2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/05523

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/05523

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, , , хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 35,501,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-ний өмчлөлийн, ******* дүүргийн ******* хороо, , хаягт байрлах, 42 м.кв бүхий оффисын зориулалттай талбайг ашиглахаар 1 м.кв үнийг 45,000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 1,890,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Ажлын байрны түрээсийн гэрээ гэх эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуул, ******* ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-д оффисын зориулалттай талбайг хүлээлгэн өгсөн бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр талбайг буцаан авсан ба нийт 16 сар ашигласан болно. Хариуцагч нь гэрээний дагуу ашигласан хугацааны 12 сарын төлбөрийн үлдэгдэл 23,667,818 төгрег төлөөгүй хугацаа хэтрүүлсэн болно.

******* ХХК-ний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний үлдэгдэл төлбөр 23,667,818 төгрөг, алданги 11,833,908 төгрөг, нийт 35,501,725 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд төлөхийг шаардахад утсаа авахгүй төлбөр төлөхөөс зайлсхийсээр байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт ... Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлсөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 23,667,818 төгрөг, алданги 11,833,908 төгрөг, нийт 35,501,725 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,916,954 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 29,584,771 төгрөгийн 1,000,000 сая төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 8 дугаар сараас эхлэн 2025 оны 1******* сарын дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 5,716,954 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,716,955 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Түрээсийн гэрээний үүрэгт нийт 35,501,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,916,954 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 29,584,771 төгрөгийн 1,000,000 сая төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 8 дугаар сараас эхлэн 2025 оны 1******* сарын дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 5,716,954 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,716,955 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,916,954 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ХХК нь 29,584,771 төгрөгийн 1,000,000 сая төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 8 дугаар сараас эхлэн 2025 оны 1******* сарын дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 5,716,954 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,716,955 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 335,459 төгрөгийн 182,522 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 152,937 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 152,937 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА