Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00415

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.Б холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 429,393.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэрэглэгчийн тооцооны хэлтэс шүүхийн ажилтан Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Б.Б нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр .............. тоот гэрээний дагуу байгуулж Huawei Nova Y91, 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 898,000 төгрөгийн зээлээр 19 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 429,393.08 төгрөгийг Б.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Хариуцагч Б.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 429,393.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,532 төгрөгийн тал хувь болох 6,766 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Б-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 429,393.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Токи ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,532 төгрөгийн тал хувь болох 6,766 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Токи ББСБ ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР