| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00359/И |
| Дугаар | 310/ШШ2025/00319 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 310/ШШ2025/00319
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 5649153.19 /таван сая зургаан зуун дөчин есөн мянга нэг зуун тавин гурван төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 2025 оны 06 сарын 25-ны өдөр 941526 /есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан/ төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 941526 /есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 941526 /есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 941526 /есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 941526 /есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 941526 /есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105336 /нэг зуун таван мянга гурван зуун гучин зургаан/ төгрөгөөс 52668 /тавин хоёр мянга зургаан зуун жаран найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 52668 /тавин хоёр мянга зургаан зуун жаран найман/ төгрөгийг, хариуцагч У.*******гаас 52668 /тавин хоёр мянга зургаан зуун жаран найман/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ