Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00379

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайхандулаан сум, 8 дугаар баг үзүүрийн 3 гудамж,  335 тоотод оршин суух Д овогтой Бн Пн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд: “Миний Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүнсний үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сүүний цех ба нарийн боовны цехэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 1988 оны 06 дугаар сарын 05 ны өдөр нээсэн 280140 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх-4-6/, Нийгмийн даатгалын дэвтэр /хх-7-10/, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон тухай баталгааны хуудас /хх-11/,  1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хүнсний үйлдвэрийн Намын үүрийн нарийн бичгийн дарга, ҮЭ-ийн хорооны дарга нарын Б.Пүрэвсүрэнг шагнасан Баярын бичиг /хх-12/,  1991-1992 оны 12 дугаар сарын эхээр Хүнсний үйлдвэрийн ажилчдын өдөрт зориулж авахуулсан гэрэл зураг /хх-13/, Дорноговь аймаг засаг даргын тамгын газар архивын тасгийн “Тус архивт хадгалагдаж байгаа Хүнсний үйлдвэрийн архивын баримтад 1994 оны Бүрд компанийн даргын тушаал архивын баримт байхгүй тул лавлалаа олгох боломжгүй ” гэсэн Архивын тодорхойлолт /хх-14/, Дорноговь аймаг засаг даргын тамгын газрын архивын тасгийн “1988-1991 он”-ы Цалингийн тодорхойлолт /хх-15/, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь хүнсний комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 58 дугаартай “ Ажилд авах, чөлөөлөх тухай” тушаал /хх-16-17/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал /хх-18-19/,  Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  99 дугаартай Шагнах тухай тушаал /хх-20-21/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаартай Ажил хариуцуулах тухай тушаал /хх-22-23/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай Шагналт цалин олгох тухай тушаал /хх-24-25/,  гэрчүүдийн тодорхойлолт, бичиг баримт /хх-/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс: Нотлох баримт бүрдүүлэхээр Ш.О /хх-42-43/, Д.Б/хх-44-45/ нараас  гэрчийн мэдүүлэг авсан

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

2.Нэхэмжлэгч Б.П нь Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрт сүү, нарийн боовны цехэд 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

3.Нэхэмжлэгч Б.П нь 1988 оны 06 дугаар сарын 05 ны өдөр нээсэн 280140 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх-4-6/, Нийгмийн даатгалын дэвтэр /хх-7-10/, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон тухай баталгааны хуудас /хх-11/,  1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хүнсний үйлдвэрийн Намын үүрийн нарийн бичгийн дарга, ҮЭ-ийн хорооны дарга нарын Б.Пүрэвсүрэнг шагнасан Баярын бичиг /хх-12/,  1991-1992 оны 12 дугаар сарын эхээр Хүнсний үйлдвэрийн ажилчдын өдөрт зориулж авахуулсан гэрэл зураг /хх-13/, Дорноговь аймаг засаг даргын тамгын газар архивын тасгийн “Тус архивт хадгалагдаж байгаа Хүнсний үйлдвэрийн архивын баримтад 1994 оны Бүрд компанийн даргын тушаал архивын баримт байхгүй тул лавлалаа олгох боломжгүй ” гэсэн Архивын тодорхойлолт /хх-14/, Дорноговь аймаг засаг даргын тамгын газрын архивын тасгийн “1988-1991 он”-ы Цалингийн тодорхойлолт /хх-15/, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь хүнсний комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 58 дугаартай “ Ажилд авах, чөлөөлөх тухай” тушаал /хх-16-17/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал /хх-18-19/,  Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  99 дугаартай Шагнах тухай тушаал /хх-20-21/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаартай Ажил хариуцуулах тухай тушаал /хх-22-23/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай Шагналт цалин олгох тухай тушаал /хх-24-25/,  гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч Б.П нь Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрт сүү, нарийн боовны цехэд 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2.Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогтой Бн Пг Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрт сүү, нарийн боовны цехэд 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Пн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.НАРАНЦЭЦЭГ