Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 308/ШШ2025/00378

 

 

                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөнийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо,Парисын гудамж, Ай Си тауэр 13 дугаар давхарт байрлах “П”ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум 7 дугаар баг,Найрамдал 5 дугаар гудамж, 500 дугаар байр 07 тоотод оршин суух, Цовогт Дн Эт холбогдох ,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд  29,074,846.72  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “П”ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Зээлдэгч Д.Э нь Үндсэн зээл-16,881,767.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,645,074.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,611.39 төгрөг  нийт 29,074,846.72  төгрөгийг гэрээний  үүргийн гүйцэтгэлд  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...29,074,846.72   төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 29,074,846.72  төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

         Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “П”ХХК-нь хариуцагч Д.Эс Үндсэн зээл-16,881,767.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,645,074.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,611.39 төгрөг нийт 29,074,846.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Э зээлийн гэрээний үүрэгт нийт 29,074,846.72 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн

зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч “П”ХХК-нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн нийт 29,074,846.72 төгрөгийг хариуцагч Д.Э төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,324 төгрөгнөөс 151,662 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 151,662 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 151,662 төгрөгийг хариуцагч Д.Эс тус тус гаргуулж нэхэмжлэгч олгосугай. 

 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайí асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ