| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00468/И |
| Дугаар | 193/ШШ2025/00528 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2025/00528
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* тоотод оршин суух хаягтай ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, , *******, , од оршин суух хаягтай, гийн д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 21,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.*******,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 21,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 21,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч С.******* нь 21,500,000 төгрөгийг Б.аас гаргуулах, хариуцагч Б. 21,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгөөр нэхэмжлэгч С.*******д төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 266.850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувиар бууруулан тогтоож 133,425 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 21,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б. 21,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгөөр нэхэмжлэгч С.*******д төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 133,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ