Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00402

 

 

 

 

 

 

  2025         06          13                                    318/ШШ2025/00402

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт З.Ж холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 799,320.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэрэглэгчийн тооцооны хэлтэс шүүхийн ажилтан Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь З.Ж нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ....... тоот гэрээний дагуу байгуулж Samsung A14, 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 548,000 төгрөгийн зээлээр 12 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 799,320.52 төгрөгийг З.Ж-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 799,320.52 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг сар бүрийн 10-ны өдрөөс буюу 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 200,000 төгрөгийн төлөлт хийж бүрэн төлж барагдуулна. Иймд шүүх хурал орохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч З.Ж-ын шүүхэд ирүүлсэн тайлбартаа танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч З.Ж-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 799,320.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 799,320.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 200,000 төгрөгийн төлөлт хийж төлж барагдуулахыг хариуцагч З.Ж хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч З.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,734 төгрөгийн тал хувь болох 11,867 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,867 төгрөг, хариуцагч З.Ж-с 11,867 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 799,320.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Ж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,734 төгрөгийн тал хувь болох 11,867 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,867 төгрөг, хариуцагч З.Ж-с 11,867 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР