Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

                                 С.Б*******, Г.Б*******, А.Э*******,

                                       Ж.О******* нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай    

С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******д:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,

Прокурор Г.Эрдэмбаатар

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Л.Доржпүрэв,   

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх, Б.Баясгалан нарыг оролцуулан, 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралд*******аас гаргасан 2023/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.Б*******, Г.Б*******, А.Э*******, Ж.О******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 208/2024/0014 индекстэй, 15 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Ө******* х******* овогт С******* Б*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр С аймгийн М******* суманд төрсөн, 42 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт С аймгийн С сум, *-р баг, ** тоотод оршин суух хаягтай, /РД: /;

2.Б овогт Г Б*******, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ул*******баатар хотод төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, хүүхдүүдийн хамт С аймгийн С сум, Шинэ * давхрын ** тоотод оршин суух хаягтай, /РД: /;

3.Ж овогт Жгийн О*******, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр С аймгийн С суманд төрсөн, ** настай эрэгтэй, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт С аймгийн С сум,* дугаар баг, * дугаар хэсэг, **** тоотод оршин суух хаягтай, /РД: /;

4.Г овогт А Э*******, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн М суманд төрсөн, ** настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ө******* насны тэтгэвэрт байдаг, ам бүл *, эхнэр хүүхдийн хамт Б дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол **** тоотод оршин суух хаягтай, /РД: /;

Яллагдагч   Ж.О*******, А.Э*******, С.Б*******, Г.Б******* нар бүлэглэн С аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4,5 тонн бүхий “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай Шүүгчийн захирамжаар худ борлуулж, орлогыг С сумын Байгаль орчны нөхөн сэргээх санд шилжүүлэхийг даалгаж, дээрх ургамлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу худ борлуулах “Шүүгчийн захирамж хэрэгжүүлэх ажпын хэсэг”-ийн гишүүдэд нөлөөлж, “Эко петролиум” ХХК-ийг худ авах үнийн санал ирүүлээгүй байхад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар шалгаруулуулж давуу байдал бий болгож, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтаар дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50,000 төгрөгөөр тогтоосон байхад тус компанид 10,000 төгрөгөөр худ борлуулж, орон нутгийн төсөвт 225,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: С.Б*******, Г.Б*******, А.Э*******, Ж.О******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт” гаргасан яллагдагч С.Б*******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, яллагдагч Ж.О*******, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг (нууц материалын хамт) Нийслэлийн прокурорын газарт буцааж,

Яллагдагч   Ж.О*******, А.Э*******, С.Б*******, Г.Б******* нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох”, “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багт******* хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №08 дугаартай эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Шүүгчийн захирамжид “С аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай захирамж авагдсан. Энэхүү захирамжаар Шижирбатын М холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж хураагдсан 4500 кг “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг байгаль орчин, аялал жуулчлалын яамд шилжүүлсэн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт С аймгийн прокурорын газарт даалгаж шилжүүлэх нь зүйтэй гэсэн үүргийг өгсөн. Захирамжийн дагуу С аймгийн прокурорын газар ямар ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй, илтгэх хуудас тайлан зэрэг баримт бичиг авагдаагүй байна” гэж,

Гэвч хэрэгт эрүүгийн дугаартай хэрэгт мөрдөгчийн үзлэг хийж, үзлэгийн явцад хэргээс ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуулбарлан авсан. Хэргээс хуулбарлан авсан нотлох баримтуудаар шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг шүүх хурлаар шлэн судлан шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллаг*******д прокурор, мэргэжилтнийг оролцуулж, тэмдэглэл үйлдэн устгасан, шилжүүлсэн, худ борлуулсан хгө, орлого, эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргана.” гэж заасан байхад шүүхээс прокурорыг дээрх ажиллаг*******д хяналт тавьж ямар ажиллагаа хийсэн болгохыг шалгах гэсэн прокурорт хуулиар эрх олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх талаар дурдсан нь үндэслэлгүй юм.

Мөн прокуророос Захирамжийн дагуу илтгэх хуудас тайлан зэрэг баримт бичиг үйлдээгүй болох нь хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон байхад энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан ойлгомжгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж байна.

-Шүүгчийн захирамжинд “2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой 2/39 гэсэн албан бичгийг Аймгийн Засаг даргын газрын У.Сувд илгээсэн байна. Энэхүү албан бичигт Прокурорын газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын асуудлыг шийд гэж захирамжаар заачихсан. Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Прокурорын байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн албан бичгийг илгээчихсэн. Энэ хамтран ажилласан ямар ажиллагаа хийгдсэн бэ? Энэ талаар байгаль орчин, аялал жуулчлалын газрын З.Түвшинтөгс гэдэг хүнээс ажлын тайланг мөрдөн шалгах ажиллаг*******ы шатанд шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд албан бичгийн дагуу ямар хариутай албан бичиг ирсэн бэ? талаар гэрчээр асуулгах” гэжээ.

Гэвч захирамжийн уг заалтаар хэнээс, ямар асуудлыг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авах нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж байна.

Мөн С аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар Дэрэвгэр жиргэрүү ургамлын худ борлуулах ажилтай холбоотой ажлын тайлан материал ирүүлсэн ба хавтаст хэрэгт тусгагдсан байгаа болно.

-Шүүх “Ш.М холбогдсон хэргийг бүхлээр нь татаж шүүхэд ирүүлэх. Энэ асуудлыг яаж шийдээд байгаа нь тодорхой бус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бол дэрвэгэр жиргэрүү ургамлыг яаж шийдвэрлэхээр болсон, прокурорын хэрэгсэхгүй болгох тогтоолд үндэслэсэн үү эргэлзээтэй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж тус тус хуульчилсны дагуу мөрдөгчөөс эрүүгийн дугаартай хэрэгт үзлэг хийж, үзлэгийн явцад хэргээс ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт тусгасан.

Хуульд заасны дагуу хуулбарлан авч хэрэгт тусгасан баримтад прокурорын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “эд мөрийн баримтаар хураагдсан 4,5 тонн дэрвэгэр жиргэрүү ургамлыг шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлж, худ борлуулсан болохыг дурдсугай” гэж маш тодорхой дурдаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүхийн захирамжийн дээрх заалт нь хэрэгт авагдсан нотлох баримтаас эрс зөрүүтэй, илт үндэслэлгүй, эргэлзээтэй заалтаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн.

Түүнчлэн шүүх “Ш.М холбогдсон хэргийг бүхлээр нь татаж шүүхэд ирүүлэх.” гэжээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн хэргийг урьд хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй,

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халд******* хэрэглэж болохгүй” гэж, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны зөрчиж байна.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсны дагуу хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг шлэн судлах замаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүрсэлж шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

-Шүүх “хавтаст хэрэгт авагдсан О гэх хүн шээчийн дүгнэлт гаргасан. Хэрвээ түүж бэлтгэвэл 10,000 төгрөгийн үнэтэй гэж яригдсан. Тэгвэл

Ш.М түүж бэлтгэсэн юм уу? хадгалсан юм уу? хадгалсан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хэн түүсэн юм, х*******аас түүсэн нь тодорхойгүй байх тул тодорхой болгох” гэж,

Мөн “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг хэзээ, хэдэн онд, хэн, х*******аас авч хадгалсан бэ? Хэзээ түүсэн, эсхүл тарьж ургуулсан юм уу? Монгол Улсад ургасан уу? гадаад оронд ургасан уу? олон жилийн өмнө хураагдсан зүйл үү? гэжээ.

Ш.М холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа,

Харин дээрх хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг худ борлуулахдаа  нийтийн албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгосон гэх С.Б******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болно.

Гэтэл шүүх эрүүгийн дугаартай хэргийг прокурор 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад уг хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар захирамжид заасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халд******* хэрэглэж болохгүй” гэсэн “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн хэргийг урьд хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчтэй байгаа” тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй юм.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.2 дахь заалт “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 1.3 дахь заалт “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж дүгнэж байна.

-Шүүгчийн захирамжид “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Захирг*******ы журмаар эд зүйлийг хураах, устгах, худ борлуулах ажиллагааг хүчингүй болгож, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А/37 гэх захирамжаар Засаг даргын дэргэдэх зөвлөл байгуулсан байдаг. Гэтэл энэ “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлыг хэдэн төгрөгөөр зарах вэ? гээд хурлын тэмдэглэл 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гараад борлуулагдаад дууссан. Тэгэхээр яагаад 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захирг*******ы журмаар борлуулах энэ зөвлөлдөө энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлээгүй вэ? Яагаад үүнийг хүчингүй болгоод байна вэ? Яагаад худалдсаны дараа Засаг даргын дэргэдэх зөвлөл байгуулах болсон талаар холбогдох албан тушаалтан энэ захирамжийн баталсан Ш.Оргилыг гэрчээр асуух гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагаа хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүйн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад Ш.О хэргийн талаар асууж гэрчийн мэдүүлэг авсан тул түүнийг мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шлэн судлах, уншиж сонсгох, мөн хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралд*******д оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой учир дээрх ажиллагааг нэмж хийх шаардлагагүй юм.

-2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50/-4227 гэсэн дугаартай албан бичгийг Цагдаагийн газраас прокурорын газарт орлогч Б.Э илгээсэн байдаг. Энэхүү албан бичигт аймгийн Засаг даргын зөвлөлд шилжүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн Цагдаагийн даргын гарын үсэг, тамга, тэмдэгтэй албан бичиг байгаа юм. Хэргийн 12 дугаар талд авагдсан энэ захирамжтай холбогдуулсан ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/448 гэсэн тогтоолоор захирг*******ы зөвлөл байгуулж шийдэхийг журамласан байна. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А80 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан эрүүгийн хэрэгт хгө орлого барьц*******ы мөнгө эд зүйлийг хур******* авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шийдвэрлэх шийдвэрлүүлэхийг журам-ын дагуу гэмт хэргийн улмаас хураагдсан эд зүйлийг 9.8.5-д зааснаар хур******* авсан эд мөрийн баримт түргэн муудах буюу гэмтэж болох нь шээчийн дүгнэлт...тогтоогдвол хэрэгцээнийх нь дагуу зохих байгууллагад шилжүүлэх саналыг прокурорт тавьж, шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаар шийдвэрлүүлэх нь зөв байсан гэжээ.

Шүүгчийн захирамжийн дээрх заалт нь “зөв байсан” гэснээс өөрөөр хэрэгт ямар ажиллагаа хийх талаар дурдаагүй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

-2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын А/02 гэсэн тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй. Түвшинтөгс гэдэг хүн төрийн байгууллагуудын өөрөөр хэлбэл газар агентлагийн дарга нарыг бүрэлдэхүүнд оруулж тушаал гаргах эрх бүхий субъект мөн эсэх, Түвшинтөгсийг зайлшгүй шалгаж асуух, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Яагаад та өөрийн эрх мэдэлд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлээд ажлыг хэсэг байгуулаад байна вэ? ажлын хэсэг байгуулснаар ямар хяналт тавьсан бэ? гэх мэт гэжээ.

Мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад З.Түвшинтөгсөөс дээрх асуудлын талаар асууж гэрчийн мэдүүлэг авсан тул түүнийг мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шлэн судлах, уншиж сонсгох, мөн хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг шүүх хуралд*******д оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой учир дээрх ажиллагааг нэмж хийх шаардлагагүй юм.

-2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Түвшинтөгс гэх хүний гаргасан тушаалын дагуу ажлын хэсгийн хуралд*******ы тэмдэглэлийг гар ноорог гаргуулах зэрэг болно гэжээ.

Хэрэгт С аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/02 дугаартай тушаалтаар батлагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэл хэрэгт авагджээ.

Харин шүүгчийн захирамжид заасан “гар ноорог” гэх баримт байхгүй талаар гэрч О.О мэдүүлсэн, түүний орон байранд “хурлын үйл явдлыг хөтөлсөн гэр тэмдэглэл, тэмдэглэлийн дэвтэр” зэргийг илрүүлэх зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэгжлэг хийсэн нотлох баримт хэрэгт авагдсан байтал огт байхгүй баримтыг гаргуулахаар буцааж байгаа шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг зөрчсөн байна.

-Засгийн газрын 2017 оны 195 дугаартай тогтоол, түүний хавсралтаар баталсан”Албадлагын арга хэмжээ авсай холбоотой хур******* авсан хгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байх ба тус журмын 3 дахь хэсгийн 3.4.6 дахь заалтад зааснаар хуулиар худ борлуулахыг хориглосон ургамал, амьтан тэдгээрийн гаралтай зүйл, эд эрхтнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захирг*******ы төв байгууллага, эсхүл сургалт, эрдэм шилгээний байгууллагад шилжүүлэх талаар зохицуулсаар байхад прокурорын зүгээс эрүүгийн хэргийн эд мөрийн баримтыг худ борлуулж, орлогыг тусгай дансанд хадгалуулах тухай саналыг шүүхэд гаргасан нь хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолоор баталсан хүчин төгөлдөр журмыг зөрсөн үйлдлээс эхлэлтэй гэж үзсэн гэжээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно”, гэж, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт “худ борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах” гэж хуульчилсан.

Дээрх ажиллаг*******ы журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална.” гэж хуульчилсны дагуу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаартай “Эрүүгийн хэрэгт хур******* авсан хгө, орлого, барьц*******ы мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ын батлагдсан.

Эрүүгийн хэргийн тухай хуулийн дээрх заалт болон эрх бүхий этгээдээс баталсан дээрх журмаар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн дугаартай хэрэгт хураагдсан 4500 кг “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг худ борлуулж улсын орлого болох саналыг шүүхэд хүргүүлж, С аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай захирамж гарсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Харин шүүгчийн захирамжинд дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 195 дугаартай тогтоолоор баталсан "Албадлагын арга хэмжээ авсай холбоотой хур******* авсан хгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам" нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тухайн харилцааг зохицуулсан журам бөгөөд эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх харилцааг зохицуулаагүй тул энэ талаар бичсэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр: Шүүгчийн захирамж нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа”, Мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.”гэсэн хуулийн заалтад нийцээгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг илтэд зөрчжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор шүүх хуралд*******д гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тусгай хяналтын хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэгт баримтуудыг бүрэн тогтоосон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шлэн судлах боломжтой. Анхан шатны шүүхийн 521 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн гэсэн асуудал байхгүй, прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв  шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: ...Нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Хэний өмч, хэний эрх ашгийг зөрчсөн бэ, Хохиролын хэмжээ тогтоогоод байгаа ургамал нь Монгол улсын газар нутаг дээрээс түүсэн ургамал мөн үү гэдгийг эхлээд тогтоох нь чухал. М холбогдох хэргийг татан авч судлахгүйгээр энэ бүх байдлыг тогтоох боломжгүй гэж үзэж байгаа. ...Шүүгчийн захирамжинд дурьдсан ажиллагааг хийлгэх саналтай байна. Ажлын хэсэгт 5 хүн оролцож шийдвэр гаргасан байхад ямар хүмүүсийг сонгож авч буруутгаж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байгаа... гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр С.Б*******, Г.Б*******, А.Э*******, Ж.О******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Нийслэлийн Прокурорын газраас С.Б*******, Ж.О*******, А.Э*******, Г.Б******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдэнд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 432 тоот захирамжийг гарган урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд*******ыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр явуулаад, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.  

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд*******аар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллаг*******ы шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралд*******д оролцогчдыг тогтоох, шүүх хуралд*******ыг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралд*******ыг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралд*******ыг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/521 тоот захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралд*******аас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллаг*******д буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Яллагдагч Ж.О*******, А.Э*******, С.Б*******, Г.Б******* нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох”, “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                 С.Б*******, Г.Б*******, А.Э*******,

                                       Ж.О******* нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай    

С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******д:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,

Прокурор Г.Эрдэмбаатар

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Л.Доржпүрэв,   

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх, Б.Баясгалан нарыг оролцуулан, 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралд*******аас гаргасан 2023/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.Б*******, Г.Б*******, А.Э*******, Ж.О******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 208/2024/0014 индекстэй, 15 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Ө******* х******* овогт С******* Б*******, Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С аймгийн М******* суманд төрсөн, 42 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт С аймгийн С сум, 7-р баг, 2-33 тоотод оршин суух хаягтай, /РД: /;

2.Б овогт Г Б*******, Монгол Улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ул*******баатар хотод төрсөн, 62 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт С аймгийн С сум, Шинэ 7 давхрын 17 тоотод оршин суух хаягтай, /РД: /;

3.Ж овогт Жгийн О*******, Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр С аймгийн С суманд төрсөн, 43 настай эрэгтэй, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт С аймгийн С сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 6-27 тоотод оршин суух хаягтай, /РД: /;

4.Г овогт Адьшаагийн Э*******, Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн М суманд төрсөн, 53 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ө******* насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Б дүүрэг 15 дугаар хороо 13 дугаар хороолол 4-199 тоотод оршин суух хаягтай, /РД: /;