| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00380/И |
| Дугаар | 318/ШШ2025/00303 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00303
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г овогт Г.А холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 284,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Г овогтой А-т 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ........ тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ............ тоот зээлийг Хаан банк дахь ............. тоот дансанд, зээлдэгч Г.А нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар: ......оот зээл 2024 оны 6 дугаар сарын сарын 27-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 20,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 180,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 366 хоногийн зээлийн гэрээний 30 хоног хугацаа хэтэрсэн 308 хоног дээр 1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 122,577 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 17,967 төгрөгийг хасаж нийт хүү 104,610 төгрөг, нийт дүн 284,610 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 180,000 төгрөг, нийт хүү 122,577 төгрөг, шимтгэл нийлбэр төгрөг бүгд нийлээд 284,610 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 284,610 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь манай байгууллагатай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 284,610 төгрөг төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.А-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 284,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 284,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.А төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,188 төгрөгийн тал хувь болох 4,594 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,594 төгрөг, хариуцагч Г.А-с 4,594 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 284,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Г.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,188 төгрөгийн тал хувь болох 4,594 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,594 төгрөг, хариуцагч Г.А-с 4,594 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР