* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.**************од холбогдох “4,287,316.07 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И************* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.************** нь 2022 оны 04 сарын 11-ний өдөр Мост мони аппликейшнд бүртгүүлэн манай “И************* ББСБ” ХХК-тай цахим зээлийн гэрээг байгуулж, 30 хоногийн 2.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохирч 6 сарын xyгацаатай 1,920,000 төгрөгийг зээлсэн боловч зээлийн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Үүнээс хойш төлөлт огт хийгээгүй, удаа дараа холбоо барих гэж оролдож угас руу нь залгахад утас нь холбогддоггүй, Б.************** нь одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Иймд 2025 оны 04 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,920,000 төгрөг, зээлийн хүү 2,011,402.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355,913.34 төгрөг, нийт 4,287,316.07 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх тул дээрх мөнгийг хариуцагч Б.**************оос гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Д********** овогт Б**************ын ************** шүүхэд гаргсан тайлбартаа: “Б.************** миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И************* ББСБ” ХХК нь хариуцагч Б.**************од холбогдуулан 4,287,316.07 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.************** нь 4,287,316.07 төгрөгийг “И************* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 016 дугаартай цахимт зээлийн гэрээ, Б.**************ын зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн мэдээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,287,316.07 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,287,316.07 (дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга гурван зуун арван зургаан бүхэл зууны долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,550 төгрөгийн тавин хувь 41,775 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,775 төгрөгийг, хариуцагч Б.**************оос улсын тэмдэгтийн хураамж 41,775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И************* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “И************* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,287,316.07 (дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга гурван зуун арван зургаан бүхэл зууны долоо) төгрөгийг хариуцагч Б.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,550 төгрөгийн тавин хувь 41,775 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,775 төгрөгийг, хариуцагч Б.**************оос улсын тэмдэгтийн хураамж 41,775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И************* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР