| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2302000000114 |
| Дугаар | 2024/ДШМ/291 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.2., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ДШМ/291
2024 03 06 2024/ДШМ/291
О.С, Э.Ц, Э.Н, М.С, Б.А, М.Б, Б.Д, Ж.Э, А.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дүүрэнбилэг,
яллагдагч О.С, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
яллагдагч Э.Ц, Д.З,
яллагдагч Э.Н, М.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунчимэг,
яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,
яллагдагч М.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,
яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Т.Даваажав /цахимаар/,
яллагдагч Ж.Э, түүний өмгөөлөгч Г.Батболд,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ****** дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай эсэргүүцэлд үндэслэн О.С, Э.Ц, Э.Н, М.С, Б.А, М.Б, Б.Д, Ж.Э, А.С нарт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О.С нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллах байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1 дэх хэсэгт “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2 дахь хэсэгт “...өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх...”, 37.1.12 дахь хэсэгт “...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр, чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан, гадуурхахгүй байх...” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.5 дахь хэсэгт “...албан үүргээ гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах...”, 7.1.7 дахь хэсэгт “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...” гэснийг тус тус зөрчиж,
1.1. Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны гэрээт ажилтан, чиглүүлэгч гэх Э.Ц тай бүлэглэн түүний Хаан банк дахь ****** тоот дансаар дамжуулан,
М.Б ын Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Х” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авч, улмаар тус компанийн захирал Ц.Б ийн эхнэр Д.Г ын нэр дээр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий 700 мкв газрын эрх шилжүүлэх, авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар тус албанд гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай захирамжаар Д.Г ын нэр дээр "гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд М.Б аас түүний Төрийн банкны ****** тоот дансаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг,
1.2. А.С ын Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай захирамжаар А.С ын нэр дээр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ****** дугаар бүхий 700 мкв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.С аас түүний Хаан банк дахь ****** тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг,
1.3. Ж.Э ы өөртөө болон Д.А, А.Э нарт “гэр, орон сууц, хашаа”-ны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албанд гаргасан өргөдлийг судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай захирамжаар ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э ы нэр дээр, мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр **** дугаартай захирамжаар Д.А, А.Э нарын нэр дээр тус бүр 700 мкв газрыг “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгох нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ж.Э аас түүний эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг,
1.4. Э.Н, М.С нарын өөртөө болон Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, амины орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай захирамжаар Э.Н, М.С, Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ш” гэх газарт тус бүр 700 мкв газар эрх олгох нөхцөлийг бүрдүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд М.С, Э.Н нараас Э.Н ын эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөг,
1.5. Б.А ын өөртөө болон эцэг Д.Б ы гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах, ашиг сонирхлын үүднээс буюу Б.А аас Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн аманд байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий 681 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай захирамжаар “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн захирамж, мөн Б.А ын эцэг Д.Б аас Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн аманд нэгж талбарын ****** дугаар бүхий 700 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.А аас түүний эзэмшлийн Хаан банкны ****** тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, Д.Б ы эзэмшлийн Хаан банкны ****** дугаарын дансаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг,
1.6. Б.Д ын өөртөө болон эхнэр Б.Г, найз гэх Ш.Ж нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай захирамжаар Б.Д, Б.Г, Ш.Ж нарт “гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Б.Д ын Хаан банк дахь ****** тоот дансаар 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөг шилжүүлснийг тус тус хүлээн авч нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан,
1.7. Мөн Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны гэрээт ажилтан Э.Ц гийн төрсөн эх П.М, төрсөн эгч Э.Ц нараас Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албанд Б дүүргийн ** дугаар хороо Улиастайн аманд тус бүр нь 700 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авах өргөдлийг он, сар, өдөргүйгээр хүлээн авч, улмаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлд оруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцөл боломжийг газар зохион байгуулагчийн ажил үүргийн үүднээс бүрдүүлж Э.Ц болон түүний төрсөн эх П.М, төрсөн эгч Э.Ц нарт давуу байдал бий болгосон,
2. Э.Ц нь Нийслэлийн Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С ын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт,
2.1. М.Б ын Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Х” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авч, улмаар тус компанийн захирал Ц.Б ийн эхнэр Д.Г ын нэр дээр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий 700 мкв газрын эрх шилжүүлэх, авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар тус албанд гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай захирамжаар Д.Г ын нэр дээр "гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд М.Б аас түүний Төрийн банкны ****** тоот дансаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг,
2.2. А.С ын Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар газар эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай захирамжаар А.С ын нэр дээр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ****** дугаар бүхий 700 мкв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.С аас түүний Хаан банк дахь ****** тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг,
2.3. Ж.Э ы өөртөө болон Д.А, А.Э нарт “гэр, орон сууцны хашаа”-ны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албанд гаргасан өргөдлийг судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай захирамжаар ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э ы нэр дээр, мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр **** дугаартай захирамжаар Д.А, А.Э нарын нэр дээр тус бүр 700 мкв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгох нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ж.Э аас түүний эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг,
2.4. Э.Н, М.С нарын өөртөө болон Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, амины орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай захирамжаар Э.Н, М.С, Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ш” гэх газарт тус бүр 700 мкв газар эрх олгох нөхцөлийг бүрдүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд М.С, Э.Н нараас Э.Н ын эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөг,
2.5. Б.А ын өөртөө болон эцэг Д.Б ы гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах, ашиг сонирхлын үүднээс буюу Б.А аас Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн аманд байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий 681 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай захирамжаар “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн захирамж, мөн Б.А ын эцэг Д.Б аас Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн аманд нэгж талбарын ****** дугаар бүхий 700 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.А аас түүний эзэмшлийн Хаан банкны ****** тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, Д.Б ы эзэмшлийн Хаан банкны ****** дугаарын дансаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг,
2.6. Б.Д ын өөртөө болон эхнэр Б.Г, найз гэх Ш.Ж нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай захирамжаар Б.Д, Б.Г, Ш.Ж нарт “гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Б.Д ын Хаан банк дахь ****** тоот дансаар 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөг шилжүүлснийг тус тус хүлээн авч нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дээрх 43.800.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ****** тоот дансаар дамжуулан авч дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,
3. Э.Н нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа М.С гийн өөртөө болон Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны ****** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хахууль өгсөн,
4. М.С нь Э.Н тай бүлэглэн өөртөө болон Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Н ын Хаан банкны ****** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны ****** тоот дансанд дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн,
5. Б.А нь өөртөө болон эцэг Д.Б-д гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авч, давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, эцэг Д.Б ы эзэмшлийн Хаан банкны ****** дугаарын дансаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг Э.Ц гийн Хаан банкны ****** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн,
6. М.Б нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Х” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авсан газрыг тус компанийн захирал Ц.Б ийн эхнэр Д.Г ыг бүртгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Төрийн банкны ****** тоот данснаас тус албаны гэрээт ажилтан, чиглүүлэгч гэх Э.Ц ай бүлэглэн түүний Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн,
7. А.С нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай аманд иргэний гэр, орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтээ шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс, Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банк дахь ****** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
8. Б.Д нь өөртөө болон эхнэр Б.Г, найз гэх Ш.Ж нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөгийг Э.Ц гийн Хаан банкны ****** тоот дансаар шилжүүлж хахууль өгсөн,
9. Ж.Э нь өөртөө болон Д.А, А.Э нарт иргэний гэр, орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтэй шийдвэрлүүлж давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны ****** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн нийт 12.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас:
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2. Э.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
3. М.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
4. Б.А ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
5. М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
6. А.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
7. Б.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
8. Ж.Э ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
9. Э.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Б.А 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хамгийн сүүлийн үйлдэл нь аль дүүргийн нутаг дэвсгэрт, ямар цаг хугацаанд үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах шүүхийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ...”, 7 дахь хэсэгт “...гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасан байна.
Мөн ****** дугаарын төлбөр хэн төлдөг байсан, е-баримт нь хэдэн сараас эхлэн хэний нэр дээр бүртгэгдэж байгаа талаар шалгах, тус дугаарын үнэ зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэй байгаа талаар үнэлгээ гаргуулах,
Яллах дүгнэлтэд дурдсан хахууль авч олгосон гэх газрууд нь зах зээл дээр болон улсаас тогтоосон үнэлгээ нь тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсныг олж тогтоосноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах боломж бүрдэх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж захирамжид дурдсан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын прокурор А.Дүүрэнбилэг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 1. “...Шүүгчид захирамжид “...Б.А 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хамгийн сүүлийн үйлдэл нь аль дүүргийн нутаг дэвсгэрт, ямар цаг хугацаанд үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна...” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.А нь өөртөө болон эцэг Д.Б-д гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх авч давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, эцэг Д.Б ы эзэмшлийн Хаан банкны ****** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг Э.Ц гийн Хаан банкны ****** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд уг гэмт хэргийг Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж тогтоосон.
Гэвч шүүхээс хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийг тогтоох гэж буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэснийг зөрчсөн байна.
Учир нь мөнгө шилжүүлсэн үйлдлийн талаар гэрч Д.Б ы /2-р хх-ийн 32-33 тал/, яллагдагч Б.А ын /2-р хх-ийн 35-36, 42, 3-р хх-ийн 160-161 тал/т нарын мэдүүлэг байх бөгөөд энэ мэдүүлгүүдэд хаанаас мөнгө шилжүүлсэн талаар мэдүүлээгүй, яллагдагч нь интернэт буюу гар утаснаас мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон байхад шүүхээс нутаг дэвсгэрийг тогтоолгохоор хэргийг буцаахдаа хэрхэн, яаж биелүүлэх талаар дурдаагүй байна.
Түүнчлэн мөнгөн гүйлгээ нь хэрэгт яллагдагчаар татагдсан О.С, Э.Ц, Б.А нарын хооронд болсон үйл явдал бөгөөд эдгээр нэр бүхий яллагдагч нараас хаана интернэт банк ашигласан хэмээн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь ...яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэснийг зөрчих юм.
2. Мөн шүүгчийн захирамжид “...өмгөөлөгч нарын гаргасан ****** дугаарын төлбөр хэн төлдөг байсан, е-баримт нь хэдэн сараас эхлэн хэний нэр дээр бүртгэгдэж байгаа талаар шалгах, тус дугаарын үнэ зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэй байгаа талаар үнэлгээ гаргуулах, яллах дүгнэлтэд дурдсан хахууль авч олгосон гэх газрууд нь зах зээл дээр болон улсаас тогтоосон үнэлгээ нь тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсныг олж тогтоосноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах боломж бүрдэх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах нь зүйтэй байна...” гэжээ.
Гэвч хэрэгт “Ю” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 105-ны өдрийн ****** дугаартай албан бичиг “...****** регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэлтэй дугаар байхгүй байна. ****** дугаар дээр О.С, ******, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот хэрэглэгч 2021-03-03-аас бүртгэлтэй байх бөгөөд өмнө нь өөр хэрэглэгч бүртгэгдэж байсан түүх байхгүй байна...” /2-р хх-ийн 136 тал/ гэсэн албан бичиг авагдсан байна.
Уг албан бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох баримт бичиг бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Түүнчлэн О.С ын ****** гэсэн утасны дугаар, хахууль авч олгосон гэх газруудын зах зээлийн болоод улсаас тогтоосон үнэлгээг тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна.
3. Шүүх 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн үндэслэл нь гардуулсан захирамжаас зөрүүтэй.
Учир нь шүүх хэргийг буцааж шийдвэрлэхдээ дээр дурдсан 3 үндэслэлээс гадна прокурорын яллах дүгнэлтэд үг, үсгийн алдаа байх бөгөөд уг алдаа нь өгүүлбэрийн утгыг өөрчилсөн тул зөвтгөх гэсэн боловч энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ****** дугаар захирамжид дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ****** дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Яллагдагч О.С ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал гэж заасны дагуу гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар нотлоогүй. Яллагдагч О.С ыг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Э.Ц гийн дансаар 500.000 төгрөгийг авсан гэж яллах дүгнэлтдээ дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт шүүхийн харьяаллын талаар заасан. Үүнийг мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харьяалал тогтоогоогүй. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн талаар нотлох үүрэггүй тул гэмт хэрэг хаана болсныг тогтоох боломжгүй учраас нотлох баримт цуглуулах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн. Хэрвээ яллагдагчаас мэдүүлэг авахдаа дээрх хуулийн зүйн заалт, үр дагаврыг танилцуулаад яллагдагч хүлээн зөвшөөрвөл тухайн мэдүүлэг хууль ёсны үндэслэл бүхий болно. Э.Ц Б дүүргийн газрын албанд дадлага хийж байсан. 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүтэн сайн, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хагас сайн өдөр байсан. Шүүхийн харьяаллаар гэмт хэрэг төгссөн газрыг Э.Ц тухайн хоёр өдөр хаана байсан талаар нотолбол зохих ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. ****** дугаарыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.А, О.С нарын хооронд дугаарыг худалдах, худалдан авах харилцааг тухайн үед хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоох боломжтой байсан. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй байна...” гэв.
Яллагдагч Б.А ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Б.А ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат миний бие урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж шүүх үндэслэлтэй гэж хүлээн авч тодорхой 3 заалтаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. ****** дугаарыг зах зээлийн үнээр тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад яллагдагч Б.А мэдүүлэг өгөхдөө яллагдагч О.С тай найз нөхдийн харилцаатай, тухайн дугаарыг 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарахаас өмнө дугаарыг худалдаж авсан гэж өөрөө хэлдэг. Энэ нь гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлох баримт юм. Яллагдагч Б.А 4 удаагийн гүйлгээ буюу 2 удаагийн гүйлгээг аавынхаа дансаар, үлдсэн 2 удаагийн гүйлгээг өөрийнхөө дансаар нийт 8,500,000 төгрөгийг Э.Ц гийн дансанд шилжүүлсэн. Өнөөдөр ****** дугаарыг хэн эзэмшиж байгаа гэдэг нь энэ хэрэгт ач холбогдолгүй. “Ю” ХХК-иас “****** дугаар О.С ын нэр дээр байна” гэх тодорхойлолт ирсэн. ****** дугаарыг худалдаж аваад гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл хугацаанд Б.А төлбөрийг төлж байгаа. Тухайн дугаарыг ашиглаж байгаа эсэх мөн е-баримтын татварын системд үзлэг хийлгэе гэж байгаа юм. Газрын үнэлгээг зайлшгүй тогтоох шаардлагатай талаар хүсэлт гаргасан. Шүүх хүлээн авч энэ талаар захирамждаа дурдсан. Яллагдагч Б.А өөрийнхөө болон эцгийнхээ нэр дээр газар авахдаа тухайн газар нь зах зээлийн үнээр 1.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хооронд үнэлэгдэж байхад би 8.500.000 төгрөгийн хахуул өгөх шаардлага байхгүй гэж хэлдэг. Яллагдагч Б.А ын Хаан банкны дансны 4 удаагийн гүйлгээгээр хаанаас шилжүүлсэн талаар шинжээч томилох боломжтой. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Яллагдагч Б.Д ын өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Б.Д ын үйлдэл Б дүүргийн ** дугаар хороонд бүртгэгдсэн. Б.Д өөрийн болон эхнэр Б.Г, найз Ш.Ж нарын нэр дээр газар авсан. Ш.Ж, Б.Г нар эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд зохих журмын дагуу газар авсан байхад энэ талаар шалгаагүй. Б.Г газрын албанд ажиллаж байсан учраас хэн нэгэнд хахуул өгч газар авах шаардлага байхгүй. Газрын үнэлгээ хийсэн талаарх баримт хавтаст хэрэгт байдаггүй. Иймд газрын үнэлгээг дахин хийлгүүлэх нь зүйтэй. Яллагдагч О.С, Б.Д нар нэг газар ажилладаг учраас найз нөхдийн хүрээнд 8.000.000 төгрөгийг зээлсэн. Үндсэн хуульд зааснаар газар авах эрхтэй учир хүсэлтээ гаргаж газар авсан. Газрын үнээс доогуур буюу 500.000 төгрөгийн хахуул өгч газар авдаг уу, үүн дээр хариулт авмаар байна. Яллагдагч Б.Д ыг Б дүүрэг дээр 07 дугаар сарын 07, 08-ны өдөр ажил дээрээ байхдаа дансаараа авсан учраас Б дүүргийн харьяалал гэж тогтоосон. Хаанаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй. Энэ хэргийг дутуу шалгасан. Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.С, Э.Ц, Э.Н, М.С, Б.А, М.Б, Б.Д, Ж.Э, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.
Прокуророос яллагдагч 1. О.С нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллах байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1 дэх хэсэгт “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2 дахь хэсэгт “...өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх...”, 37.1.12 дахь хэсэгт “...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр, чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан, гадуурхахгүй байх...” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.5 дахь хэсэгт “...албан үүргээ гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах...”, 7.1.7 дахь хэсэгт “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...” гэснийг тус тус зөрчиж, Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны гэрээт ажилтан, чиглүүлэгч гэх Э.Ц тай бүлэглэн түүний Хаан банк дахь ****** тоот дансаар дамжуулан М.Б, А.С, Ж.Э Э.Н, М.С, Б.А, Б.Д нараас нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан,
мөн Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны гэрээт ажилтан Э.Ц гийн төрсөн эх П.М, төрсөн эгч Э.Ц нараас Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албанд Б дүүргийн ** дугаар хороо Улиастайн аманд тус бүр нь 700 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авах өргөдлийг он, сар, өдөргүйгээр хүлээн авч, улмаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлд оруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцөл боломжийг газар зохион байгуулагчийн ажил үүргийн үүднээс бүрдүүлж Э.Ц болон түүний төрсөн эх П.М, төрсөн эгч Э.Ц нарт давуу байдал бий болгосон хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
2. Э.Ц нь Нийслэлийн Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С ын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Б, А.С, Ж.Э, Э.Н, М.С, Б.А, Б.Д нараас нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дээрх 43.800.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ****** тоот дансаар дамжуулан авч дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
3.Э.Н нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа М.С гийн өөртөө болон Э.Н, Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
4. М.С нь Э.Н тай бүлэглэн өөртөө болон Э.Н, Г.Э, Э.Т, Э.Н, Э.Н, Б.Э, О.А, М.Н, Ө.А, Б.Д, Б.Э нарт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
5. Б.А нь өөртөө болон эцэг Д.Б-д гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авч, давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагч О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
6. М.Б нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Х” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авсан газрыг тус компанийн захирал Ц.Б ийн эхнэр Д.Г ын нэр бүртгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
7. А.С нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай аманд иргэний гэр, орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтээ шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс, Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
8. Б.Д нь өөртөө болон эхнэр Б.Г, найз гэх Ш.Ж нарт Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
9. Ж.Э нь өөртөө болон Д.А, А.Э нарт иргэний гэр, орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтэй шийдвэрлүүлж давуу байдал бий болгох зорилгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын ** дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагч Б.Д ын өмгөөлөгч Т.Даваажав нь “...маргаан бүхий газруудын зах зээлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай...” гэж, яллагдагч Б.А ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нь “...****** дугаарын төлбөрийг хэн төлдөг байсан, е-баримт нь хэдэн сараас эхлэн хэний нэр дээр бүртгэгдэж байгаа талаар шалгаж тус дугаарын үнэ зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэй байгаа талаар үнэлгээ гаргуулах шаардлагатай...” гэж, яллагдагч О.С ын өмгөөлөгч Ж.Гантулга нь “...Эрүүгийн хуульд заасан бусад байдал гэж заасны дагуу гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар нотлоогүй. ...Шүүхийн харьяаллаар гэмт хэрэг төгссөн газрыг Э.Ц тухайн хоёр өдөр хаана байсан талаар нотолбол зохих ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай...” гэж тайлбарлан давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Тус хэргийн шүүхийн харьяаллын асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ...”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “...гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасан ба хэрэв анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр харьяалал зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ...” гэж зааснаар хэргийн оролцогчдын санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх боломжтой байна.
Мөн дээрх маргаж буй асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлага тогтоогдохгүй байх ба хэрэгт “Ю” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ****** дугаартай “...****** дугаар дээр О.С, ******, СБД-н **-р хороо, **-р байр, ** тоот хэрэглэгч 2021-03-03-аас бүртгэлтэй байх бөгөөд өмнө нь өөр хэрэглэгч бүртгэгдэж байсан түүх байхгүй байна...” гэх албан бичиг /2-р хх-ийн 136 тал/ авагдсан байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан ба анхан шатны шүүх талуудын хүсэлтээр хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон яллагдагч нарын гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн маргаан бүхий газруудын зах зээлийн улсаас тогтоосон үнэлгээг гаргуулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэж үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ****** дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д ийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэр бүхий хүмүүсийн нэр дээр олгогдсон газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдаж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, мөн яллагдагч О.С ыг Д.О, Ц.О, Ц.Б, Д.Б, Г.Н, А.О, А.С, Д.Г, М.Б, Э.Ц, С.З, Б.Б нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ****** дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч О.С, Э.Ц, Э.Н, М.С, Б.А, М.Б, Б.Д, Ж.Э, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, мөн яллагдагч О.С ыг Д.О, Ц.О, Ц.Б, Д.Б, Г.Н, А.О, А.С, Д.Г, М.Б, Э.Ц, С.З, Б.Б нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ