Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 327

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.М нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Иргэдийн төлөөлөгч Э.Сумьяасүрэн,

Улсын яллагч А.Ганзориг,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Ч.M, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.М /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ын Б-д холбогдох 1708025840277 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан- Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, ам бүл 1, Дархан- Уул аймгийн Дарханы сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хорооллын .....тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд

-Дархан хотын шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

-Дархан хот дахь Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаартай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 /дөрвөн/ жилийн хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тоггоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2б-т зааснаар 23 /хорин гурван/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 /таван/ жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан түүнд оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялаас зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 24 /хорин дөрвөн/ жилийн хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 307 дугаартай шүүхийн магадлалаар хугацааны өмнө тэнсэн сулласан 1 /нэг/ жил, 7 /долоон/ сар, 6 /зургаан/ хоногийн хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 25 /хорин таван/ жилийн хорих ял оногдуулсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овогт Ж-ын Б /РД: Т376042110/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

             Нэг:Яллах талын нотлох баримтууд.

                   1.1.Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Ариг” нэртэй хүнсний дэлгүүр дотор 20:00 цагийн орчим Б гэх миний сүүлд танилцсан залуу орж ирээд намайг “чи утсаар томордог хэн бэ” гэж хэлээд гараараа миний цээж, нүүрэн хэсэг болон биеийн хэсгүүдэд цохиж аваад зодоод эхлсэн. ...Тэгээд надад уурлаад цохиод зодоод байхаар нь би яасан юм бэ гэж хэлтэл дахин зодоод, өмсөж байсан хүрэмнийхээ баруун талын гадна халааснаас хар саарал өнгийн жижиг гар буу гаргаж ирээд миний өөдөөс чиглүүлтэл хамт гаднаас орж ирсэн Бүдээ, Томош нар бууг нь булаагаад авсан. Тэгээд намайг тэр дэлгүүрээс Бын хамт гараад дэлгүүрийн хажууд байрлах өндөр хүчдэлийн шонгийн хажууд гаргаж ирээд 5-10 минут орчим дахиж зодож миний нүүрлүү 5-6 удаа гараараа цохисон. ...би цохиулсандаа газар унатал намайг хөлөөрөө нилээн олон удаа миний нуруу цээж хэсэгт өшиглөсөн. Тэгээд би газар ёолоод хэвтэж байхад миний цээжин дээр өвдгөөрөө өвдөглөсөн. Миний цээжин дээр өвдөглөснөөс болоод би амьсгаа авч чадахгүй босож чадахгүй хэвтэж байтал намайг чирээд унаж явсан саарал өнгийн Верна машинд чихэж суулгаад манай найз Мгийн гэрийн хашааны гадна авч очоод машинаас буулгаад зодож эхлээд, чирээд хашаа руу оруулаад гэрийн хажуу үүдний амбаарын орчим дахиж миний нүүр лүү гараараа цохиж аваад мөн хөлөөрөө миний цээж болон толгой хэсэг рүү өшиглөж зодож байгаад гэр лүү оруулаад гэрийн баруун талын үүдний орчим газар унагаж байгаад дээрээс хөл, гараараа их олон удаа цохиж аваад, миний толгойн зүүн шанаа хэсэгт ууж дууссан “Хараа" архины шилээр цохиж авсан чинь архины шал нь хагараад би хэсэг шоконд ороод хамар амнаас цус гараад газар хэвтэж байтал миний дээр гарч суугаад гараараа цохиод хутга бариад нүдийг чинь ухна шүү гэж хэлээд миний баруун нүдний зовхи хэсгээс дээш баруун хөмсөг хүртэл хутгаар зүсээд, миний ам руу хутгаа хийгээд доод уруул орчмыг зүсэж, мөн баруун хамрын самсаа хэсгээс дээд уруул хүртэл хутгаар зүсэж гэмтээсэн. Тэгээд гар буугаа гаргаж ирээд миний толгой хэсэгт нэг удаа, цээж хэсэгт нэг удаа цохиж байсан. ...түүний найз гэх 2 залуу залгаад тохиролцоод салсан дээр биз дээ гэж утсаар ярьж байсан, би тэр залуучуудынх нь нэрийг мэдэхгүй. ... Би зодуулж байснаа санаж байна тэгээд ухаан алдаад унасан байсан.Өглөө сэрэхэд гэрт М бид хоёр байсан. Эмчилгээний зардлын 500,000 төгрөгийг барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 49-56 х/,

 

                   1.2.Хохирогч Ч.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б нь шоронд хоригдоод байж байхдаа ээжтэй утсаар байнгын хэрүүлтэй ээжийг хэлэх хэлэхгүй үгээр байнга дарамталдаг байсан. Би тэр болгoныг утсаар ярьж байхад нь сонсдог байсан. Шоронгоос гарч ирээд Б нь ямар хүн бэ гэдэг тараа таниулсан. ...Б нь манай ээжийг зодож цохидог байсан. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би үсээ засуулчхаад гэр рүүгээ орж явсан чинь Б байрны орцон дотор сууж байсан. Тэгээд би хажуугаар нь гарах гэж байсан чинь хөөе пизда минь чи нааш ир гэж хэлэхээр би ажилтай байна найз нартайгаа уулзъя гэж хэлсэн чинь намайг нааш ир пизда минь гэж хэлээд миний бугуйнаас бариад дээш нь чирээд гэрийн дээд талын шатан дээр түлхэж суулгаад амьдралынхаа талаар хэрэгтэй хэрэггүй зүйл яриад сууж байхад нь эргүүлийн хоёр цагдаа хүрч ирсэн. ...Тэгсэн чинь Б над руу утастаад муу хар новшнууд та нарыг би алнаа та нар цагдаа дуудаж өгдөг гээд над руу орилж хашхираад байсан. Би танай гэрийн хаалгыг чинь лоомоор эвдүүлж цонхоор чинь гал шидэж гэрийг чинь шатаана. Э чи харж байгаарай гээд намайг занаад байсан. ...Тэгээд байж байгаад би ээж рүү залгасан чинь ээж Б намайг зодчихлоо чи гэртээ байж бай гэж хэлсэн. ...Тэгээд байж байхад шөнийн 02 цагийн үед Б нь над руу залгаад Э би чамайг хамгийн түрүүнд ална, хаалга үүдийг чинь эвдэлж, цонхоор чинь гал тавина гэж хэлэхээр нь би “та хүүхдээ яах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь Б “хамаагүй цуг шатаана’’ гэж хэлээд хамгийн сүүлд би ээжийг чинь хүн явуулж хар тамхи тариулж хүчиндүүлж ална гэж хэлж байсан. ...Тэгээд би маш их айгаад хутга бариад байж байсан чинь үүрийн 6 цагийн үед ээж гаднаас орж ирээд Б баригдсан байгаа гэж надад хэлсэн. Би тэр үед маш их айсан байсан болохоор ээжийг орж ирэхэд нь би хутга барьчихсан байж байсан. ...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б согтуу байснаа гэнэт ширээ цохиод чи муу янхан зайл цаашаа би энд чинь унтахгүй гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгснээ гэр дотор орж ирээд ээж бид хоёрыг элдэв янзаар доромжилж байгаад гал тогооны өрөө рүү ороод хутга аваад хутгаараа ээжийн нүүрэн дээр нь барьж байгаад би одоо яах уу, M би нүүрийг чинь сийчих үү, аль эсвэл дүрэх үү гээд хутгаа нүүрэн тус газар нь барьж чичээд дараа нь хэвлий хэсэгт нь тулгаад байсан. Тэгэхээр нь би сөгдөж суугаад хоёр алгаа хавсарч байгаад та болилдоо ааваа гээд уйлаад гуйсан, тэгсэн чинь намайг Б бугуйнаас барьж байгаад ор руу шидээд чи муу дуугай бай алчихна шүү гэж надад хэлсэн. Тэр үед ээж уйлчихсан. Б хутгаа ээж рүү далайгаад байхаар нь би ухаан балартаад ухаан алдсан юм шиг байгаа юм нэг сэргэсэн чинь гал тогоонд Б ээж хоёр байж байсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөө рүү яваад орсон чинь Б хутаа барьчихсан. Нөгөө гараараа ээжийн толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд Б ээжийг гал тогоо руу авч ороод хэрэлдээд байсан тэгэхээр нь би очоод та хоёр болиоч ээ гэж хэлсэн чинь ээж ухаан алдаад газар унаад өгсөн. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа ээж над руу залгаад намайг битгий хаалгаа тайлаарай Б согтуу байгаа гэж хэлж байсан. Тэгээд ээж удалгүй гэртээ ирсэн, Б араас нь ирээд гэрийн хаалга нүдээд байсан. Тэр үед ээж цагдаа руу дуудлага өгсөн байсан болохоор нөгөө цагдаа нар нь удалгүй хүрээд ирсэн. Ер нь гэр бүлийн хүн рүүгээ хутга бариад дайраад байхаар аймаар санагдсан. Би гэрээсээ гарахдаа их айдастай байдаг. Цуг байгаа найзыгаа болон хажуу айлд байдаг ангийн охин Уаа нараар орц орчмоо шалгуулж явдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 188-200 х/,

 

                  1.3.Хохирогч Ч.M-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө манай том хүү рүү залгаад утсаа аваад гараад ир, би утсаа сая хага шидчихлээ гэж хэлсэн чинь манай хүү утсаа аваад гарсан. Тэгээд хэсэг байж байгаад хүү маань орж ирснээ намайг хэл амаар доромжилсон гэж хэлсэн. ...миний утсыг бас голоор нь хугалаад дээрээс нь гишгээд юу ч үгүй эвдэлсэн. Тэгээд хүү бид гурвыг ямар ч тусламж дуудах утасгүй болгоод намайг чирээд гал тогоонд байсан хутга аваад миний гарыг мушгиж барьчихаад одоо би нүүрийг чинь сийчэх үү гээд дух хэсэгт хутга бариад аль эсвэл хэвлий рүү чинь дүрчих үү гээд гэдэс хэсэгт тулгаж барьсан. Тэгснээ чамайг ер нь нүүрийг чинь хүн харахын эцэсгүй болгоод сийчнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б аа битгий ингээч гэж гуйгаад манай хүү ч гэсэн болилдоо аав гээд уйлаад гуйгаад байсан. Тэгж байснаа манай хүү ухаан алдаад уначихсан тэгэхээр нь би болилдоо хүүхэд хүртэл уначихлаа гэсэн чинь Б миний гарыг тавихаар нь би үнэртэй ус аваад үнэртүүлээд гар хөлийг нь барьж байсан чинь Б тэр хооронд бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж би та нарыг бүгдийг нь алчихаад явах ёстой газар руу явдаг юм билүү гэж яриад байсан. Тэр үед би маш их айдастай ингээд хүний гарт алуулах юм байна гэсэн бодол төрж байсан. Тэгээд хэсэг хугацаанд хүү маань жоохон сэргэсэн чинь гал тогоо руу аваачиж сандал дээр суулгаад чанга биш хэрнээ хэвлий хэсэг, толгой хэсэг рүү ёвроод байсан. ...Тэгэхэд нь би Б аа одоо болъё тэгэх үү гэж хэлээд юм ярьж сууж байгаад нэг сэрсэн чинь манай хүү хөл гарыг маань бариад сууж байсан. ...Тухайн үед миний баруун зүүн гарын бугалга хөхөрсөн байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүлээ цуцлуулчихаад шийдвэрээ аваад явж байхад Б намайг явуулахгүй хоргоогоод буудал руу орно гэж хэлэхээр нь буудалд орохгүй гэхэд уурлаж, энд тэндхийн шонгийн мод очиж өшиглөж тамхи, асаагуур зэргээ гаргаж шидлээд намайг чичлээд, ёвроод түлхэж чирч гулдчаад ааш нь догшроод ирэхээр нь би айгаад дагаад буудал руу орсон. ...Тэгээд энгийн эр эмийн бэлгийн харьцаанд орсны дараа миний анус руу хийхийг шаардаж намайг эсэргүуцэхээр надад хүч хэрэглэж миний анус руу 2017 оны 09 дүгээр сарын 16-нд хийж байсан. Тэрнээс хойш энэ байдлаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус анус руу хүчээр бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орж байсан. ...Быг эрэгтэй хүнтэй харьцаанд ордог байсан талаар Дархан-Уул аймгийн шоронд байсан хоригдол хэлж байсан. Би тухайн хоёр хоригдлын нэрийг нь мэдэхгүй байна. Б надтай бэлгийн харьцаанд орж байхдаа “би шоронд байхдаа эрэггэй хүнтэй ингэсээр байгаад сурчихжээ” гээд миний анус руу хийхийг шаарддаг байсан. ...түүний бэлэг эрхтэнд гадны биет байдаг, вазелин шахуулснаас урд хэсгийг оруулсан. Гадны биеттэй хэсгийг оруулаагүй. ...би 10 хоног зовиуртай хэцүү байсан, чадахгүй гэтэл нэг орчихсон бол зүгээр байдаг юм гээд хүчилж байгаад Ж.Б бэлэг эрхтнийхээ үзүүр хэсгийг нь өнгөц хийж байсан. ...анхны удаагийх дээр Ж.Б миний анус руу бэлэг эрхтнээ хийгээд дур тавьж байсан. Харин сүүлчийн 2 удаагийнхад нь чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 187-189, 2 хх 77, 233-234, 235-236 х/

               1.4.Хохирогч Ч.M-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б бид хоёр 10 жилийн нэг ангийнх. 1990 оноос хойш уулзалдаагүй байж байгаад 2011 оны 11 дүгээр сараас манай ангийнханаас миний утасны дугаарыг аваад Б над руу холбогдож эхэлсэн. Би 2013 онд жирэмсэн болоод 2014 онд бид хоёрын дундаас хүүхэд төрсөн. 2012 оны 7 дугаар сард гэр бүлээ Блуулаад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цуцлуулсан. Би Быг анхнаасаа ялтан, хоригдол гэж хүлээж аваагүй, багаасаа бие биенээ таньдаг, гэр бүлийг нь мэддэг болохоор бүх зүйлийг нь харгалзан хүн гэдэг үүндээс хүлээж авсан. Б ээжгүй өссөн, зовлон үзсэн хүүхэд байсан. Би Бад их итгэл хүлээлгэсэн, 6-7 жил хүлээхдээ гарч ирээд сайхан амьдарна гэж бодсон. Гэтэл Б хорих ангиас гарч ирэхэд миний амьдрал орвонгоороо эргэсэн. Бын гаргаж байгаа авир, сүрдүүлэг, заналхийлэл, гаж авир нь хэрээс хэтэрсэн. Хорих ангид байхдаа л байнга хардаж дарамталдаг, элдэв үгээр доромжилдог байсан ч би бүгдийг тэвчиж уучилж байсан. Б болсон үйл явдлыг гуйвуулан ярьж байна. Зарим зүйл дээр намайг бүр гүтгэж байна. Сүүлийн 3 жил гянданд байхад нь би хүүхдийг нь уулзуулж байсан. 7 дугаар сард шоронгоос гараад үр хүүхдээ харах гэж ирэх болов уу гэж бодож байсан боловч 20 гаруй хоног гадуур архи ууж явсан. Энэ байдлаас болж маргаан үүсдэг. Бтай хамтран амьдрарч байсан үе байхгүй, би хоёр хүүхдээ гарцаараа өсгөсөн. Б над руу сар бүр мөнгө явуулж байгаагүй. Нэг ар гэргүй ялтаны мөнгийг хорих ангийхан авах гээд байна, чи дүүгийнхээ дансыг өгчих гэж Б намайг шахаж байсны улмаас уг мөнгийг авсан нь үнэн. Өөр мөнгө аваагүй, эргэлтээр 3 сар болоод нэг очиход 50.000 төгрөг өгдөг, түүнийг нь би хүүхдээ бодоод авдаг байсан. Хорих ангиас гарсаны сар гаруйн дараа шөнийн 02 цагт согтуу байдалтай хүүхэд дээрээ анх удаа ирсэн. 8 дугаар сарын 31-ний өдөр дүүгийнхээ 2 найзтай хамт ирээд хаалга нүдсэн, би согтуу байна оруулахгүй, хүүхэд айчихна гэж хэлсэн. Тэр үед том хүү Э үсээ засуулах гээд явсан байсан. Хамт байсан хүний нэг нь над руу залгахаар би наад хүнээ аваад яв гэж хэлэхэд явахгүй байсан. Явахгүй болохоор нь би дүү рүү нь утасдсан. Дараа нь аргагүйн эрхэнд цагдаа дуудсан. Цагдаа дуудсан гэхэд хамт явсан 2 хүн нь зугатаагаад явсан Б ганцаараа үлдсэн. Эг үсээ засуулчихаад ирэх үед Б дуудаад 5 дугаар давхар руу аваад гарсан. 5 минут орчмын дараа дуудлага өгсөний дагуу 2 цагдаа ирээд Быг аваад явсан, Э гэртээ орж ирсэн. Тэр өдөр Э Быг зодсон гэж хэлээгүй. 9 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө Бтай хамт согтуу ирсэн. Ирэхийн өмнө утсаар маш их заналхийлсэн байсан. Өөр олон бичлэг байсан боловч 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү бид хоёрын утсыг эвдэлсэнээс бичлэгүүд устсан. Тухайн шөнө би оруулахгүй гэдгээ хэлсэн, Бд ч хэлсэн. Тэгтэл хаалга өшиглөж, үүнээс болж манай хана хүртэл нурж байсан. Э айгаад намайг гараад уулзчих гээд уйлаад байсан. Урьд цагдаа дуудлаа гээд Б намайг маш их заналхийлсэн тул дахин цагдаа дуудахаас айсан. Тэгээд ангийхнаа Эийг дуудсан. Дараа нь худлаа цагдаад дуудлага өгч байгаа мэт утсаар ярихад Б, Б нар зугатаасан. Тэгснээ Б Э рүү залгаад танай ээж чинь 2 дахь удаагаа цагдаа дуудлаа, хариуг нь өгнөө гэх мэт заналхийлсэн. Эийг ирэхээр нь би Б руу залгаад хүрээд ир, би Этэй байна, цагдаа дуудаагүй гэсэн. 7 дугаар байрны гадаа байж байтал Б ирээд миний өмдийг 2 бөөр орчмийн хэсэгтэй хавсарч бариад чирсэн. Тэгээд хашлага дээр очиж суучихаад чи яасан их цагдаа дууддаг юм бэ гээд мөргөсөн. Мөргөхөд би арагшаа савж унасан. Б дахин өмдний бүснээс хавсарч барьж татаж босгоод сандал дээр суулгаад хумсаараа нүүр сийчсэн, хумсгүй тулдаа бага зэргийн урагдсан. Дараа нь дахин гар мушгиад хумсаараа сийчсэн. Тэгтэл цагдаа нар гараад ирсэн. 7 дугаар байранд эргүүлийн цагдаа байдаг болохоор өөрсдөө хүрч ирсэн. Цагдаагийн мэдүүлэгт ч эхнэр рүүгээ дайраад байхаар нь би өөрөө очсон гэж хэлсэн байгаа. Би цагдаад Быг эрүүлжүүл гэж хэлсэн. 9 дүгээр сарын 21-22 нд шилжих шөнө 01 цагийн үед Б мөн согтуу ирсэн. Маргааш нь манай ангийнханы уулзалт байсан тул би энд ирсэний хэрэггүй, маргааш ир гэж хэлсэн боловч тоохгүй ирсэн. Ирээд хоол хийгээд өгөхөд идэхгүй пизда минь, янхан минь гэх мэтээр хэлсэн. Тэгээд би явлаа гэж гарсанаа Э рүү утасдаад гараад ир гэсэн. Тэгээд мөрдөгчийн утас руу залгаадах гэж шаардаад мэдэхгүй гэхэд утсаа шонгийн тод руу шидсэн гэж Э хэлсэн. Тэгээд Эг ор гэж хэлчихээд дөнгөж орж ирэнгүүт дахин хаалга нүдэж, хаалга хөшиж зогсоод Эгээс утсыг аваад  мөрдөгчийн дугаарыг өг гэж шаардсан. Би мөрдөгчийн дугаарыг өгөхөд Эгийн утсаар залгаад мөрдөгч утсаа авахгүй болохоор Эгийн утсыг шидээд дээрээс нь гишгэж эвдэлсэн. Намайг утсаа өгчих гэхээр нь би өгөхгүй гээд Э рүү залгасан. Гэтэл миний утсыг булааж аваад дахин мөрдөгч руу 2-3 удаа залгаад мөрдөгчийг утсаа авахгүй болохоор нь миний миний утсыг шидээд симыг хугалж хаясан. Тэгээд гэрт орж ирж хаалга түгжээд гал тогооны өрөө орж хутга авсан. Би та нарыг алаад гүйцээгээд хаячихъя, чи намайг юу ч чадахгүй гэж бодож байна уу гэх мэт заналхийлж миний гарыг ард нугалж барьж байгаад хутгаа нүүрэн дээр бариад би нүүрийг чинь сийчих үү, гэдсэнд чинь дүрэх үү гэсэн. Б хутгалж чадах хүн учир би айж байсан. Э алгаа хавсраад “ааваа битгий ингээч” гэж гуйсан, тэгж байгаад Э ухаан алдсан. Хүүхэд ухаан алдчихлаа гэхэд Б гал тогооны өрөө рүү хутгаа аваад орсон. Быг түргэн дуудаад өг гэхэд дуудаж өгөөгүй. Би хүүгээ арайхийж сэрээгээд дүүгээ аваад байж бай гэж хэлсэн. Гэтэл гал тогооны тосгуурт хийсэн хутгаа дахин аваад дахин миний нүүрэн дээр барьсан. Энэ хугацаанд асар их хараал, заналхийлэл хэлж байсан ба энэ нь үүрийн 6 цаг хүртэл үргэлжилсэн. Цаашид миний 2 хүүхдийн ирээдүй бүрхэг байна. Э ээжийгээ яаж доромжилж байгааг харж өссөн, одоо шилжилтийн насанд яваа хүүхэд. Э их сурлагатай байсан гэтэл сүүлийн 4-5 жил сурлага нь эрс муудсан, хамгийн өндөр таслалттай сурагч болсон. Сүүлдээ миний хүү хутга барьчихсан би энэ хүнийг алчихаад явъя гэж хэлж байна. Э ч үүнийг мэдэж байгаа. Миний хүүд Б “хамгийн түрүүнд чамайг ална, дараа нь ээжийг чинь 5-6 хүнээр хүчиндүүлж, хар тамхи тариулж байгаад ална” гэж хэлдэг байсан. Б шоронд хоригдлуудыг яаж дарамталдаг байсан шигээ намайг дарамталдаг, үг ч хэлүүлдэггүй. Хорих ангид байхдаа 2012 он, 2013 онд анусаар бэлгийн харьцаанд орно гэж их шаарддаг байсан. 7 сард хорих ангиас гарч ирээд надаас дахин шаардаж эхэлсэн, хуруу гараараа байнга оролддог. 9 дүгээр сарын 24-ны өдөр манай ангийхан уулзсан, Б нэлээд согтсон байсан тул би орхиод ангийнхаа хүүхдээр хүргүүлээд гэртээ харьсан. Ороод 10 минут орчимд болж байтал Э, Мягмар, Б нар байсан. Хамт караоке орьё гэсэн. Дархан буудлын караокед бид дөрөв ороод сууж байхад Б намайг дуул гээд микрофон аманд тулгаж барьчихаад, татаж чангаагаад байхаар нь би уурласан. Би тухайн үед яаж зугатах вэ гэж бодож байсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд орчихоод ирэхэд Э, Б хоёр сууж байсан, Мягмар байхгүй байсан. Тэр зуур би тойрч гараад бургасны ард нэлээд удаан нуугдсан. Б удалгүй миний ардаас гарч ирээд 2-3 хүнтэй барилцаж авсан. Би утасгүй байсан тул Быг хүнтэй барилцаж байх хооронд Эд хаалгаа битгий тайл гэж хэлэхээр рецепшин рүү орсон. Би рецепшин дээр очоод утсаараа яриулаач манай нөхөр миний утсыг хугалчихсан юм гэж хэлэхэд нэгж байхгүй гэхээр нь би текний доор нуугдаад тухайн байгууллагын утсаар 102 дугаар руу залгаж байхыг Э хувцасаа авахдаа харчихаад Бад очиж хэлсэн. Б ч ирсэн. Би айгаад текний доороос гарахгүй байтал намайг татаж чангаагаад байсан.  Рецепшин биднийг гарч учраа ол гээд хамгаалагчаа дуудаад биднийг гаргах гэтэл Б агсан тавиад эсэргүүүцээд байсан тул рецепшин цагдаа дуудсан. Б намайг явъя гээд үснээс татсан. Цагдаад ирэхэд Б гараад зугатаасан. Маш их гомдолтой байна. Одоо нэхэмжлэх зүйлгүй, Би айж байна, цаашид тайван амьдрах Балгаа алга ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

    1.5.Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой Драгон дээр найз Тоомш /Т/, Бүдээ /М/ нарын хамт явж байсан. Тэгэхэд Б над руу залгаад 'Баянхошуунд хүрээд ирээ хоёулаа алалцъя банди минь, хошного минь" гэж хэлсэн тэгэхээр нь би "чи юу болоод над руу дайраад байгаа новш вэ” гэж хэлсэн чинь хуцаад байх юм байхгүй над руу хүрч ирээд үзвэл үз гэж хэлсэн тэгэхэд Тоомш/ Т/. Бүдээ /М/ нар сонсоод байж байсан. Тэгэхэд миний 99487630 дугаарын утас руу залгаж ярьсан. Тэгээд би Ариг гээд дэлгүүр дотор ороход Б ганцаараа дэлгүүрт үйлчлүүлэх гээд зогсож байсан тэгэхээр нь би "за чиний банди нохой гэж дуудаад алалцъя гэсэн хүн чинь ороод ирлээ үзэх юм уу хоёулаа” гэж хэлсэн тэгсэн Б ирээд заамдаад бид хоёр заамдалцаад би зүүн гараараа Бгийн хамранд нь цохисон. Тэгсэн дэлгүүрийн хүмүүс гараад учираа ол дэлгүүрт зодолдож болохгүй гэж хэлсэн тэгээд бид хоёр дэлгүүрийн гадаа гараад зодолдсон. Тэгээд зодолдож байхад миний баруун гар талын чигчий хуруу хугарсан, цээжиндээ бас бэртэл авсан. Тэгээд Бтай зодолдож байх явцдаа цээжин тус газар нь баруун өвдгөөрөө өвдөгдсөн чинь газар унасан. Унасны дараа эргээд тогны шонгийн мод мөргөхөөр нь ахиж очоод дээрээс нь өвдөглөсөн чинь Б тавьж бай босч байгаад алалцъя гэж хэлээд босч ирээд шилтэй Болор архиар толгой мөр хоёр руу 1 удаа хальт цохисон. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод гар бариад Б манайд очиж архи ууя гэж хэлээд Бгийн гэрт очиж архи уусан. Тэгэхэд Тоомш /Т/, Бүдээ /М/ хоёр хамт явсан. Тэгээд гэрт нь очиход Мөөгий цуг дагаад явсан, тухайн залуу дэлгүүрийн гадаа Бг хүлээгээд согтуу байж байсан. Тэгээд бид нар Бгийн гэрт очоод Болор шилтэй архийг бүгд хувааж уугаад Тоомш, Бүдээ хоёр харих гээд яваад өгсөн. Тэгээд Тоомш /Т/, Бүдээ /М/ бид гурвын авсан байсан архийг Б, Мөөгий бид гурав хувааж уусан. Мөөгий нь тухайн архинаас нэг татаад согтоод унтаад егсөн. Б бид хоёр тухайн архийг талд нь ортол хамт уусан. Тэгсэн Б надаа эргээд агсам тавьж эхэлсэн, надад хэлэхдээ лалар минь миний шүд уначихлаа гэж хэлээд над руу босч ирж заамдаад авахаар нь би гараараа толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн Б миний шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр хажуу тийшээ би зүүн талаараа Б баруун талаараа унасан, тэгээд би гарч яваад хотын төв рүү буудалд очиж унтах гээд явсан. ...” гэх мэдүүлэг  / 1 хх 119-120, 121-122, 123-125 х/,

 

1.6.Гэрч О.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Б нь хүнсний дэлгүүр дотор байхад гар буу гаргаж ирээд замгыг нь татаад Бгийн цээж рүү чиглүүлээд буудна шүү гэж хэлсэн, тэгэхэд нь буутай гарыг нь Т дарж аваад, бууг нь булааж авсан. ...Намайг шээгээд гэрт орж ирэхэд Б нь Бгийн дээрээс тонгойчихсон гараараа нүүр хэсэгт нь цохиж байсан. Тэгэхэд нь Бын нуруу хэсэгт өмд болон тэлээ /төдүүл/ хоёрын хооронд хар хуйтай улаан хүрэн өнгийн иштэй хутга байсныг би аваад Мд өгсөн. Тэгээд дараа нь Т хэлэхдээ Б надад хандан Быг аваач ээ гээд байхад нь очоод салгахад Б гартаа хутга барьчихсан Бгийн дээр гарчихсан байсан. Б энийг аваач ээ аллаа гээд орилоод байж байсан гэж хэлсэн. Б хохирогч Бг зодоод шалаар нил цус болоод нүүр нь битүү цус болчихсон байхад нь нүүрийг нь ус хийж өгч угааж өгөөд, шалаар нь дүүрэн цус болчихсон байхад нь шалыг нь угаагаад ямар ч цусгүй цэвэрхэн болгочхоод би Т ахын гэрт унтахаар хамт явсан. Тэгээд маргааш өглөө нь гэрт нь орж ирэхэд Бгийн нүүр нь битүү цус болчихсон цус нь хатчихсан орон дээрээ хэвтэж байсан, гэрийнх нь шал битүү цус болчихсон байсан. Т ах бид хоёрыг гарч явсны дараа Б нь Бг ахиж зодсон юм шиг байна лээ. ...Гэрт зодож байхдаа би чамайг алчихна шүү, ална шүү гээд зодоод байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 69-73 х/,

 

                  1.7.Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би Быг хутгатай явж байхыг Бгийн байсан гэрт очиход харсан. Б Бг хутгаараа зодож байхыг нь харсан. Тэгэхэд Б улаан шаргал өнгийн хутга барьчихсан байж байсан. Б орон дээр дээшээ хараад хэвтчихсэн Б дээр нь дарчихсан хутгаар цохиж байсан, би Бын араас очиж хутгыг нь булааж авсан болохоор үзүүрээр нь цохиж байна уу хутганы бөгсөөр цохиж байна уу гэдгийг харж чадаагүй. Б тухайн үед энийг аваач ээ намайг аллаа ш дээ гэж орилж байсан. Тэгэхэд Бгийн нүүр бүхэлдээ цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 77 х/,

 

                  1.8.Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бтай  миний санаж байгаагаар 4-5 удаа түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Анх танилцсан өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын эхээр танилцсан өдрөө бэлгийн харьцаанд орсон. Хамгийн сүүлд уулзахдаа Бг зодсоны маргааш нь бэлгийн харьцаанд орсон. ...Хамгийн сүүлчийн удаагийнхаас бусад тохиолдолд бэлгэвч хэрэглэсэн. Сүүлчийн удаад хэрэглээгүй юм. ...Б би чамайг алж чадна, алаад ялаа үүрээд гараад ирсэн Б гэх хүн байна, чи мэдэж ав гээд гэрийн баруун талын орон дээр зодож эхэлсэн. Тэгээд их олон удаа Б Бгийн нүүр лүү цохиж аваад гэрийн унинаас хоёр гараараа барьж аваад, хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд чи намайг яаж хүн алахыг хар чи биеэрээ мэдэр би Б байна шүү гээд хөлөөрөө их олон удаа толгой дээр нь дэвсээд байсан. ...Эргээд нэг хартал Б жижиг гар буу гартаа бариад Бгийн толгой руу буудах гээд тулгаад гохоо дартал буудаагүй. ...Б хоёулаа гялс гаръя нэг газар очиж хувцсаа сольё гээд гарсан. ...явж байхдаа цагдаа ирж магадгүй нэгэнт өнгөрсөн гэж ярьсан. Эмнэлэг дуудах уу гэж намайг асуухад Э руу залга гээд надаар яриулсан. Би Эод Б ахыг зодсон та эмнэлэг дуудаад өгчих гэж хэлсэн тэгтэл Б утсаа өөрөө аваад Этой “хөгшөөн байдлыг ажиглаад очоод үзээдэх, их цус алдсан, үхсэн байж магадгүй" гэж хэлсэн. Б бид хоёр 23 цаг өнгөрөөгөөд гарсан, биднийг гарахад Б ухаан алдсан их хэмжээний цус алдсан, хэвтэрт ортлоо зодуулсан байдалтай газар хэвтээд их хэцүү байдалтай үлдсэн...” гэх мэдүүлэг /1 хх 89-90, 91-93 х/

                 1.9.Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ж.Б урьд нь хамт архидаад тасраад унасан хойгуур бууг авсан байсанБ над руу 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед над руу залгаад “Би Бг ямбийтал зодлоо, байхгүй болтол нь зодчихлоо одоо яах вэ?” гэхээр би хүн явуулж үзүүлье гэж хэлсэн. ...Тэгээд би Бгийн байгаа газрын ойролцоо байдаг найзаараа очиж үзүүлсэн чинь цус нөжтэйгээ холилдчихсон газарт хэвтэж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 80-85 х/,

                  1.10.Гэрч Э.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Дархан зочид буудалд ресепшнээр ажиллаж байхад манай буудлын караокед үйлчлүүлж байсан эмэгтэй миний ажлын байр болох тек руу орсон байсан. Тэгэхээр нь би гайхаад юун хүн бэ? та энд орж болохгүй гэхэд тэр хүүхэн надад “манай нөхөр намайг зодох” гээд байна юун сүртэй юм, чи адилхан эмэгтэй хүн байж яасан хүний зовлон ойлгодоггүй юм гэсэн. ...намайг цагдаа дуудаад өг гэхээр нь би наад асуудалд чинь оролцохгүй гэхэд тэр хүүхэн “сая манай нөхөр миний гар утсыг гадаа эвдчихлээ, чи гар утаснаасаа цагдаад дуудлага өг” гээд над руу уурлаад байсан. ...нөхөр нь эхнэрээ “текнээс, наанаасаа гар харъя” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх 205-207 х/,

                  1.11.Гэрч Т.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан буудалд эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу Дархан буудал дээр яваад очиход Б нь гараад явчихсан эхнэр нь тухайн буудал дотор байж байсан. Тэгээд би эхнэртэй нь уулзсан чинь одоо яг гэртээ очиж байгаа намайг хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би Бын эхнэрийг гэрт нь хүргэж өгөөд явахдаа гэрийн хаалга нүдвэл дуудаарай гэж хэлээд өөрийнхөө гар утасны дугаараа үлдээсэн. Тэгээд гадуур эргүүл хийгээд явж байтал Б ирчихлээ гэж хэлэхээр нь би хамт явсан Жавхлан гээд цагдаатай очсон. ...тэгээд орцонд яваад очсон чинь үүдэнд нь хаалга нүдээд огсож байхаар нь би дуудаж гаргаж ирээд саатуулахын машинд өгөөд яуулсан. ..." гэх мэдүүлэг/1 хх 210-211 х/,

                  1.12.Гэрч Б.Ун мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хажуу айл болох 9-96 тоот хаалгыг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой өшиглөөд, нүдээд байсан. Тэгээд хаалгаа онгойлго гээд янз бүрийн хараалын үг хэлээд байсан, дараа нь манай гэрийн хаалгыг нүдээд “хаалгаа тайл, та нарыг хүйс тэмтэрнэ шүү, чаддаг юм бол хаалгаа тайлчих, хутгална шүү, надад хутга байхгүй гэж бодож байна уу гэж хэлээд байсан. Тэгэхээр нь бид нар цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь улам чанга нүдэж байгаад гараад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 214-216 х/,

                 1.13.Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шиг санагдаж байна, хажуу айлын ах гэрийн хаалгыг нь нүдээд орилж хашгичаад байсан, тэгснээ манай гэрийн хаалгыг нүдээд хаалгаа онгойлго “бүгдийг чинь ороод хүйс тэмтэрнэ шүү чаддаг юм бол гараад ир, хутгална шүү” гэж орилж чарлаад байсан, түүнээс хойш 7 хоногийн хугацаанд гэрийн хаалга үүдийг нь цохиж нүдээд гэрээр нь эргэлдээд байсан. Хаалга нүдэж байхдаа пиздаа минь гараад ир, хаалга үүдээ онгойлго, тэгэхгүй бол сүх, лоом авчирч хаалгыг чинь эвдэлнэ гэж орилж, чарлаад байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 217- 219 х/,

                  1.14.Гэрч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хувиараа өөрийн 73-41 АРХ улсын дугаартай тоёото платз марын автомашинтай халтуур хийгээд явж байхад 25-р эмийн сангийн буудал дээр 2 хүн гар өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар асуухад Баянхошуу явна гэхээр би авч явсан. ...Баянхошуу руу дээш өгсөөд явж байтал автосургууль орох замаар эргээд буцаж яваад баруун эргээд гудамж руу ороод явж байгаад өндөр хүчдэлийн шонгийн хажууд байрлах ногоон өнгийн 1 давхар үүдэндээ шаттай дэлгүүрийн хажууд ирээд надтай хамт дэлгүүр ороод нүүрс, талх авах гээд зогсож байтал гаднаас 3 залуу орж ирсэн. Надтай хамт дэлгүүр орсон ах нөгөө хүмүүсийг сайн уу гээд гар барих гэтэл нөгөө гаднаас орж ирсэн өндөр биетэй эрүүнийхээ доор сахалтай махлагдуу хар өнгийн хүрэм өмссөн дотуураа улаан өнгийн малгайтай цамцтай жинсэн өмдтэй залуу чи надтай тэгж ярих болоогүй шүү гээд цээж хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. ...тэгээд би гайхаад хартал хар өнгийн жижиг гар буу гаргаж ирээд зодож байсан ахын өөдөөс чиглүүлсэн чинь хамт гаднаас орж ирсэн найз нь бололтой 2 залуу гарт нь байгаа бууг хараад гарнаас нь бариад бууг нь булааж авсан, тэгтэл гар буу гаргаж ирсэн залуу өмднийхөө арын халааснаасаа цахилгаан бороохой гаргаж ирээд нөгөө ахын нуруу болон ташаан хэсэгт бороохойгоор цохиод нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. ...тэгээд нөгөө ах газар унаад босож ирэхгүй байхаар нь би машинаасаа бууж очоод босгох гэтэл босож чадахгүй ёолоод байсан. Тэр үед зодож байсан залуу дэлгүүрээс гарч ирж байгаа найзууд дээрээ очоод буцаад 3-лаа хүрч ирээд зодуулсан ахыг маяглаад байлгүй бос гэтэл нөгөө зодуулсан ах босохгүй газар хэтээд байсан чинь чирээд саарал өнгийн верна машинд чихэж суулгаад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 63-67 х/,

                  1.15.Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э надруу ярисан. Манай арын айлд юу болсон байна очоод хараадхаач гэж намайг унтаж байхад залгаж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очиж үзэхэд орон дээгүүр цус болчихсон, Б гэдэг залуу нь газар ухаан алдсан байдалтай нүүр ам нь битүү цус болчихсон аймаар царайтай хэвтэж байсан. Мөөгий \М\ цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгөхөөр нь би яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 94-95 х/,

                   1.16.Гэрч Т.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед Төмөр амын Богд-Арын байранд дүү Отгоны гэрт очоод 2 шил 0,75 литрийн Болор нэртэй архи уугаад хүргэн дүү, найз Бгийн хамт Баянхошуу руу гэр рүү нь явсан байна лээ. Би дүү Отгоны гэрээс яаж гарснаа санахгүй байна, тэгээд маргааш өглөө нь би босоод иртэл манай гэрийн баруун талын орны урд талд Б дээгүүрээ хөнжлөөр хуччихсан нүүр ам нь битүү цус нөж болчихсон, гэр их хэмжээний цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би Бг орон дээр гаргаж хэвтүүлээд түргэн дуудаад түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 69-72, 73 х/,

                   1.17.Гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...M бид хоёр 8-р анги төгссөнөөсөө хойш буюу 1992 оноос хойш огт уулзаагүй байж байгаад 2017 оны 8-р сараас ангийн уулзалт гэх шалтгаанаар утсаар ярьж холбогдоод 2, 3 удаа уулзсан. Харин Б олон жил ял эдэлсэн учраас огт уулзаагүй байж байгаад мөн л ангийн уулзалтын үеэр уулзсан. Гэтэл M надтай уулзаад Бтай шоронд байхад нь эргэж очиж уулзаад дундаасаа хүүтэй болсон, гэрлэлтээ Блуулсан гэж ярьсан. 2017 оны 9-р сарын 15-ны өдөр намайг гэртээ амарч байхад орой 23 цагийн үед M над руу залгаад гэрт хүрээд ирээч Б ирээд хаалга үүд эвдэх гээд байна гэхээр нь санаа зовоод би Mгийн амьдарч байгаа газарт яваад очиход Б байгаагүй. Хаалга үүд нь эвдэрсэн зүйлгүй байсан. Тэгээд Mгаас болсон явдлыг асуухад “Б хүүтэйгээ уулзах гээд ирсэн, би Быг гэртээ оруулахгүй, хүүтэйгээ уулзуулахгүй цагдаа дуудлаа” гэхэд Б яваад өглөө гэсэн. Тэгээд M бид 2 гэрээс нь хамт гараад намайг утсаар ярьж байхад M хэн нэгэнтэй утсаар ярьж байгаад хэн бэ гэхэд Б байна гээд хуучин хорооллын 7-р байрны гадаа Б M 2 уулзахаар болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 201-204 х/,

                   1.18.Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн орой харанхуй 22 цагийн үе байсан болохоор би сайн харж чадаагүй. Ямар ч байсан байрны хажуу талын хашлага дээр суучихсан гарнаас нь татаад байсан уу, гарыг нь мушгиад байсан уу тэгж харагдсан. Тэгээд намайг очиход эхнэр нь наад хүн чинь намайг сая цохисон гээд өөрийнхөө нүүрийг харуулж байсан, тэгэхэд нүүр нь хөхөрчихсөн байх шиг байсан. ...намайг саатуулах байр руу Быг авч явахад биеийн эсэргүүцэл үзүүлээгүй хэл амаар намайг доромжлоод байсан. Олон жил шорон оронд явж байсан талаар ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 208-209 х/,

                   1.19.Гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ч.M, Ч.Э нартай 2017 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд уулзахад Ч.M маш их уйлж байсан, их айсан байсан, бас шийдвэр гаргаж чадахгүй, яахаа мэдэхгүй их айж сандарч байсан. Бас өргөдөл гаргачихдаг дараа нь Б нь ирээд дарамталж занаад байж магадгүй гэж ярьж байсан. ...Эгийн хувьд тухайн үеийн сэтгэл санааны байдал нь Баас маш их айсан байдалтай байсан. Б нь Эг ална гэж дарамталдаг байсан нь Эг сэтгэл санааны хямралд оруулсан. Өнөөдрийн байдлаар Ч.Mгаас сэтгэлийн түгшүүрийн түвшин тогтоох судалгаа авсан. Энэ судалгаагаар сэтгэл түгшүүр өндөр гарсан. Ч.Эгийн хувьд дээрх ажиллагааг явуулахад сэтгэлийн түгшүүрийн түвшин мөн өндөр гарсан. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд Ч.M болон түүний хүү Ч.Э нар нь сэтгэл санааны дарамтанд өртсөн гэж үзнэ. ...” гэх мэдүүлэг /1 х 225-226 х/,

                   1.20.Гэрч М.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгэхээр нь би явж очоод хувцаснаас нь татаж авахад биенээс нь хутга унасан, тэгтэл хутгаа аваад над руу дайрахаар нь би тэвэрч аваад тонгорч газар унагаад 10-20 алхам газар зугтсан, тухайн үед би энгийн хувцастай байсан. ...тухайн хутгыг Б яасныг мэдэхгүй байна. Б машинтай зугтаж байхдаа хутгаа нэг тийш нь хийсэн байх. Цагдаагийн хэлтэс дээр авчраад биед нь үзлэг хийхэд хутга нь гарч ирээгүй ба хутгаа яасан гэхэд Б нь надад хутга байгаагүй гэж хэлсэн. Би сууж зугтсан машин дотор нь бас үзсэн хутга байгаагүй. Би бодохдоо машинтай зугтаж байхдаа хутгаа хаясан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 1-3 х/

 

                  1.21.Гэрч Б.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын орчимд байх Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаж байтал нэг танихгүй утас дугараад байхаар нь авсан чинь Б байсан. Эрүүлжүүлэхээс ирээд аваадах гэхээр нь би очоод авсан чинь тэр байцаагч нь “энэ хүн чинь гэр бүлийнхэндээ агсам тавьсан эхнэр нь дуудлага өгсөн байна, танай энэ найз чинь шорон оронгоос гарч байсныг та мэдэж байна уу та Блан дааж авч чадах уу” гэж асууж байсан. Тэгээд би ангийн найз Хашболд гэх хүний хамт Быг Блан дааж авах хүсэлт бичиж өгөөд Блан дааж авсан юм. Тэгээд Быг авч гараад уулзаагүй олон жил болсон байсан учир нэг кафед орж суугаад хоол идэж байхдаа би “чи нийгмээс олон жил явчихсан хүн ингэж болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэгээд Б “эхнэртэйгээ уулзмаар байна, уучлалт гуйж сайндмаар байна” гэхээр нь би уулзуулахаар болоод гэрлүү нь эхнэр хүүхдийг нь авахаар яваад, ХашБ ажилтай гээд салж явсан. Б шууд Дархан-Уул аймагт байдаг Дархан зочид буудал руу явсан. Тэгээд би эхнэр хүүхдийг нь аваад Дархан зочид буудал руу очиход Б уг зочид буудлын үүдэнд нь бид нарыг хүлээгээд байж байсан. Би тэд нарыг уг зочид буудалд оруулаад зочид буудлын мөнгө гэж 40.000 төгрөг төлөөд мөн эхнэр хүүхдэд нь чихэр печень авч өгөөд оруулсан. Б бичиг баримтгүй байсан учир би өөрийн бичиг баримтыг үзүүлээд уг буудалд бүртгүүлж тэд нарыг оруулсан. Тэгээд би явсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. Өөрөөр буудалд оруулж байсан удаа байхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 240-241 х/

             1.22.Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Mг сайн мэдэхгүй. Быг нэг хорооллынх гэдэг утгаар сайн танина. Би Б, M нарыг “Хараа” зочид буудалд өөрийн бичиг баримтаар оруулсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оруулсан санагдаж байна. Б надад бичиг баримт байхгүй, чи бичиг баримтаараа бүртгүүлчих гэсэн. Б, M нар хоёулаа орсон. Өөр буудалд хамт орсон хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 244-245 х/

 

                   1.23.Гэрч О.Сгийн “... тэр бууг Б нь Л.Этой архидаж байгаад авчихсан юм шиг байна лээ.Тэр буу Л.Эын машин дотор байнга байдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 86-87 х/,

 

                 1.24.Шинжээчийн  14615 тоот дүгнэлт

1.А.Бн биед баруун талд 8-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, зүүн хөмсөг, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, хамрын үзүүр, угалз, баруун, зүүн хацар, уруул, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, нуруу, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний зовхи, баруун бугалга, цээж, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /2 хх 49 х/,

 

                  1.25.Шинжээч эмч Б.Долгормаагийн: “...А.Бгийн биед үзлэг хийхэд туүний нүүрэн дэх шархнуудад мэс заслын оёдол тавигдсан байсан тул би тухайн шархыг үүсгэсэн хүчин зүйлийг тогтоох боломжгүй байсан. Тиймээс мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэлтэд тусгасан. Дээрх шарх нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг/2 хх 52-54 х/

                        

                1.26.Шинжээчийн 1580 тоот дүгнэлт:

                 1.2.3.4.Ч.Mгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

                 5.6.Ч.Mгийн анус хэсэгт ил харагдах гэмтэл, сорвигүй, шулуун гэдэсний дотор хэсэгт гэмтэл сорви үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байх ба Ч.M 2 удаа төрсөн байх тул охин хальс үлдэц төдий болсон байна.

                7.Ч.Mд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. ...” шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /2 хх 76 х/

 

     1.27. Шинжээчийн 1884 дугаар дүгнэлт

1.Ж.Бын шодойны арьсан доор гадны биет байна.

2.Дээрх тохиолдолд бэлгийн харьцаанд ороход үтрээ, шулуун гэдсэнд гэмтэл үүсэх эсэх нь харилцан адилгүй байдаг.

3.Ж.Б нь бэлгийн замын халдварт тэмбүү, архаг трихомониаз өвчтэй байна. ...” шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /2 хх 80 х/,

 

            1.28.Хохирогч Ч.Mгийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1 хх 170-177 х/,

 

             1.29.Бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл/1 хх 182 х/,

             1.30.Гэр бүлийн Балгааны хуулбар /2 хх 33 х/,

             1.31.Цагдаагийн дуудлагын бүртгэл, аюулын зэргийн үнэлгээ /2 хх 34-42 х/,

              1.32.Хэргийн газрын болон хохирогч А.Бгийн биед учирсан шарх, гэмтлийн байдлыг харуулсан фото зургууд /1 хх 07-14 х/

 

  Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

             2.1.Шүүх сэтгэц эмгэг судлалын 26 дугаар дүгнэлт

1. Ж.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

2. Ж.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

3. Ж.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

4. Ж.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна.

        5. Ж.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

         6. Ж.Бад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /хх 69-70 х/

 

  2.2. Ж.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 91 х/

  2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 92, 93 х/

  2.4. Байнга оршин суугаа хаягын тодорхойлолт /1 хх 247 х/

  2.5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /2 хх 133-136 х/

 

 Гурав: Бусад нотлох баримтууд.

 3.1.Шүүгдэгч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Анхнаасаа би хүн алах зорилгогүй байсан, буу гаргаж ирээд камер руу буугаараа зангаж байсан. Прокурор ямар үндэслэлээр намайг хүн алахыг завдсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Надад хүн алах боломж байсан гэхдээ санаа зорилго байгаагүй тул би хэрэгжүүлээгүй. Архи уугаад дууссаны дараа хоёрхон хүн байсан. Нэг нь Зулаа /М/ гэдэг эмэгтэй, нэг нь Б байсан. Тухайн үед хутга, сүх гэх мэт хүний амь бүрэлгэж болохоор олон зүйлс гэрт байсан боловч би хэрэгжүүлээгүй. Хэрэг үйлчлэх цаг хугацааны хувьд дэлгүүрт болсон үйл явдлын дараа гадаа гэмт хэрэг үргэлжлээд айлд дууссан. Энэ хугацаанд хүний амь насанд хүрэх боломж бүрэн байсан. Надад хүн зодоод өг гэж захиалга өгсөн Эыг нэг ч удаа байцаасангүй, надад буу өгчихөөд ямар ч хариуцлага хүлээхгүй байна, дахиад ч нэг хүнд буу өгөөд явж байхыг үгүйсгэхгүй. Э эхнэртэйгээ хамт байхдаа намайг Бг зодоод өг гэж хэлсэн. Дэргэд нь сонсож байсан хоёр гэрч байгаа. Үүнийг би урьд мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэлсэн боловч огт хайхрахгүй байна. Э надад 10.000.000 төгрөг зээлсэн, машин авч өгнө гэж хэлсэн. Прокурор намайг урьд хүн алсан, одоо ч хүн алах гээд байна гэсэн байдлаар хандаж байна. Хурлыг гэр бүлийн хүчирхийлэлтэй хэсгийг хаалттай явуулаад бусад хэсгийг нээлттэй явуулах хүсэлттэй байна, хүмүүст хүргэмээр байна. Шинжээчийн дүгнэлт хоёр талтай гарсан байна. Эхний шинжээчийн дүгнэлтээр Бг хүнд мохоо зүйлийн үйлчлэлээр нүүр амандаа гэмтэл авсан гэж гаргасан боловч дараа нь намайг хутгатай байсан гэж хэлэхээр шинжээчийн дүгнэлт хутгаар зүссэн байж болзошгүй гэж гарсан. Энэ нь заавал намайг яллах зорилготой хэт нэг талыг барьж байгааг харуулж байна.

Хохирогч Mгийн хувьд гэрт нь орж би агсам тавиагүй 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би Mгийн хаалгыг нүдэж байгаад хоёр цагдаад баригдаад явсан, тэгээд эрүүлжүүлэгдсэн, би гэрт орж Эг зодоогүй. Тухайн үед манай 2 найз хамт явж байсан. 9 дүгээр сарын 21-ний өдөр намайг гэрт нь орж агсам тавьсан талаар Э мэдүүлсэн байна. Тухайн өдөр би Mгийнд очиж хаалгыг 2 удаа өшиглөсөн нь үнэн. Би ЭнхБ гэдэг найзтайгаа явж байсан ба M ЭнхБ руу залгаад хажуу талын 13 дугаар байрны гадаа хүрч ирээд хүүхэдтэйгээ уулз гэж хэлсэн. Намайг тухайн газар очиход M цагдаа дуудчихсан байсан ба цагдаа ирээд бариад аваад явсан, би Mгийн гэрт ороогүй. 9 дүгээр сарын 24-ний өдөр би Улаанбаатараас очоод Mгийн гэрт ороод хэрүүл болсон нь үнэн. 8 дугаар сарын 31-ний өдөр би хажуу айлын хаалгыг өшиглөөд агсам тавьсан. Гэтэл гэрч Уын мэдүүлэгт 9 дүгээр сарын 21-ний өдөр гэж он сарыг буруу хэлсэн байна. Э ар гэрийн шалтгаанаас болоод 2 сар хичээлдээ яваагүй гэдэг нь худлаа. Багшаас нь асуухад л энэ үнэн үү худал уу гэдэг нь мэдэгдэнэ. Гэтэл үүнийг прокурор шалгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, айдсын түвшин өндөр гарсан хүүхэд маргааш нь надтай болон манай найзуудтай хамт биллъярд тоглоод сагсны тэмцээн үзээд явах уу? Mгийн мэдүүлэгт “9 дүгээр сарын 21-ний шөнө манай том хүү рүү Б залгаад би сая утсаа хага шидчихлээ, утсаа аваад гараад ир гэж хэлсэн” гэсэн байна. Хэрэв би утсаа хага шидсэн бол ямар утсаар хүүхэд рүү залгасан байх вэ? Хэрэв залгасан бол хэний, ямар дугаараас залгасан бэ? Яаж гэрт нь орж агсам тавьсан, хүчирхийлэл үйлдсэн байх вэ? Иймд тодорхойгүй зүйлээр намайг яллах гэж байна. Mгийн мэдүүлгээр шоронд очиж намайг эргэж байхдаа 2 ялтангаас миний талаар асуусан, тэр 2 ялтан намайг эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог талаар хэлсэн гэж байна. Шоронд ялтангууд эргэлтийн хүмүүстэй холилдоод юм яриад явж байдаг газар биш, харуул хамгаалалттай, камертай, цоожтой газар. Иймд энэ мэдүүлэг нь худлаа. Зулаагийн мэдүүлэгт намайг буу толгойд нь тулгаж байгаад гох дарсан гэж мэдүүлсэн байна. Хийн бууг дотор хэрэглэхэд бүх хүний амьсгал боогдуулна, тийм хүчин чадалтай байдгийг би мэддэг тул гохыг дарахгүй. Харин гадаа гараад Бд буудаж үзүүлье гэж хэлээд дээшээ буудаж үзүүлсэн. Дараа нь бид гэрт хоол хийж идсэн, Бг яаж зодсоныг харсан таксины жолооч байгаа. Тухайн бууг Эын буу гэдгийг бүгд мэднэ. Гэтэл энэ бүгдийг прокурор шалгахгүйгээр намайг урьд ял эдэлж байсан тул шоронд байх ёстой гэсэн үндэслэлээр нэг талыг барьж ажиллаж байна. Дэлгүүрийн худалдагчийн анхны өгсөн мэдүүлэгт ч байгаа, би анх дэлгүүрт орж ирээд Бд “чи юу гээд утсаар томроод байнаа” гэж хэлсэн, түүнээс надад алах санаа зорилго байгаагүй. Б хэлэхдээ намайг анх утсаар залгаж дарамталсан гэж ярьсан байсан. 11 дүгээр сарын 20-ны өдөр би Б руу залгасан байна уу, Б над руу залгасан байна уу гэдгийг утасны билл шүүхэд гараад ирнэ. Энэ ажиллагааг ч прокурор хийгээгүй. Биднийг машинд архи уугаад сууж байхад над руу нэг хүн залгасан хэн бэ? гэж асуухад “шоронгийн хулгайч минь чи хаана байна?” гэсэн. Түүнээс болж зодооны эх үүсвэр тавигдсан. Хуульд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар заасан байгаа. Энэ шалтгаан нөхцөлийг Б өөрөө сэдсэн. Түүний дагуу би зодолдох гэж очсон. Намайг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 9 дүгээр сарын 21, 9 дүгээр сарын 24, 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Mтай ёс бусаар бэлгийн харьцаанд орсон, хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж прокурор үзсэн байна. M 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрөө Дархан зочид буудал руу орсон. Тэгээд M намайг хардаж хэрүүл хийж, Бгийнд хүртэл орж лавлаж асууж байсан. Бгийн эхнэрээс мэдүүлэг авч тухайн өдөр M надаас айсан, дарамтлуулсан байдалтай явж байсан уу гэдгийг асуумаар байна. Дархан зочид буудлын караокед нь Э, Мягаа нар байсан. Гараад ирэхэд M Дархан зочид буудлын ресепшины танхимд сууж байсан. Ресепшины мэдүүлэгт M “манай нөхөр дөнгөж сая гар утсыг минь хугалчихлаа, цагдаа дуудаад өг” гэж хэлсэн талаар мэдүүлсэн байна. Урьд өдөр нь нэг утас эвдээд маргааш нь дахиад нэг гар утас эвдчихсэн юм уу? Би тэр өдөр буудлаасаа цагдаад баригдаад явсан, Mтай ёс бусаар бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Тухайн буудалд камер байгаа, үүнийг шалгаж болох байсан. Мөн караоке ажиллуулдаг залуугаас ч ийм явдал болсон эсэх талаар тодруулж асууж болох байсан. Гэтэл зөвхөн Mгийн цагдаад өгсөн дуудлагаар намайг яллаж байна. M байнга цагдаад дуудлага өгч байдаг. Намайг Улаанбаатар хотод дүүгийндээ байж байхад Дарханаас цагдаа залгаж “чи эхнэр дээрээ очиж агсам тавиад байгаа юм уу?” гэж асууж байсан. Би тэр цагдаад дүүгийнхээ фэйсбүүкээр орж байгаа орчиноо хүртэл харуулж байсан. M ер нь намайг буцааж шорон руу явуулах санаатай байдаг. Би 20 жилийг шоронд өнгөрүүлсэн. Би Mд миний хүүхдийг төрүүлж өгсөнд баярладаг. Шоронд байхдаа ч би M руу байнга мөнгө явуулдаг байсан, M ялтны ар гэр болж жүжиглэж байж хүний мөнгийг хүртэл нийлж авч байсан. M намайг элдвээр харааж зүхдэг, үүнийг Э гэрчилсэн байгаа. Гэтэл прокурор үүнийг огт авч хэлэлцэхгүй намайг цагаатгах талын нотлох баримтыг огт тоохгүй байна. 11 дүгээр сарын 20-ны өдөр бид хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд дуулж баярлаж байгаад Хараа зочид буудалд орсон. ГанБ болон манай өөр нэг найз бас хамт байсан. Хэрэв буудалд орох бүртээ би Mг айлгаж ёс бус харьцдаг байсан бол яагаад цагдаа болон бусад хүмүүст тухайн үед нь хэлж болоогүй вэ? Тэр үед бас M айсан байсан уу? Айсан хүн Б, Дашка нар луу утсаар залгаж намайг хардаж хэрүүл хийх үү? Үүнийг гэрчлэх 2 гэрч байна, утасны дуудлагыг ч шалгаж болно. 9 дүгээр сарын 16-ны өдөр Дархан зочид буудалд ороход Хашболд, Баяраа, Э болон манай хүүхэд бас байсан. Mг би айлгаж буудалд дагуулж ороогүй. Эдгээр бүгд гэрчтэй, энэ бүгдийг шалгуулмаар байна. M тэр өдөр намайг хардсан, тийм зүйл байхгүй гэж хэлэхэд тэгвэл цус гарга гэж хэлсэн. Би гараа зүсээд буудлын алчуураар боосноос болоод буудлын ресепшинтэй хүртэл муудалцаж байсан. M анх мэдүүлэхдээ 3 удаа ёс бусаар бэлгийн харьцаанд бүрэн орсон гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэг нь магадгүй прокурорын зөвлөснөөр өөрчлөгдсөн байх, бэлэг эрхтэний үзүүр хэсэг орсон гэж өөрчлөгдсөн байна. Б хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулмаар байна. Б мэдүүлэг өгөхдөө “Б над руу хутга барьж дайрсан, хутгалсан, улаан хүрэн өнгөтэй хутга байсан” гэсэн байна. Хутга ийм өнгөтэй байдаггүй. Бүдээ, Т нарын мэдүүлгүүд ч хоорондоо зөрүүтэй байна. Бүдээ нь миний нуруунд байсан хутгыг авсан гэж мэдүүлсэн, Т нь Бөхөө хохирогчийг зодож байхад би хутгыг булааж авсан гэж мэдүүлсэн байна. Чухам хэн нь хутгыг булааж аваад Мд өгсөн бэ? Прокурор намайг зориуд яллах санаатай байна гэдгийг Бгийн Алтанхуяг, Амартүвшин, Амарбаясгалан, Энх-Амгалан нар бүгд нар бүгд мэдэж байгаа. Өмгөөлөгчийгөө би өнөөдөр л харж байна, урьд уулзаж байгаагүй. Өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцсан эсэхийг мэдэхгүй байна. Би Mд нэг удаа агсам тавьж байсан, Бг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө хэрэг хийгээгүй гэж хэлээгүй. Гэхдээ прокурорын цаасан дээр бичсэн шиг, хүмүүсийн хөтөлж авсан мэдүүлэг шиг зүйл хийгээгүй. М 4-5 удаа надтай бэлгийн харьцаанд орсон, хамгийн сүүлд бэлгэвчгүй бусад үед бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн байна. Би Мтай дандаа бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж байсан, 4-5 удаа биш олон удаа бэлгийн харьцаанд орсон. Дэргэд манай найз хүртэл харж байсан, тэр ч бас Мтай бэлгийн харьцаанд орж байсан. Дэргэд байсан манай найзаас энэ талаар асууж тодруулж болох байсан. Э яагаад надад буу өгсөн бэ? Ямар учраас надаар Бг надаар зодуулсан бэ? Хэн хэн гэдэг гэрч нар дэргэд байсан бэ? Э болон түүний эхнэр юу ярьсан бэ? Надад юу амласан бэ? гэдэг талаар прокурор огт сонирхоогүй, ажиллагаа хийгээгүй. Мөн Мын мэдүүлэгт намайг унинаас 2 гараараа зүүгдэж байгаад хохирогч Бг зодсон, толгой дээр нь дэвссэн, хохирогч орон дээр байсан гэж мэдүүлсэн байна. Би унинаас зүүгдэхэд унь дийлэх үү? Унинаас барьж байгаад орон дээр байгаа хүний толгой дээр дэвсэх боломжтой юу? Тэгсэн мөртлөө хохирогч Б өөрөө намайг газар дээр байхад зодсон гэж мэдүүлсэн байна. Яг хаана би хохирогчийг зодсон бэ? Бтай дараа нь би эвлэрээд гэрт нь хамт хоол идсэн, энэ талаар огт мэдүүлэгт байхгүй байна. Мөн Бг Баянхошуунд хүргэж өгсөн таксины жолооч хаана байна вэ? Тэр жолооч Бг зодсон болон буу гаргасныг хүртэл харж байсан. Э хууль бусаар буу эзэмшиж байсан мөртлөө яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ? Намайг энэ бүх хэрэгт турхирсан хүн зүгээр явж байгаад гомдолтой байна. Би Бг зодсон оройноо Э руу утасдаад Бг зодчихлоо, түргэн дуудах уу? гэж асуусан. Хэрэв Э надад уг хэргийг захиалаагүй бол би шөнийн цагаар Э руу залгах шаардлага байхгүй байсан. Шинжээч дүгнэлтдээ дур зоргоороо худлаа зүйл бичсэн байна. Айдастай байх үед хүний эрхтэн хөвчирдөггүй. Намайг 2 сарын өмнө өвчин авсан гэж дүгнэлтдээ бичсэн байна, би түүнээс ч өмнө өвчтэй гэж шинжилгээгээр гарсан байсан. Прокурор намайг өнөөдөр өмгөөлөгчөөс татгалзахад урьд бас 7-8 удаа өмгөөлөгчөөсөө татгалзаж байсан гэж шүүх бүрэлдэхүүнд хэллээ. Би урьд 3 удаа өмгөөлөгчөөс татгалзаж байсан. Прокурор хэтрүүлэн хэт нэг талыг баримтлан ажиллаж байгаа нь харагдаж байна. ...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.2.Шинжээчийн  295 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн буу мэт зүйл нь Герман улсад үйлдвэрлэсэн, 8мм-ийн “МЕ, ОЕТЕСТ1\/Е” маркийн хийн сумаар буудахад зориулагдсан буу байна. Уг буу нь тусгай хэрэгсэлд хамрагддаг.

2.Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдсэн эсэхийг физикийн шинжилгээгээр тогтооно.

3.Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч сумаар цэнэглэсэн тусгай хзрэгслийг хүнд 1 м-ээс дотогш хэрэглэхийг хориглосон байдаг.

4.Шинжилгээнд ирүүлсэн буу нь хүн ба амьд биетэд үзүүлэх үйлчлэл нь буудлага хийгдсэн орчин /гадаа, дотор г.м/, сумны төрөл, зай хэмжээ гэх мэт олон зүйлээс хамааралтай байдаг. ...” гэх дүгнэлт /2 хх 62-63 х/,

 

                   3.3.Шинжээч Ч.Соронзонболдын: “...Тухайн амьсгал, боогдуулагч нулимс асгаруулагч сумаар цэнэглэсэн буугаар 1 метрээс дотогш буудахыг хориглодог. Тус 1 метрээс дотогш буудсан тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндэд яаж нөлөөлөхийг хэлэх боломжгүй. ...тухайн хүний биеийн байдлаас шалтгаална. ...” гэх мэдүүлэг /2 хх 64-65 х/,

 

              3.4.Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Ж.Быг цагдан хорих 0461-р ангид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч Б.Бсайханыг байлцуулан шинжээч бид үзлэг шинжилгээ хийх гэсэн боловч цусны шинжилгээ яаж ч байсан өгөхгүй. Энд хэвтээд пенциллин тариа хийж байгаа, тэгэхээр миний тэмбүү өвчин эдгэрнэ ингэж намайг ялтан болгох гэж байна гэх зэргээр цусны шинжилгээ өгөхгүй гэсэн, шоронд би олон жил болсон гар хангалга байнга хийдэг байсан. Нэг удаа гадна бэлэг эрхтэнг харахад гадна бэлэг эрхтний хөгжил зөв, төмсөг хуйхнагт үежилттэй, тээрхийн арьс шамлагдсан, шодойн урд хэсэгт бага зэрэг овойсон гадны биет байж болохоор өмдөө тайлах үед бага зэрэг хөвчирсөн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 217-216 х/,

 

                   3.5.Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Mгийн биед 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийхэд хэсэг газрын үзлэгт шамбрам зангилаатай гарсан байна. Байцаалтын явцад болон өмнө Бын биед үзлэгт хийсэн шинжээч Т.Номинцэцэгийн хэсэг газрын үзлэгээр бичигдсэнийг үндэслэж байцаалтыг өгсөн. Шулуун гэдэсний урт 2.5-4 см урттай байдаг. Бын шодойн урт нь 8.5/6.5 см гэж байгаа тул бүтнээрээ бэлгийн харьцаад орсон байх боломж багатай, харин үзүүр хэсгээрээ орвол гэмтэл учрахгүйгээр бэлгийн харьцаанд орсон байх боломжтой ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

             3.6.Шинжээч эмч Г.Татианагийн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтэд наалдацны шинжилгээгээр цагаан эс илрээгүй тул трихомониаз өвчнийг архаг үе шатандаа байна гэж үзэж байгаа: Цагаан эс илэрсэн тохиолдолд хурц үе гэж үзнэ. Тэмбүүгийн хувьд РРР /+/, ТРНА /+/ гарсан тул халдвар авснаас хойш 2 сараас дээш хугацаа өнгөрсөн гэж үзээд архаг үе шатандаа гэж тогтооно. ...Мын хувьд РРР /+/, ТРНА /+/ гарсан тул архаг үе шатандаа байна гэж үзэж байна. Хугацааны хувьд нууц үе болон анхдагч үеийг тооцоолоход шинжилгээ өгөхөөс 2 сараас дээш хугацааны өмнө уг халдварт өвчнөөр халдварласан байх боломжтой. ...Ч.M нь анх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор эхний удаа ирж үзүүлэхэд серологийн шинжилгээгээр РРР /-/, буюу тэмбүү өвчингүй байна гэж гарсан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр РРР /-/ буюу тэмбүү өвчингүй гэж тус тус гарсан байна. Хэрэв 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Б, Ч.M нар нь бэлгийн харьцаанд орсон бол Ж.Б нь тухайн үед тэмбүү өвчтэй байсан бол Ч.Mд халдаасан байх ёстой байсан. Иймээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Б тэмбүү өвчнөөр өвчлөөгүй байсан байна. Тэмбүү болон трихоманиаз өвчнөөр Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш авсан байх боломжтой гэж үзэж болно. Бэлгийн замын халдварт өвчин нь хавсарсан тохиолдолд нэг үүсгэгч нь нөгөө үүсгэгчээ дарангуйлаад мазокны шинжилгээгээр илрэхгүй байх боломжтой. Б.Мын шинжилгээгээр бактериод, мобилункус гэх болзолт эмгэг төрөгч бактериуд илэрсэн тул трихоманиаз өвчний үүсгэгчээ дарангуйлаад уг өвчин илрэхгүй байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /2 хх 224-226 х/,

 

           3.7.Дархан уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр “гэрлэлт цуцалсан тухай” /2 хх 168-170 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэсэн” мэдүүлгүүд өгсөн тул түүний дээрх мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд оруулалгүй бусад нотлох баримтын хэсэгт оруулж бичсэн харин түүний мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Бг зодсон талаарх мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байгаа тул яллах талын нотлох баримтын хэсэгт бичсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан  эрхийг  хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,  прокуророос  шүүхэд  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд өөрөө өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байсан боловч тус өмгөөлөгчийг үйлчилгээ үзүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр өөрөө татгалзсан.

            Дархан уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтоор Шүүгдэгч Б.Б өөрийн гэсэн орон байргүй, өмч хөрөнгө байхгүй, өрхийн орлоггүй болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.Б нь өмгөөлөгч Дэлгэрцэцэгийг сонгон авч шүүх хуралдаанд оролцсон боловч тэдгээрийн хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй, мөн өөрөө уг өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөр өмгөөлөгч сонгон авах боломжийг олгож, өмгөөлөгч сонгон авах хугацаа тогтоосон боловч, шүүхээс тогтоосон хугацаанд түүний ар гэр болон өөрөө өмгөөлөгч сонгон аваагүй тул мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 6, 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Б-д улсын өмгөөлөгч томилуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгийн харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс улсын яллагч татгалзаж, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ялласан.

2 дугаар хавтаст хэргийн 01 дүгээр хуудсан дахь Прокурорын тогтоолоор Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.Уг тогтоол хүчинтэй хэвээр байгаа бөгөөд 3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудасны ар тал дахь тэмдэглэлээр Ж.Баас дээрх хэргийн талаар асуулт асууж тайлбар авсан болох нь тус тус тогтоогдож байгаа тул улсын яллагчийн зүгээс Ж.Быг дээрх зүйл, хэсгээр ялласан нь хууль зүйн үндэслэлтэй.

    Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

    Нэг:Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” хүнсний дэлгүүр дотор болон гадна талд, мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намагийн 1 дүгээр гудамжны 11 тоотод 20 цаг 30 минутаас 23 цагийн орчимд иргэн А.Бг “утсаар том дуугарлаа” гэх шалтгаанаар түүний нүүр, толгой, цээжин тус газруудад нь хөл гараараа болон архины шилээр тус тус зодон, түүний эрүүл мэндэд “...баруун талд 8-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, зүүн хөмсөг, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, хамрын үзүүр, угалз, баруун, зүүн хацар, уруул, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, нуруу, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний зовхи, баруун бугалга, цээж, нуруу, бүсэлхийнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол, мөн ам, нүдэн тус газруудыг нь хутгаар зүссэн, хийн буугаар буудахаар заналхийлэх зэргээр олон тооны шарх гэмтэл учруулж хүнийг алахыг завдсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн болох нь:

Хохирогч А.Бгийн “... Ариг нэртэй хүнсний дэлгүүр дотор 20:00 цагийн орчим Б гэх миний сүүлд танилцсан залуу орж ирээд намайг “чи утсаар томордог хэн бэ” гэж хэлээд гараараа миний цээж, нүүрэн хэсэг болон биеийн хэсгүүдэд цохиж аваад зодоод эхлсэн. ...Тэгээд надад уурлаад цохиод зодоод байхаар нь би яасан юм бэ гэж хэлтэл дахин зодоод, өмсөж байсан хүрэмнийхээ баруун талын гадна халааснаасаа хар саарал өнгийн жижиг гар буу гаргаж ирээд миний өөдөөс чиглүүлтэл хамт гаднаас орж ирсэн Бүдээ, Томош нар бууг нь булаагаад авсан. Тэгээд намайг тэр дэлгүүрээс Бын хамт гараад дэлгүүрийн хажууд байрлах өндөр хүчдэлийн шонгийн хажууд гаргаж ирээд 5-10 минут орчим дахиж зодож миний нүүрлүү 5-6 удаа гараараа цохисон. ...би цохиулсандаа газар унатал намайг хөлөөрөө нилээн олон удаа миний нуруу цээж хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би газар ёолоод хэвтэж байхад миний цээжин дээр өвдгөөрөө өвдөглөсөн. Миний цээжин дээр өвдөглөснөөс болоод би амьсгаа авч чадахгүй босож чадахгүй хэвтэж байтал намайг чирээд унаж явсан саарал өнгийн Верна машинд чихэж суулгаад манай найз Мгийн гэрийн хашааны гадна авч очоод машинаас буулгаад зодож эхлээд, чирээд хашааруу оруулаад гэрийн хажуу үүдний амбаарын орчим дахиж миний нүүр лүү гараараа цохиж аваад мөн хөлөөрөө миний цээж болон толгой хэсэг рүү өшиглөж зодож байгаад гэр лүү оруулаад гэрийн баруун талын үүдний орчим газар унагаж байгаад дээрээс хөл, гараараа их олон удаа цохиж ав аад, миний толгойн зүүн шанаа хэсэгт ууж дууссан “Хараа" архины шилээр цохиж авсан чинь архины шал нь хагараад би хэсэг шоконд ороод хамар амнаас цус гараад газар хэвтэж байтал миний дээр гарч суугаад гараараа цохиод хутга бариад нүдийг чинь ухна шүү гэж хэлээд миний баруун нүдний зовхи хэсгээс дээш баруун хөмсөг хүртэл хутгаар зүсээд, миний ам руу хутгаа хийгээд доод уруул орчмыг зүсэж, мөн баруун хамрын самсаа хэсгээс дээд уруул хүртэл хутгаар зүсэж гэмтээсэн. Тэгээд гар буугаа гаргаж ирээд миний толгой хэсэгт нэг удаа, цээж хэсэгт нэг удаа цохиж байсан. ...Би зодуулж байснаа санаж байна тэгээд ухаан алдаад унасан байсан.Өглөө сэрэхэд гэрт М бид хоёр байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 49-56 х/,

                 Гэрч О.Мгийн  “...Б нь хүнсний дзлгүүр дотор байхад гар буу гаргаж ирээд замгийг нь татаад Бгийн цээж рүү чиглүүлээд буудна шүү гэж хэлсэн, тэгэхэд нь буутай гарыг нь Т дарж аваад, бууг нь булааж авсан. ...Намайг шээгээд гэрт орж ирэхэд Б нь Бгийн дээрээс тонгойчихсон гараараа нүүр хэсэгт нь цохиж байсан. Тэгэхэд нь Бын нуруу хэсэгт өмд болон тэлээ /төдүүл/ хоёрын хооронд хар хуйтай улаан хүрэн өнгийн иштэй хутга байсныг би аваад Мд өгсөн. Тэгээд дараа нь Т хэлэхдээ Б надад хандан Быг аваач ээ гээд байхад нь очоод салгахад Б гартаа хутга барьчихсан Бгийн дээр гарчихсан байсан. Б энийг аваач ээ аллаа гээд орилоод байж байсан гэж хэлсэн. Б хохирогч Бг зодоод шалаар нил цус болоод нүүр нь битүү цус болчихсон байхад нь нүүрийг нь ус хийж өгч угааж өгөөд, шалаар нь дүүрэн цус болчихсон байхад нь шалыг нь угаагаад ямар ч цусгүй цэвэрхэн болгочихоод би Т ахын гэрт унтахаар хамт явсан. Тэгээд маргааш өглөө нь гэрт нь орж ирэхэд Бгийн нүүр нь битүү цус болчихсон цус нь хатчихсан орон дээрээ хэвтэж байсан, гэрийнх нь шал битүү цус болчихсон байсан. Т ах бид хоёрыг гарч явсны дараа Б нь Бг ахиж зодсон юм шиг байна лээ. ...Гэрт зодож байхдаа би чамайг алчихна шүү, ална шүү гээд зодоод байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 73 х/,

 

                  Гэрч Б.Тийн  “...Би Быг хутгатай явж байхыг Бгийн байсан гэрт очиход харсан. Б Бг хутгаараа зодож байхыг нь харсан. Тэгэхэд Б улаан шаргал өнгийн хутга барьчихсан байж байсан. Б орон дээр дээшээ хараад хэвтчихсэн Б дээр нь дарчихсан хутгаар цохиж байсан, би Бын араас очиж хутгыг нь булааж авсан болохоор үзүүрээр нь цохиж байна уу хутганы бөгсөөр цохиж байна уу гэдгийг харж чадаагүй. Б тухайн үед энийг аваач ээ намайг аллаа ш дээ гэж орилж байсан. Тэгэхэд Бгийн нүүр бүхэлдээ цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 77 х/,

 

                  Гэрч Б.Мын “...Б би чамайг алж чадна, алаад ялаа үүрээд гараад ирсэн Б гэх хүн байна, чи мэдэж ав гээд гэрийн баруун талын орон дээр зодож эхэлсэн. Тэгээд их олон удаа Б Бгийн нүүр лүү цохиж аваад гэрийн унинаас хоёр гараараа барьж аваад, хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд чи намайг яаж хүн алахыг хар чи биеэрээ мэдэр би Б байна шүү гээд хөлөөрөө их олон удаа толгой дээр нь дэвсээд байсан. ...Эргээд нэг хартал Б жижиг гар буу гартаа бариад Бгийн толгой руу буудах гээд тулгаад гохоо дартал буудаагүй. ...Б хоёулаа гялс гаръя нэг газар очиж хувцсаа сольё гээд гарсан. ...явж байхдаа цагдаа ирж магадгүй нэгэнт өнгөрсөн гэж ярьсан. Эмнэлэг дуудах уу гэж намайг асуухад Э руу залга гээд надаар яриулсан. Би Эод Б ахыг зодсон та эмнэлэг дуудаад өгчих гэж хэлсэн тэгтэл Б утсаа өөрөө аваад Этой “хөгшөөн байдлыг ажиглаад очоод үзээдэх, их цус алдсан, үхсэн байж магадгүй" гэж хэлсэн. Б бид хоёр 23 цаг өнгөрөөгөөд гарсан, биднийг гарахад Б ухаан алдсан их хэмжээний цус алдсан, хэвтэрт ортлоо зодуулсан байдалтай газар хэвтээд их хэцүү байдалтай үлдсэн...” гэх мэдүүлэг /1 хх 89-90, 91-93 х/,

     

                   Гэрч Л.Эын “...Б над руу 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед над руу залгаад “Би Бг ямбийтал, байхгүй болтол нь зодчихлоо чи нэг хүн явуулж үзүүлээч” гэж хэлсэн. ...Тэгээд би Бгийн байгаа газрын ойролцоо байдаг найзаараа очиж үзүүлсэн чинь цус нөжтэйгээ холилдчихсон газарт хэвтэж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 85 х/,

 

                   Гэрч Л.Аийн “... Надтай хамт дэлгүүр орсон ах нөгөө хүмүүсийг сайн уу гээд гар барих гэтэл нөгөө гаднаас орж ирсэн өндөр биетэй эрүүнийхээ доор сахалтай махлагдуу хар өнгийн хүрэм өмссөн дотуураа улаан өнгийн малтгайтай цамцтай жинсэн өмдтэй залуу чи надтай тэгж ярих болоогүй шүү гээд цээж хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. ...тэгээд би гайхаад хартал хар өнгийн жижиг гар буу гаргаж ирээд зодож байсан ахын өөдөөс чиглүүлсэн чинь хамт гаднаас орж ирсэн найз нь бололтой 2 залуу гарт нь байгаа бууг хараад гарнаас нь бариад бууг нь булааж авсан, тэгтэл гар буу гаргаж ирсэн залуу өмднийхөө арын халааснаасаа цахилгаан бороохой гаргаж ирээд нөгөө ахын нуруу болон ташаан хэсэгт бороохойгоор цохиод нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. ...тэгээд нөгөө ах газар унаад босож ирэхгүй байхаар нь би машинаасаа бууж очоод босгох гэтэл босож чадахгүй ёолоод байсан. Тэр үед зодож байсан залуу дэлгүүрээс гарч ирж байгаа найзууд дээрээ очоод буцаад 3-лаа хүрч ирээд зодуулсан ахыг маяглаад байлгүй бос гэтэл нөгөө зодуулсан ах босохгүй газар хэвтээд байсан чинь чирээд саарал өнгийн верна машинд чихэж суулгаад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 63-67 х/,

 

                  Гэрч Б.Бын “...Э надруу ярисан. Манай арын айлд юу болсон байна очоод хараадхаач гэж намайг унтаж байхад залгаж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очиж үзэхэд орон дээгүүр цус болчихсон, Б гэдэг залуу нь газар ухаан алдсан байдалтай нүүр ам нь битүү цус болчихсон аймаар царайтай хэвтэж байсан. Мөөгий \М\ цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгөхөөр нь би яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 94-95 х/,

 

                   Гэрч Т.Мгийн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед Төмөр замын Богд-Арын байранд дүү Отгоны гэрт очоод 2 шил 0,75 литрийн Болор нэртэй архи уугаад хүргэн дүү, найз Бгийн хамт Баянхошуу руу гэр рүү нь явсан байна лээ. Би дүү Отгоны гэрээс яаж гарснаа санахгүй байна, тэгээд маргааш өглөө нь би босоод иртэл манай гэрийн баруун талын орны урд талд Б дээгүүрээ хөнжлөөр хуччихсан нүүр ам нь битүү цус нөж болчихсон, гэр их хэмжээний цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би Бг орон дээр гаргаж хэвтүүлээд түргэн дуудаад түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 69-72, 73 х/,

 

                 Шинжээчийн  14615 тоот дүгнэлт

1.А.Бн биед баруун талд 8-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, зүүн хөмсөг, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, хамрын үзүүр, угалз, баруун, зүүн хацар, уруул, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, нуруу, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний зовхи, баруун бугалга, цээж, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /2 хх 49 х/,

 

                   Шинжээч эмч Б.Долгормаагийн: “...А.Бгийн биед үзлэг хийхэд түүний нүүрэн дэх шархнуудад мэс заслын оёдол тавигдсан байсан тул би тухайн шархыг үүсгэсэн хүчин зүйлийг тогтоох боломжгүй байсан. Тиймээс мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэлтэд тусгасан. Дээрх шарх нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг/2 хх 52-54 х/,

 

             Хэргийн газрын болон хохирогч А.Бгийн биед учирсан шарх, гэмтлийн байдлыг харуулсан фото зургууд /1 хх 07-14 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

              Гэмт хэргийн үргэлжилсэн хугацаа, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, хохирогчийн бие махбодид учруулсан олон тооны шарх, гэмтэл, гаргасан зан авир зэргээр Ж.Быг уг гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хоёр: Ж.Б нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 15, 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 09 дүгээр байрны 96 тоотод, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Дархан” зочид буудал дотор, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хараа зочид буудал орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Mг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

                   Хохирогч Ч.Mгийн “... 9 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө Бтай хамт согтуу ирсэн. Ирэхийн өмнө утсаар маш их заналхийлсэн. Өөр олон бичлэг байсан боловч 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү бид хоёрын утсыг эвдэлсэнээс бичлэгүүд устсан. Тухайн шөнө би оруулахгүй гэдгээ хэлсэн, Бд ч хэлсэн. Тэгтэл хаалга өшиглөж, үүнээс болж манай хана хүртэл нурж байсан. Э айгаад намайг гараад уулзчих гээд уйлаад байсан. Урьд цагдаа дуудлаа гээд Б намайг маш их заналхийлсэн тул дахин цагдаа дуудахаас айсан. Тэгээд ангийхнаа Эийг дуудсан. Дараа нь худлаа цагдаад дуудлага өгч байгаа мэт утсаар ярихад Б, Б нар зугатаасан. Тэгснээ Б Э рүү залгаад танай ээж чинь 2 дахь удаагаа цагдаа дуудлаа, хариуг нь өгнөө гэх мэт заналхийлсэн. Эийг ирэхээр нь би Б руу залгаад хүрээд ир, би Этэй байна, цагдаа дуудаагүй гэсэн. ... 2017 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө манай том хүү рүү залгаад утсаа аваад гараад ир, би утсаа сая хага шидчихлээ гэж хэлсэн чинь манай хүү утсаа аваад гарсан. Тэгээд хэсэг байж байгаад хүү маань орж ирснээ намайг хэл амаар доромжилсон гэж хэлсэн. ...миний утсыг бас голоор нь хугалаад дээрээс нь гишгээд юу ч үгүй эвдэлсэн. Тэгээд хүү бид гурвыг ямар ч тусламж дуудах утасгүй болгоод намайг чирээд гал тогоонд байсан хутга аваад миний гарыг мушгиж барьчихаад одоо би нүүрийг чинь сийчэх үү гээд дух хэсэгт хутга бариад аль эсвэл хэвлий рүү чинь дүрчих үү гээд гэдэс хэсэгт тулгаж барьсан. Тэгснээ чамайг ер нь нүүрийг чинь хүн харахын эцэсгүй болгоод сийчнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б аа битгий ингээч гэж гуйгаад манай хүү ч гэсэн болилдоо аав гээд уйлаад гуйгаад байсан. Тэгж байснаа манай хүү ухаан алдаад уначихсан тэгэхээр нь би болилдоо хүүхэд хүртэл уначихлаа гэсэн чинь Б миний гарыг тавихаар нь би үнэртэй ус аваад үнэртүүлээд гар хөлийг нь барьж байсан чинь Б тэр хооронд бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж би та нарыг бүгдийг нь алчихаад явах ёстой газар руу явдаг юм билүү гэж яриад байсан. Тэр үед би маш их айдастай ингээд хүний гарт алуулах юм байна гэсэн бодол төрж байсан. Тэгээд хэсэг хугацаанд хүү маань жоохон сэргэсэн чинь гал тогоо руу аваачиж сандал дээр суулгаад чанга биш хэрнээ хэвлий хэсэг, толгой хэсэг рүү ёвроод байсан. ...Тэгэхэд нь би Б аа одоо болъё тэгэх үү гэж хэлээд юм ярьж сууж байгаад нэг сэрсэн чинь манай хүү хөл гарыг маань бариад сууж байсан. ... 9 дүгээр сарын 24-ны өдөр ... Дархан буудлын караокед бид дөрөв ороод сууж байхад Б намайг дуул гээд микрофон аманд тулгаж барьчихаад, татаж чангаагаад байхаар нь би уурласан. Би тухайн үед яаж зугатах вэ гэж бодож байсан. ... Би ресепшин дээр очоод утсаараа яриулаач манай нөхөр миний утсыг хугалчихсан юм гэж хэлэхэд нэгж байхгүй гэхээр нь би текний доор нуугдаад тухайн байгууллагын утсаар 102 дугаар руу залгаж байхыг Э хувцасаа авахдаа харчихаад Бад очиж хэлсэн. Б ч ирсэн. Би айгаад текний доороос гарахгүй байтал намайг татаж чангаагаад байсан.  Ресепшин биднийг гарч учраа ол гээд хамгаалагчаа дуудаад биднийг гаргах гэтэл Б агсан тавиад эсэргүүцээд байсан тул ресепшин цагдаа дуудсан. Б намайг явъя гээд үснээс татсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 187-189, 2 хх 233-234, 235-236 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                 Гэрч Э.Тийн “...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Дархан зочид буудалд ресепшнээр ажиллаж байхад манай буудлын караокед үйлчлүүлж байсан эмэгтэй миний ажлын байр болох тек руу орсон байсан. Тэгэхээр нь би гайхаад юун хүн бэ? та энд орж болохгүй гэхэд тэр хүүхэн надад “манай нөхөр намайг зодох” гээд байна юун сүртэй юм, чи адилхан эмэгтэй хүн байж яасан хүний зовлон ойлгодоггүй юм гэсэн. ...намайг цагдаа дуудаад өг гэхээр нь би наад асуудалд чинь оролцохгүй гэхэд тэр хүүхэн “сая манай нөхөр миний гар утсыг гадаа эвдчихлээ, чи гар утаснаасаа цагдаад дуудлага өг” гээд над руу уурлаад байсан. ...нөхөр нь эхнэрээ “текнээс, наанаасаа гар харих уу” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх 205-207 х/,

 

                  Гэрч Т.Мы “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан буудалд эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу Дархан буудал дээр яваад очиход Б нь гараад явчихсан эхнэр нь тухайн буудал дотор байж байсан. Тэгээд би эхнэртэй нь уулзсан чинь одоо яг гэртээ очиж байгаа намайг хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би Бын эхнэрийг гэрт нь хүргэж өгөөд явахдаа гэрийн хаалга нүдвэл дуудаарай гэж хэлээд өөрийнхөө гар утасны дугаараа үлдээсэн. Тэгээд гадуур эргүүл хийгээд явж байтал Б ирчихлээ гэж хэлэхээр нь би хамт явсан Жавхлан гээд цагдаатай очсон. ...тэгээд орцонд яваад очсон чинь үүдэнд нь хаалга нүдээд огсож байхаар нь би дуудаж гаргаж ирээд саатуулахын машинд өгөөд яуулсан. ..." гэх мэдүүлэг/1 хх 210-211 х/,

 

                  Гэрч Б.Уын “...хажуу айл болох 9-96 тоот хаалгыг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой өшиглөөд, нүдээд байсан. Тэгээд хаалгаа онгойлго гээд янз бүрийн хараалын үг хэлээд байсан, дараа нь манай гэрийн хаалгыг нүдээд “хаалгаа тайл, та нарыг хүйс тэмтэрнэ шүү, чаддаг юм бол хаалгаа тайлчих, хутгална шүү, надад хутга байхгүй гэж бодож байна уу гэж хэлээд байсан. Тэгэхээр нь бид нар цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь улам цанга нүдэж байгаад гараад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 214-216 х/,

 

                 Гэрч Б.Гийн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шиг санагдаж байна, хажуу айлын ах гэрийн хаалгыг нь нүдээд орилж хашгичаад байсан, тэгснээ манай гэрийн хаалгыг нүдээд хаалгаа онгойлго “бүгдийг чинь ороод хүйс тэмтэрнэ шүү чаддаг юм бол гараад ир, хутгална шүү” гэж орилж чарлаад байсан, түүнээс хойш 7 хоногийн хугацаанд гэрийн хаалга үүдийг нь цохиж нүдээд гэрээр нь эргэлдээд байсан. Хаалга нүдэж байхдаа пиздаа минь гараад ир, хаалга үүдээ онгойлго, тэгэхгүй бол сүх, лоом авчирч хаалгыг чинь эвдэлнэ гэж орилж, чарлаад байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 217- 219 х/,

 

                 Гэрч А.Эийн “... 2017 оны 9-р сарын 15-ны өдөр намайг гэртээ амарч байхад орой 23 цагийн үед M над руу залгаад гэрт хүрээд ирээч Б ирээд хаалга үүд эвдэх гээд байна гэхээр нь санаа зовоод би Mгийн амьдарч байгаа газарт яваад очиход Б байгаагүй. Хаалга үүд нь эвдэрсэн зүйлгүй байсан. Тэгээд Mгаас болсон явдлыг асуухад “Б хүүтэйгээ уулзах гээд ирсэн, би Быг гэртээ оруулахгүй, хүүтэйгээ уулзуулахгүй цагдаа дуудлаа” гэхэд Б яваад өглөө гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 201-204 х/,

 

                  Гэрч Ч.Бын “...Тухайн орой харанхуй 22 цагийн үе байсан болохоор би сайн харж чадаагүй. Ямар ч байсан байрны хажуу талын хашлага дээр суучихсан гарнаас нь татаад байсан уу, гарыг нь мушгиад байсан уу тэгж харагдсан. Тэгээд намайг очиход эхнэр нь наад хүн чинь намайг сая цохисон гээд өөрийнхөө нүүрийг харуулж байсан, тэгэхэд нүүр нь хөхөрчихсөн байх шиг байсан. ...намайг саатуулах байр руу Быг авч явахад биеийн эсэргүүцэл үзүүлээгүй хэл амаар намайг доромжлоод байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 208-209 х/,

    

                  Гэрч Д.Агийн “...Ч.M, Ч.Э нартай 2017 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд уулзахад Ч.M маш их уйлж байсан, их айсан байсан, бас шийдвэр гаргаж чадахгүй, яахаа мэдэхгүй их айж сандарч байсан. Бас өргөдөл гаргачихдаг дараа нь Б нь ирээд дарамталж занаад байж магадгүй гэж ярьж байсан. ... Өнөөдрийн байдлаар Ч.Mгаас сэтгэлийн түгшүүрийн түвшин тогтоох судалгаа авсан. Энэ судалгаагаар сэтгэл түгшүүр өндөр гарсан. Ч.Эгийн хувьд дээрх ажиллагааг явуулахад сэтгэлийн түгшүүрийн түвшин мөн өндөр гарсан. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд Ч.M ... сэтгэл санааны дарамтанд өртсөн гэж үзнэ. ...” гэх мэдүүлэг /1 х 225-226 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэх нэр томьёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “эхнэр, нөхөр, ...” гэж заасан, 3.2-т “... гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр ...”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Ж.Б, хохирогч Ч.M нар гэр бүлийн Балгаагаатай байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан гэр бүлийн Балгааны гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд 2017 оны 11 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан / Дархан уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр “гэрлэлт цуцалсан тухай” /2 хх 168-170 х//. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон.

 

Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, цагдаагийн дуудлагын бүртгэл, аюулын зэргийн үнэлгээ /2 хх 34-42, 11-12 х/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд Ж.Бын эхнэрээ бие махбодын болон сэтгэлзүйн хүчирхийлэл дарамтанд байлгадаг, зоддог асуудал бол хааяа нэг биш гэр бүлийн хүрээнд тогтмол давтагддаг, дадал зуршил болсон, хохирогчид үзүүлж байгаа хүч нөлөөллийн хувьд ноцтой, урт удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй байдлууд тогтоогдож байгаа тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийгээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Гурав: Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Дархан зочид буудлын 209 тоот өрөөнд, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хараа зочид буудлын 305 тоот өрөөнд, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хараа зочид буудлын 406 тоот өрөөнд тус тус хохирогч Ч.Mгийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг буюу түүнийг эсэргүүцэхэд нь хүч хэрэглэж анус руу нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                  Хохирогч Ч.Mгийн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ... энгийн эр эмийн бэлгийн харьцаанд орсны дараа миний анус руу хийхийг шаардаж намайг эсэргүуцэхээр надад хүч хэрэглэж миний анус руу хийсэн. ... 2017 оны 09 дүгээр сарын 16-нд хийж байсан. Тэрнээс хойш энэ байдлаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус анус руу хүчээр бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орж байсан. ...Быг эрэгтэй хүнтэй харьцаанд ордог байсан талаар Дархан-Уул аймгийн шоронд байсан хоригдол хэлж байсан. Би тухайн хоёр хоригдлын нэрийг нь мэдэхгүй байна. Б надтай бэлгийн харьцаанд орж байхдаа “би шоронд байхдаа эрэггэй хүнтэй ингэсээр байгаад сурчихжээ” гээд миний анус руу хийхийг шаарддаг байсан. ...түүний бэлэг эрхтэнд гадны биет байдаг, вазелин шахуулснаас урд хэсгийг оруулсан. Гадны биеттэй хэсгийг оруулаагүй. ...би 10 хоног зовиуртай хэцүү байсан, чадахгүй гэтэл нэг орчихсон бол зүгээр байдаг юм гээд хүчилж байгаад Ж.Б бэлэг эрхтнийхээ үзүүр хэсгийг нь өнгөц хийж байсан. ...анхны удаагийнх дээр Ж.Б миний анус руу бэлэг эрхтнээ хийгээд дур тавьж байсан. Харин сүүлчийн 2 удаагийнхад нь чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 187-189, 2 хх 233-234, 235-236 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

          “Ж.Бын бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн Зочид буудлууд, өрөө тасалгааг зааж үзүүлсэн тухай” хохирогч Ч.Mгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 170-177 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

            Дөрөв. Шүүгдэгч Ж.Бын гаргасан санал, түүнийг няцаасан үндэслэлүүдийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

            4.1.Шүүгдэгч Ж.Б нь би Ч.Mд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл хийгээгүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарын талаар.

 Ж.Бын бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн “Зочид буудлын нэр, өрөөний дугаар, он, сар, өдөр”-ийн талаар өгсөн хохирогч Ч.Mгийн мэдүүлэг нь гэрч Б.Баяраагийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын орчимд байх ... Б “эхнэртэйгээ уулзмаар байна, уучлалт гуйж сайндмаар байна” гэхээр нь би уулзуулахаар болоод ... эхнэр хүүхдийг нь аваад “Дархан” зочид буудал руу ... оруулаад зочид буудлын мөнгө гэж 40.000 төгрөг төлөөд мөн эхнэр хүүхдэд нь чихэр печень авч өгөөд оруулсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 240-241 х/, гэрч Б.БЖын “... Би Б, M нарыг “Хараа” зочид буудалд өөрийн бичиг баримтаар оруулсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оруулсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 244-245 х/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байгаа.

               Мөн Ч.Mгийн “ ... Ж.Б ихэвчлэн шодойн урд хэсгээ оруулдаг ...” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/

               Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Mгийн биед 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийхэд хэсэг газрын үзлэгт шамбрам зангилаатай гарсан байна. Байцаалтын явцад болон өмнө Бын биед үзлэг хийсэн шинжээч Т.Номинцэцэгийн хэсэг газрын үзлэгээр бичигдсэнийг үндэслэж байцаалтыг өгсөн. Шулуун гэдэсний урт 2.5-4 см урттай байдаг. Бын шодойн урт нь 8.5/6.5 см гэж байгаа тул бүтнээрээ бэлгийн харьцаад орсон байх боломж багатай, харин үзүүр хэсгээрээ орвол гэмтэл учрахгүйгээр бэлгийн харьцаанд орсон байх боломжтой ...” гэх тайлбар,

 

                Шинжээчийн 1580 тоот дүгнэлт:

                1.2.3.4.Ч.Mгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

                 5.6.Ч.Mгийн анус хэсэгт ил харагдах гэмтэл, сорвигүй, шулуун гэдэсний дотор хэсэгт гэмтэл сорви үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байх ба Ч.M 2 удаа төрсөн байх тул охин хальс үлдэц төдий болсон байна.

                7.Ч.Mд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. ...” шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /2 хх 76 х/,

    Шинжээчийн 1884 дугаар дүгнэлт

1.Ж.Бын шодойны арьсан доор гадны биет байна.

2.Дээрх тохиолдолд бэлгийн харьцаанд ороход үтрээ, шулуун гэдсэнд гэмтэл үүсэх эсэх нь харилцан адилгүй байдаг.

3.Ж.Б нь бэлгийн замын халдварт тэмбүү, архаг трихоманиаз өвчтэй байна. ...” шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /2 хх 80 х/ зэрэг нотлох баримтуудаар Ж.Бын бэлэг эрхтэнд гадны биет байгаа, мөн шүүгдэгч Ж.Б хохирогчийн “анус” руу зөвхөн шодойн урд хэсгийг оруулдаг байсан зэрэг нь тогтоогдож байгаа, шодойн урд хэсэг “анус” руу ороход шулуун гэдсэнд гэмтэл учрахгүй байх боломжтой, гэмтэл үүсэх эсэх нь харилцан адилгүй гэх шинжээчийн тайлбар, дүгнэлтүүд үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

4.2.“... Прокурор ямар үндэслэлээр намайг хүн алахыг завдсан үзэж байгааг ойлгохгүй байна. Надад хүн алах боломж байсан гэхдээ санаа зорилго байгаагүй тул би хэрэгжүүлээгүй. Архи уугаад дууссаны дараа хоёрхон хүн байсан. Нэг нь Зулаа /М/ гэдэг эмэгтэй, нэг нь Б байсан. Тухайн үед хутга, сүх гэх мэт хүний амь бүрэлгэж болохоор олон зүйлс гэрт байсан боловч би хэрэгжүүлээгүй. Хэрэг үйлчлэх цаг хугацааны хувьд дэлгүүрт болсон үйл явдлын дараа гадаа гэмт хэрэг үргэлжлээд айлд дууссан. Энэ хугацаанд хүний амь насанд хүрэх боломж бүрэн байсан тул надад хүн алах санаа зорилго байгаагүй учраас үйлдлээ төгс хийгээгүй ... ... Би Бг зодсон оройноо Э руу утасдаад Бг зодчихлоо, түргэн дуудах уу? гэж асуусан. Хэрэв Э надад уг хэргийг захиалаагүй бол би шөнийн цагаар Э руу залгах шаардлага байхгүй байсан. ...” гэх асуудлын талаар:

Ж.Б нь 2017 оны 11 сарын 20-ны өдрийн  20 цагийн орчмоос  шөнийн 23 цаг хүртэл хугацаанд А.Бг дэлгүүрт, гудамжинд, айлын гэрт тодорхой завсарлагатайгаар хөл, гараараа болон архины шил, хутга, хийн буу зэргийг ашиглан зодож эрүүл мэндэд нь олон тооны шарх гэмтэл учруулан, цустай нь холилдтол зодож ухаан алдуулж орхиод гараад явсан болох нь хохирогч А.Бгийн /1 хх 49-53 х/ мэдүүлэг, гэрчүүд болох  О.М  /1 хх 73 х/, Б.Т/1 хх 77 х/, Б.М /1 хх 89-90, 91-93 х/, Л.Э /1 хх 85 х/, Л.А /1 хх 63-67 х/, Б.Б /1 хх 94-95 х/, Т.М /1 хх 69-72, 73 х/ нарын мэдүүлгүүд, Шинжээчийн  14615 тоот дүгнэлт /2 хх 49 х/, Шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг /2 хх 52-54 х/, Хэргийн газрын болон хохирогч А.Бгийн биед учирсан шарх, гэмтлийн байдлыг харуулсан фото зургууд /1 хх 07-14 х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд гэрч Б.Мын “... Б хоёулаа гялс гаръя нэг газар очиж хувцсаа сольё гээд гарсан, ...явж байхдаа цагдаа ирж магадгүй нэгэнт өнгөрсөн гэж ярьсан. Эмнэлэг дуудах уу гэж намайг асуухад Э руу залга гээд надаар яриулсан. Би Эод Б ахыг зодсон та эмнэлэг дуудаад өгчих гэж хэлсэн тэгтэл Б утсаа өөрөө аваад Этой “хөгшөөн байдлыг ажиглаад очоод үзээдэх, их цус алдсан, үхсэн байж магадгүй" гэж хэлсэн. Б бид хоёр 23 цаг өнгөрөөгөөд гарсан, биднийг гарахад Б ухаан алдсан их хэмжээний цус алдсан, хэвтэрт ортлоо зодуулсан байдалтай газар хэвтээд их хэцүү байдалтай үлдсэн...” гэх мэдүүлэг /1 хх 89-90, 91-93 х/,

                 гэрч Л.Эын “...Б над руу 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед над руу залгаад “Би Бг ямбийтал зодлоо, байхгүй болтол нь зодчихлоо одоо яах вэ?” гэхээр нь би хүн явуулж үзүүлье гэж хэлсэн.. ...Тэгээд би Бгийн байгаа газрын ойролцоо байдаг найзаараа очиж үзүүлсэн чинь цус нөжтэйгээ холилдчихсон газарт хэвтэж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 85 х/ зэргээр Ж.Бын зүгээс хохирогч А.Бг удаан хугацаагаар зодоод ухаан алдахаар нь орхиод гарсан үйлдэл нь хохирогчийг нас барсан гэж өөрөө ойлгосон гэж үзэхээр нөхцөл байдлууд тогтоогдож байгаа бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу гэмтлүүд нь амь насанд аюул багатай хөнгөн гэмтлүүд байсан учраас хохирогч амь насаа алдаагүй тул Ж.Быг хүн алахыг завдсан гэж түүнд холбогдох хэргийг зйүлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүнчлэн Л.Э руу шөнийн цагаар залгасан шалтгааныг шүүгдэгч өөрөөр тайлбарлаж байгаа боловч гэрч Б.М, Л.Э нарын мэдүүлгүүдээр “хохирогчийн биеийн байдал ямар байгааг” хүнээр тандуулах зорилгоор утсаар ярьсан болох нь тус тус тогтоогдсон.

           

4.3.“... Надад хүн зодоод өг гэж захиалга өгсөн Эыг нэг ч удаа байцаасангүй, ... Э эхнэртэйгээ хамт байхдаа намайг Бг зодоод өг гэж хэлсэн. Дэргэд нь сонсож байсан хоёр гэрч байгаа. ... Э надад 10.000.000 төгрөг зээлсэн, машин авч өгнө гэж хэлсэн. ...” гэх асуудлын талаар: Ж.Бын мэдүүлснээр А.Бг зодуулахаар түүнд бууг өгөөгүй болох нь гэрч О.Сгийн “... тэр бууг Б нь Л.Этой архидаж байгаад авчихсан юм шиг байна лээ. Тэр буу Л.Эын машин дотор байнга байдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 86-87 х/, гэрч Л.Эын “... Миний хийн бууг Б машинаас авчихсан байна лээ. Би хэрэг үйлдсэнийх нь дараа бууг Б авсныг мэдсэн. Бг зодохоос 7 хоногийн өмнө Т, М, Б бид нар архидаад намайг тасраад унасан хойгуур миний машинаас бууг авсан байна лээ. ...” гэх мэдүүлэг /1 хх 80-85 х/ зэргээр буу хаанаас, ямар нөхцөл байдлын улмаас Бад очсон болох нь тогтоогдож байгаа, шүүгдэгчийн мэдүүлэгт дурьдсан дээрх асуудал бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, харин дээрх гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байгаа, шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй.

 

4.4.“... Шинжээчийн дүгнэлт хоёр талтай гарсан байна. Эхний шинжээчийн дүгнэлтээр Бг хүнд мохоо зүйлийн үйлчлэлээр нүүр амандаа гэмтэл авсан гэж гаргасан боловч дараа нь намайг хутгатай байсан гэж хэлэхээр шинжээчийн дүгнэлт хутгаар зүссэн байж болзошгүй гэж гарсан. ... Б мэдүүлэг өгөхдөө “Б над руу хутга барьж дайрсан, хутгалсан, улаан хүрэн өнгөтэй хутга байсан” гэсэн байна. Хутга ийм өнгөтэй байдаггүй. Бүдээ, Т нарын мэдүүлгүүд ч хоорондоо зөрүүтэй байна. Бүдээ нь миний нуруунд байсан хутгыг авсан гэж мэдүүлсэн, ... тэгэхээр би хоёр хутгатай байсан болох нь ээ ...” гэх асуудлын талаар:

                 Шинжээчийн  14615 тоот дүгнэлт

“... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх дүгнэлт /2 хх 49 х/ гарсан, Шинжээч эмч Б.Долгормаа уг дүгнэлтийн талаар “...А.Бгийн биед үзлэг хийхэд туүний нүүрэн дэх шархнуудад мэс заслын оёдол тавигдсан байсан тул би тухайн шархыг үүсгэсэн хүчин зүйлийг тогтоох боломжгүй байсан. Тиймээс мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэлтэд тусгасан. Дээрх шарх нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /2 хх 52-54 х/ өгсөн,

Шүүгдэгч Ж.Б нь хутгатай байсан, улмаар хутгаар хохирогчийн нүүрэн тус газар зүссэн болох нь хохирогч А.Бгийн “... миний дээр гарч суугаад гараараа цохиод хутга бариад нүдийг чинь ухна шүү гэж хэлээд миний баруун нүдний зовхи хэсгээс дээш баруун хөмсөг хүртэл хутгаар зүсээд, миний ам руу хутгаа хийгээд доод уруул орчмыг зүсэж, мөн баруун хамрын самсаа хэсгээс дээд уруул хүртэл хутгаар зүсэж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 49-56 х/, гэрч О.Мгийн  “... Бын нуруу хэсэгт өмд болон тэлээ /төдүүл/ хоёрын хооронд хар хуйтай улаан хүрэн өнгийн иштэй хутга байсныг би аваад Мд өгсөн....” гэх мэдүүлэг /1 хх 73 х/, гэрч Б.Тийн  “...Би Быг хутгатай явж байхыг Бгийн байсан гэрт очиход харсан. Б Бг хутгаараа зодож байхыг нь харсан. Тэгэхэд Б улаан шаргал өнгийн хутга барьчихсан байж байсан. Б орон дээр дээшээ хараад хэвтчихсэн Б дээр нь дарчихсан хутгаар цохиж байсан, би Бын араас очиж хутгыг нь булааж авсан болохоор үзүүрээр нь цохиж байна уу? хутганы бөгсөөр цохиж байна уу? гэдгийг харж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 77 х/ зэргээр тогтоогдож байгаа тул дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан гэж шүүх үзсэн.

Мөн дээрх хоёр гэрч нь хэргийн газарт буюу гэр лүү орж гараад байсан, мөн хохирогчийн цус нөжийг цэвэрлэж өгсөн, Ж.Б нэг хутгатай байсан харин тэр хутгыг М эхэлж булааж аваад Б.Мд өгсөн, дараа нь Тийг орж ирэхэд дахин хутгаа авсан болох нь тус тус нотлогдон тогтоогдож байгаа болно.

 

4.5. “... 11 дүгээр сарын 20-ны өдөр би Б руу залгасан байна уу?, Б над руу залгасан байна уу? гэдгийг утасны билл шүүхэд гараад ирнэ. Энэ ажиллагааг ч прокурор хийгээгүй. ... гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг зөв тогтоож чадаагүй ...” гэх асуудлын талаар: Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч А.Б, шүүгдэгч Ж.Б нар утсаар ярьж муудалцсны улмаас үүдэн гарсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул утасны билл нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт болох тул уг хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

 

4.6. “...M анх мэдүүлэхдээ 3 удаа ёс бусаар бэлгийн харьцаанд бүрэн орсон гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэг нь магадгүй прокурорын зөвлөснөөр өөрчлөгдсөн байх, бэлэг эрхтэний үзүүр хэсэг орсон гэж өөрчлөгдсөн байна ...” гэх асуудлын талаар: Хохирогч Ч.Mгийн мэдүүлгүүд өөрчлөгдсөн зүйл байхгүй, сүүлд “зөвхөн үзүүр хэсгээ оруулсан” гэж мэдүүлснийг мэдүүлгээ өөрчилсөн гэж үзэх боломжгүй, тодотгож тайлбарласан гэж үзэх бөгөөд уг мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой мэдүүлэг тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

4.7. “... Мын мэдүүлэгт намайг унинаас 2 гараараа зүүгдэж байгаад хохирогч Бг зодсон, толгой дээр нь дэвссэн, хохирогч орон дээр байсан гэж мэдүүлсэн байна. Би унинаас зүүгдэхэд унь дийлэх үү? Унинаас барьж байгаад орон дээр байгаа хүний толгой дээр дэвсэх боломжтой юу? Тэгсэн мөртлөө хохирогч Б өөрөө намайг газар дээр байхад зодсон гэж мэдүүлсэн байна. Яг хаана би хохирогчийг зодсон бэ? ...” гэх асуудлын талаар: Гэмт хэрэг хаана, ямар цаг хугацаанд үйлдэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, уг гэмт хэрэг дундаа завсарлагатайгаар 3 цаг орчим хугацаанд үргэлжилсэн тул гэр дотор, орон дээр, газарт ямар байдлаар үргэлжилсэн үйл хөдлөл бүрийг нарийвчлан тогтооход хүндрэлтэй, “унинаас барьж байгаад өшиглөсөн” гэх  гэрч Б.Мын мэдүүлгийг шүүгдэгч “унинаас дүүжилж, зүүгдэж байгаад” өшиглөсөн гэдгээр тайлбарлаж түүний мэдүүлгийг няцааж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Унинаас барьж байгаад өшиглөх, дүүжигнэж, зүүгдэж байгаад өшиглөх нь өөр өөр ойлголтууд болно.

 

4.8. “... Шинжээч дүгнэлтэндээ дур зоргоороо худлаа зүйл бичсэн байна. Айдастай байх үед хүний эрхтэн хөвчирдөггүй. Намайг 2 сарын өмнө өвчин авсан гэж дүгнэлтэндээ бичсэн байна, би түүнээс ч өмнө өвчтэй гэж шинжилгээгээр гарсан байсан ...” гэх асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Бын бэлгийн замын өвчтэй эсэх асуудал нь дээрх гэмт хэргүүдэд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд биш тул шүүх яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудын жагсаалтанд оруулж бичсэн болно.

 

4.9. “... Mгийн мэдүүлэгт “9 дүгээр сарын 21-ний шөнө манай том хүү рүү Б залгаад би сая утсаа хага шидчихлээ, утсаа аваад гараад ир гэж хэлсэн” гэсэн байна. Хэрэв би утсаа хага шидсэн бол ямар утсаар хүүхэд рүү залгасан байх вэ? Хэрэв залгасан бол хэний, ямар дугаараас залгасан бэ? Яаж гэрт нь орж агсам тавьсан, хүчирхийлэл үйлдсэн байх вэ? Иймд тодорхойгүй зүйлээр намайг яллах гэж байна ..” гэх асуудлын талаар:

                 Гэрч Б.Уын “...хажуу айл болох 9-96 тоот хаалгыг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой өшиглөөд, нүдээд байсан. Тэгээд хаалгаа онгойлго гээд янз бүрийн хараалын үг хэлээд байсан, дараа нь манай гэрийн хаалгыг нүдээд “хаалгаа тайл, та нарыг хүйс тэмтэрнэ шүү, чаддаг юм бол хаалгаа тайлчих, хутгална шүү, надад хутга байхгүй гэж бодож байна уу гэж хэлээд байсан. Тэгэхээр нь бид нар цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь улам чанга нүдэж байгаад гараад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 214-216 х/, гэрч Б.Гийн “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шиг санагдаж байна, хажуу айлын ах гэрийн хаалгыг нь нүдээд орилж хашгичаад байсан, тэгснээ манай гэрийн хаалгыг нүдээд хаалгаа онгойлго “бүгдийг чинь ороод хүйс тэмтэрнэ шүү чаддаг юм бол гараад ир, хутгална шүү” гэж орилж чарлаад байсан, ...” гэх мэдүүлэг /1 хх 217- 219 х/, хохирогч Ч.Mгийн мэдүүлэг зэргээр дээрх хугацаанд гэрт нь орж бие махбодын хүчирхийлэл үйлдээгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл болох харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон болно.

 

Тав: Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мы хэргийг мөрдөн байцаалтанд буцаах талаар гаргасан үндэслэлийг няцаасан талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.М:

5.1.Хохирогч зүй бус зан харьцаа, үйлдэл гаргаж шүүгдэгчийг гэмт хэрэгт татан оруулдаг байдлыг тогтоосны эцэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан хэргийг шийдвэрлэх боломжтой гэх асуудлын талаар.

Хохирогч Ч.Mгийн зүгээс шүүгдэгчийг гэмт хэрэгт татан оролцуулахаар болон түүнийг гэмт хэрэгт үйлдэх гарцаагүй байдалд оруулсан, нөлөөлсөн гэх зүй бус зан авир, үйлдэл гаргаж байсан болон гаргасан гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин хүүхдээ уулзуулахгүй гэх асуудлаас болж шүүгдэгчийг эсэргүүцсэн, муудалцсан асуудал гаргаж байсан болох нь гэрч Эийн мэдүүлэг /1 хх 201-204 х/-ээр тогтоогдсон, харин ч эсрэгээрээ Ж.Бын өөрийнх нь буюу хувь хүний төлөвшил, эхнэртэйгээ харилцах зан харилцааны доголдол, биеэ авч яваа байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад түлхүү нөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон.

 

5.2.Хүн алах санаа зорилгыг бүрэн тогтоож чадаагүй, Э зодоод ир гээд явуулсан гэж шүүгдэгч мэдүүлж байгаагаас үзэхэд Э хэргийн хатгагч байх боломжтой гэх асуудлын талаар.

Шүүгдэгчийн хүнийг алахыг завдсан гэмт хэргийн санаа зорилго, Л.Э зодоод ир гэж захиалга өгсөн гэх асуудлын талаар энэ тогтоолын “Тодорхойлох” хэсгийн 4 дэх хэсгийн 4.1-т дүгнэлт хийгдсэн байгаа болно.

 

5.3.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гээд байгаа боловч бэлгэвч хэрэглэх боломжгүй гэж байгаа тул бэлгэвч хэрэглэх боломжтой эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэх асуудлын талаар.

Шүүгдэгч Ж.Бын бэлгэвч хэрэглэсэн, хэрэглээгүй, хэрэглэх боломжтой эсэх, бэлгийн замын өвчтэй эсэх, Б.Маас өвчин авсан эсэх нь түүнд холбогдох дээрх гэмт хэргүүдийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой асуудлууд биш тул шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Зургаа:Хохирлын талаар.

                 Хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, Эмчилгээний зардлын 500,000 төгрөгийг авсан, нэхэмжлэх зүйлгүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Ж.Быг хүнийг алахыг завдсан гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хохирогч Ч.M хохирол нэхэмжлэхгүй гэсэн боловч цаашид сэтгэл зүйн зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэхийг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Долоо:Ял шийтгэлийн талаар.

            Ж.Бын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 08 жилийн хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 01 жилийн хорих ял, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 4 дэх хэсгүүдэд зааснаар эдгээр ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар /хорих ял руу шилжүүлэхэд 2 сар 02 хоног/ энэ тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 11 жил 02 сар 02 хоногоор тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Найм. Бусад асуудлын талаар.

            Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг баривчлагдсан, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 142 хоног урьдчилан цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгүүдийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хийн бууг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Б овогт Жын Быг

-Хүнийг алахыг завдсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн,

-Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан,

-Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.Быг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар Ж.Быг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял дээр, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний бичелэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 28 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 01 хоногтой дүйцүүлж 62,5 хоног буюу 02 сар 02 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 11 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Бын эдлэх 11 /арван нэг/ жил, 02 /хоёр/ сар 02 /хоёр/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Бын урьдчилан цагдан хоригдсон 142 / нэг зуун дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 03 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн хийн гар буу 01 ширхэгийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 7.Ж.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.M сэтгэл, санааны хохиролтой холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.БөхтБ-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

                                             

                                          ШҮҮГЧИД                               Л.БААТАР

         

                                                                                          Г.МӨНХЗУЛ