Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2025/00317

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* *******,******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 9452309.77 /есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун есөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөгөөс 2160845.77 /хоёр сая нэг зуун жаран мянга найман зуун дөчин таван төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг 2025 оны 05 сарын 21-ний өдөр төлж, үлдэх 7291464 /долоон сая хоёр зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1215244 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1215244 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1215244 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1215244 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1215244 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1215244 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166187 /нэг зуун жаран зургаан мянга нэг зуун наян долоон/ төгрөгөөс 83093.5 /наян гурван мянга ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 83093.5 /наян гурван мянга ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Х.*******ээс 83093.5 /наян гурван мянга ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ