Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 310/ШШ2025/00318

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 417400 /дөрвөн зуун арван долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д 2025 оны 07 сарын 15-ны өдөр 208700 /хоёр зуун найман мянга долоон зуун/ төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 208700 /хоёр зуун найман мянга долоон зуун/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13172 /арван гурван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгөөс 6586 /зургаан мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6586 /зургаан мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг, хариуцагч Ц.*******оос 6586 /зургаан мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ