| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04629/И |
| Дугаар | 191/ШШ2025/05382 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05382
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 191/ШШ2025/05382 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбааатар хот, ******* дүүргийн 1******* хороо, ******* гудамж, хаягт оршин суух, овогт ийн ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 52,701,678.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь банктай 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2010099123 дугаартай, Зээлийн гэрэ-г цахимаар байгуулан, 44,380,110.35 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн зээлд 1,479,337.01 төгрөг, зээлийн хүүнд 504,920.31 төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 363 хоног, зээлийн үлдэгдэл 42,900,773.34 төгрөг, хүү 9,414,289.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 386,615.20 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 52,701,678.23 төгрөгийн гэрээний үүргийн зөрчилтэй байна. ...Иймд Д.*******өөс зээлийн гэрээний үүрэгт нийт 52,701,678.23 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Д.*******өөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.******* би *******ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилсэн нийт 52,701,678.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 52,701,678.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 52,701,678.23 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.******* нь Зээлийн гэрээний үүрэгт нийт 52,701,678.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 421,458 төгрөгийн 210,729 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 210,729 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******өөс 210,729 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА