Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 310/ШШ2025/00359

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 310/ШШ2025/00359

Дундговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3361810.07 /гурван сая гурван зуун жаран нэгэн мянга найман зуун арван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Х****н овогт Э*******ы Ш********р /РД:************/ нь 2025 оны 07 сарын 10-нд өдөр 560000 /таван зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 08 сарын 10-нд өдөр 560000 /таван зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 09 сарын 10-нд өдөр 560000 /таван зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 10 сарын 10-нд өдөр 560000 /таван зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 11 сарын 10-нд өдөр 560000 /таван зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 12 сарын 10-нд өдөр 561810.07 /таван зуун жаран нэгэн мянга найман зуун арван төгрөг долоон мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68739 /жаран найман мянга долоон зуун гучин ес/ төгрөгөөс 34369.5 /гучин дөрвөн мянга гурван зуун жаран есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 34369.5 /гучин дөрвөн мянга гурван зуун жаран есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 34369.5 /гучин дөрвөн мянга гурван зуун жаран есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан Т**** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ