| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03337/И |
| Дугаар | 191/ШШ2025/05507 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/05507
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 191/ШШ2025/05507 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, гудамж, хагят оршин суух, овогт ын ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний дагуу төлбөрт төлсөн 41,675,200 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 10,869,150 төгрөг, нийт 52,544,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие ******* ХХК-тай 2022.10.24-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 45.72 м.кв орон сууцыг нийт 100,584,000 төгрөгөөр худалдан авч, хариуцагч байгууллага тус орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд буюу 2023.10.01-ний өдөрт багтаан ашиглалтад оруулсан байхаар тохиролцсон. Мөн тус гэрээгээр нийт үнийн дүнгийн 30 хувь болох 30,175,200 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 70 хувийг 48 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу миний бие урьдчилгаа 30,175,200 төгрөг төлж, үүнээс хойш ахин 11,500,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд нийт 41,675,200 төгрөгийг тус байгууллагад төлсөн байна. Гэвч орон сууцыг хугацаанд барьж ашиглалтад ороогүй, барилгын ажлын явц удааширч зогсонги байдалтай байсан тул миний зүгээс гэрээг цуцлах тухай 2023 оны 9-р сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Тус орон сууцны барилгын ажлын явц өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай, суурийн цутгалтаас өөр зүйлгүй байна. Ингээд тус компанийн нягтлан С.******* гэх хүн нь гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг хүлээн авч, миний төлсөн гэх 41,675,200 төгрөгийг 2023.10.30-ны дотор бүрэн буцааж төлөхөөр бид тохиролцон байдаг. Иймд хариуцагчаас гэрээний төлбөрт төлсөн 41,675,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага: ...Иймд орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалан м.кв талбайг 2,776,000 төгрөгөөр бодож, 10,869,150 төгрөгийг, гэрээгээр шилжүүлсэн гэх 41,675,000 төгрөгийн хамтаар нийт 52,544,350 төгрөгийг хариуцагч ******* ХХК болон түүний нягтлан С.******* нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
3.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 7,869,150 төгрөгөөс татгалзаж, 44,675,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны ******* сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК, С.******* нарт холбогдуулан, гэрээний дагуу төлбөрт төлсөн 41,675,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс учирсан хохиролд 10,869,150 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хариуцагч С.*******ад холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 7,869,150 төгрөгөөс татгалзаж, 44,675,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны ******* сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.*******ы нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох, гэрээний дагуу төлбөрт төлсөн 41,675,200 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 10,869,150 төгрөг, нийт 52,544,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 7,869,150 төгрөгөөс татгалзаж, 44,675,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны ******* сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хариуцагч С.*******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 366,326 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 188,567 төгрөг, нийт 554,893 төгрөгийн 364,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 190,663 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 190,663 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА