| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00378/И |
| Дугаар | 318/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 318/ШШ2025/00333
2025 05 22 318/ШШ2025/00333
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц овогт Б.Б холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 781,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Б овогтой Б-тай 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ....... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 468,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй ........ тоот зээлийг ХААН банк дахь 5802121020 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Б.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: ........тоот зээл 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дуус ч үндсэн зээл 468,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 298 хоногийн хүү 309,144 төгрөг, шимтгэл 4,680 төгрөг, нийт хүү 313,824 төгрөг, нийт дүн 781,824 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 781,824 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх 3 хувааж төлөх бөгөөд 2025 оны 6 дугаар сарын сүүлээр 250,000 төгрөг, 8 дугаар сарын сүүлээр 250,000 төгрөг, 9 дүгээр сарын сүүлээр 281,824 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Б-н тайлбартаа танилцсан тул хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 781,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 781,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б 2025 оны 6 дугаар сард 250,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 250,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 281,824 төгрөгийг төлөлт хийж, 3 сар хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,314 төгрөгийн тал хувь болох 11,657 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,657 төгрөг, хариуцагч Б.Б-с 11,657 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 781,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,314 төгрөгийн тал хувь болох 11,657 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,657 төгрөг, хариуцагч Б.Б-с 11,657 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР