| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00335/И |
| Дугаар | 310/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 310/ШШ2025/00358
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ХХК-ийн ******* ******* нэхэмжилсэн 737239.5 /долоон зуун гучин долоон мянга хоёр зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22244 /хорин хоёр мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөгийн 11122 /арван нэгэн мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 11122 /арван нэгэн мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас 11122 /арван нэгэн мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ