| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00321/И |
| Дугаар | 308/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 308/ШШ2025/00375
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг,106.6 дахь хэсэг,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д.Мд холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба талууд дор дурьдсанаар:
1.1.Нэхэмжлэгч Д.Б нь Хаан банк дахь Ипотекийн 8 хувийн “Орон сууц худалдаж авах тухай” зээлийн гэрээний үлдэгдэл 34,425,976.59 төгрөгийг өөрөө төлж дуусгана.
1.2.Сайншанд сумын, 2 дугаар баг, Энхтайваны гудамж, -р байр, тоот орон сууцны зориулалттай 79,8 мкв тасалгаатай 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн үнээр зарагдах үед гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хувааж,
1.3.Д.М нь нэхэмжлэгч Д.Бн төлсөн зээлийн үлдэгдэл 34,425,976.59 төгрөгийн зээлийн тал хувь болох 17,212,988 төгрөгийг Д.Бд өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч Д.Мс гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ