| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00452/И |
| Дугаар | 308/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 308/ШШ2025/00376
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,Сүхбаатарын талбай-2,Сэнтрал тауэр 8 дугаар давхарт байрлах “Т” ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дорноговь аймаг Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн гудамж 2-4-б тоотод оршин суух Т овогт Эн Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 957,196.79 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Бс гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 815,463.82 төгрөг,үндсэн хүү 134,504.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,228.36 төрөг нийт 957,196.79 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа:“...Нэхэмжлэлийн шаардлага болох 957,196.79 төгрөгийг бүрэн төлж барагдуулан зээлийг хаасан.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Т ” ХХК” нь хариуцагч Э.Бд холбогдуулан 957,196.79 төгрөгийг төлж,нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэжээ.
Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Т” ХХК-иас нэхэмжилсэн 957,196.79 төгрөгийг хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,523 төгрөгөөс 13,761 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 13,761 төгрөгийг улсын төсвийн орлогоос, төгрөгийг хариуцагч Э.Бс гаргуулж нэхэмжлэгч “ Т” ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ