| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/04563/И |
| Дугаар | 192/ШШ2025/05462 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/05462
| 202******* 06 2******* | 192/ШШ202*******/0*******462 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ЙС690*******100/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Хужиртын модны үйлдвэрийн харьяа Арвайхээрийн цехэд будагчнаар 1992 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл Хужиртын Гуа ББХК-д будагчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн байгууллагад анх ажилд орсон тушаалаас өөр бусад тушаалууд олдохгүй байна. 1994 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1988 оноос 1992 он хүртэл будагчнаар ажиллаж байсан тушаалууд байхгүй шалтгаанаар будагчнаар ажиллаж байсан 4 жил 3 сар хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Намайг ******* дүүргийн Нийгмийн даатгалын газраас шүүхийн шийдвэр авч ир гэж зөвлөсөн. Иймд миний 1988 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл Хужиртын модны үйлдвэр мөн Гуа ХХК-д будагчнаар ажиллаж байсан 4 жил 3 сарын хугацааг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2*******47******* дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 202******* оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн *******06 дугаар Архивын ерөнхий газрын тодорхойлолт, 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймгийн Хужиртын модны үйлдвэрийн даргын Ажил өөрчлөх, ажилд авах тухай тушаалын хуулбар, гэрч Т.Жанчив, Ц.Даваа нарын гэрчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 11 дүгээр сараас 1992 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар.
3. Шүүхээс дараах баримтыг цуглуулсан. Үүнд: гэрч асуусан тэмдэглэл, 202******* оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 87 дугаар Өвөрхангай аймгийн Архивын тасгийн албан бичиг, 202******* оны 06 дугаар сарын 04-ний 16******* дугаар Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, 81 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 202******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/*******1******* дугаар Архивын газрын албан бичиг, 202******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/13*******6 дугаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, 202******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 9/7*******92 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, ХААТР-1 /А/ маягтын хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн
13*******.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.
2. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох Ш.*******ын хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Ш.******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-******* тоот хаягт оршин суудаг болох нь Иргэний оршин суугаа хаягийн лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/
*******. Нэхэмжлэгч Ш.******* нь Өвөрхангай аймгийн Хужиртын модны үйлдвэрийн харьяа Арвайхээрийн цехэд 1988 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан болох нь:
- Гэрч Ц.Даваагийн: ...: Би 1981 оноос хойш 1994 он хүртэл модны үйлдвэрт ажилладаг байсан. Би нарийн мужаан хийж байсан. Ш.******* будагчин хийж байсан. Бид хамтдаа ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Жанчивын: ...Би 1972 оноос хойш 1997 он хүртэл модны үйлдвэрт ажилладаг байсан. Би жолооч хийж байсан. Ш.******* будагчин хийж байсан. Бид хамтдаа ажиллаж байсан нь үнэн. Би гэрчилж чадна гэх мэдүүлэг,
- 202******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 9/7*******92 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, ХААТР-1 /А/ маягтын хуулбар,
- 1988 оны 11 дүгээр сараас 1992 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
6. Иймд, нэхэмжлэгч Ш.******* нь 1988 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужиртын модны үйлдвэрийн харьяа Арвайхээрийн цехэд будагчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ЙС690*******100/ нь 1988 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Хужиртын модны үйлдвэрийн харьяа Арвайхээрийн цехэд будагчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР