Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00355

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 12478610.01 /арван хоёр сая дөрвөн зуун далан найман мянга зургаан зуун арван төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 2000000 /хоёр сая/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 2000000 /хоёр сая/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2000000 /хоёр сая/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 3478611 /гурван сая дөрвөн зуун далан найман мянга зургаан зуун арван нэг/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214608 /хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун найман/ төгрөгөөс 107304 /нэг зуун долоон мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 107304 /нэг зуун долоон мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг төгрөгийг, хариуцагч Х.*******эс 107304 /нэг зуун долоон мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.