Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00354

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4812239.39 /дөрвөн сая найман зуун арван хоёр мянга хоёр зуун гучин есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 07 сарын 25-ны өдөр 802040 / найман зуун хоёр мянга дөч/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 802040 / найман зуун хоёр мянга дөч/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 802040 / найман зуун хоёр мянга дөч/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 802040 / найман зуун хоёр мянга дөч/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 802040 / найман зуун хоёр мянга дөч/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 802040 / найман зуун хоёр мянга дөч/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91946 /ерэн нэгэн мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгөөс 45973 /дөчин таван мянга есөн зуун далан гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 45973 /дөчин таван мянга есөн зуун далан гурван/ төгрөгийг, хариуцагч Ө.*******ээс 45973 /дөчин таван мянга есөн зуун далан гурван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛА