| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00150/И |
| Дугаар | 157/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2025/00133
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Г**************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Э**************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 9,790,551.61 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г**************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Очирхуяг овогтой Э************** нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г**************тай ЗГ-R001442208-2024/10/16 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 5505102885 тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21% (Хорин нэгэн) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч О.Э************** нь ЗГ-ROO1442208-2024/10/16 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 103 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна. Зээлдэгч Очирхуяг овогтой Э**************гаас Г**************тай байгуулсан ЗГ-R001442208-2024/10/16 тоотзээлийн гэрээний үүрэгт нийт 9,790,551.61 (Есөн сая долоон зуун ерэн мянга таван зуун тавин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г**************инд олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х овогт О-ийн Э************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Г**************наас нэхэмжилсэн 9,790,551.61 төгрөгийг 2025 оны 06 сарын 12-оос сар бүр 500,000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна. Маргах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г**************” ХК нь хариуцагч О.Э**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,790,551.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Э************** нь 9,790,551.61 төгрөгийг “Г**************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-R001442208-2024/10/16 дугаартай дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,790,551.61 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,790,551.61 (есөн сая долоон зуун ерэн мянга таван зуун тавин нэгэн бүхэл зууны жаран нэг) төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,599 төгрөгийн тавин хувь 85,799.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,799.5 төгрөгийг, хариуцагч О.Э**************гаас улсын тэмдэгтийн хураамж 85,799.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г**************” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г**************” ХК-ийн нэхэмжилсэн 9,790,551.61 (есөн сая долоон зуун ерэн мянга таван зуун тавин нэгэн бүхэл зууны жаран нэг) төгрөгийг хариуцагч О.Э************** нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,599 төгрөгийн тавин хувь 85,799.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,799.5 төгрөгийг, хариуцагч О.Э**************гаас улсын тэмдэгтийн хураамж 85,799.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г**************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Э************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР