2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05293

 

 

 

2025 06 1******* 192/ШШ2025/05293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* хороолол, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: УГ**************0*******10/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, өөрийн байранд байрлах ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-н Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн бүртгэл хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн бүртгэл хийлгэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Н.******* нь ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 20******* оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. 2022-2023, 2023-2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тухайн албан тушаалд томилогдсон этгээдтэй байгуулах контрактын болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ тухай бүр байгуулагдаж байсан ба дээрх гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлж, гэрээний зөрчил гаргаагүй нөхцөлд 1 жилийн хугацаатайгаар ердийн журмаар тухай бүр сунгагдах журмаар шинэчлэн байгуулагдаж байсан. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу миний бие албан үүргээ зөрчил, доголдолгүйгээр, ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхцөл журмын дагуу компанийн хэвийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах үүргээ гүйцэтгэж, компанийн зорилт төлөвлөгөөг хангалттай биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл ажил олгогчийн төлөөлөл буюу тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг баримтлан албан ажлаас маань үндэслэлгүйгээр чөлөөлсөн болно. Тус тогтоолын 1 дэх заалтад (Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүй) гэж тусгасан байх боловч тухайн зөрчилд миний бие шууд хамааралтай болохыг тодорхой заасан хууль болон гэрээний үндэслэл, зөрчлийн нөхцөл байдал, зөрчлийн шалтгаант холбоо зэргийг тухайлан тогтоосон зүйлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр, тогтоол гаргаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд миний бие гомдолтой байна. Иймд миний бие тус шүүхэд хандан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн бүртгэл хийлгэх нэхэмжлэл гаргаж байна. гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ: Н.******* нь 20******* оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд хариуцсан салбар компаниудад жил дараалан үйлдвэрийн осол, аваар гарсны улмаас эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас хохирсон. Үүнд: "Говьсүмбэр ЦТС" салбарын Бор-Өндөр хэсэгт 20******* оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилтан "Т" нь цахилгаан гүйдэлд нэрвэгдэж өндрөөс унаж хүнд гэмтэл авсан үйлдвэрлэлийн осол гарсан тул Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 20******* оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар "Хариуцлага тооцох тухай" тогтоол, "Дорноговь ЦТС" салбарт 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр засварын монтёр "Б" нь хуучин тулгуур, тоноглол хураах ажил гүйцэтгэж байхдаа тулгуурт цохигдож нас барсан үйлдвэрлэлийн осол гарч Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тогтоолуудаар тус тус хариуцлага тооцож байсан. Нэхэмжлэгч Н.******* нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан Контракт болон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээ ухамсарлан сахилгын шийтгэл оногдуулсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон. "Хэнтий ЦТС" салбарт 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрийн осол дахин гарч тус станцын шуурхай үйлчилгээний засварын монтёр "Б" нь үзлэг хийх явцдаа цахилгаан гүйдэлд нэрвэгдэж нас барсан. Н.*******өд Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон удирдамжийн хүрээнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Н.*******эй байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.12-т "гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасны дагуу арга хэмжээ авах, сахилгын шийтгэл ногдуулах", мөн гэрээний 5.2.*******-т "хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйгээс компанид ноцтой осол аваар гарсны улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, компанид их хэмжээний хохирол учирсан", Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул хариуцагчийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1223 дугаар итгэмжлэл, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24/01 дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах гэрээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн ******* дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын хуулбар, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, тодорхойлолт, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын хуулбар, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/*******6 дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн салбарын журмын хуулбар, ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн компанийн дүрмийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/161 дугаар Ёс зүйн дүрэм батлах тухай ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, ёс зүйн дүрмийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын *******-ний өдрийн А/226 дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/12******* дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24/99 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн а/519 дугаар итгэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны 22 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын хуулбар, 20******* оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох

Тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн ******* дугаар ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Компанийн гүйцэтгэх захиралд сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 20******* оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 20******* оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрүүдийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар, ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн 2024 оны ХАБЭА-ын зардлын төлөвлөгөөний хуулбар, ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23/12 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн захирлын зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаар, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэл.

 

5. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулж, бүрдүүлсэн. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/41******* дугаарр ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн албан бичиг, хавсралт баримтын хамт.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Миний бие 20******* оноос ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэрээний үүргээ бүрэн хангалттай биелүүлсэн боловч Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн тогтоол гарч, гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэгч Н.******* нь 20******* оноос хойш ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч түүнийг ажиллах хугацаанд 3 удаа ноцтой үйлдвэрлэлийн осол гарч 2 хүний амь нас эрсэдсэн. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр засварын монтёр Б тулгуурт цохигдож нас барахад компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс 2023 оны 9 сарын 22-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн боловч уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр монтёр Б үзлэг хийх явцдаа цахилгаанд нэрвэгдэж нас барсан. Иймд Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 2.12, 5.2.*******-д зааснаар Н.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлтэй гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу 20******* оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ. Талууд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээ сүүлд буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулсан байна. Улмаар компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

5. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг цуцлахдаа гэрээний 5.2.*******-д заасан тохиролцоог үндэслэж гэрээг цуцалсан байна. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24/01 дугаартай гэрээний 5.2.*******-д: Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйгээс компанид ноцтой осол, аваар гарсны улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, компанид их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна.

6. ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.*******ийг ажиллаж байх үед буюу 20******* оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус үйлдвэрлэлийн осол гарсан, эдгээр ослын 2 тохиолдолд нь хүний амь нас эрсэдсэн болох нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол, 20******* оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай Гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох тухай ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн ******* дугаартай Компанийн гүйцэтгэх захиралд сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгчийн зүгээс, эдгээр осолд Гүйцэтгэх захирлыг буруутгах шууд шалтгаант холбоо байхгүй, түүний буруугаас болоогүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол болон Гүйцэтгэх захирлын чиг үүрэг хооронд гэм буруугийн шууд шалтгаант холбоо байхгүй боловч онцгой нөхцөл бүхий гэрээгээр ажиллаж байгаа хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогчийн зүгээс Гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох үндэслэлтэй байна.

7.1 Талууд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24/01 дугаартай ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нэртэй гэрээний 5.2.*******-д хүний амь нас эндсэн бол гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар харилцан тохиролцсон байна.

7.2 Хүн нас барсан үйл явдал, Гүйцэтгэх захирлын чиг үүрэг буюу үйлдэл хоёрын хооронд гэм буруугийн шууд шалтгаант холбоо байхгүй боловч гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч нэг этгээд /хуулийн этгээдийн удирдлага/ нөгөө этгээд /гүйцэтгэх захирал/-дээ гэрээний дагуу үүрэг хүлээлгэх, үүргийн зөрчил гарсан бол хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

7.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах 2 тохиолдлыг хуульчилжээ. Тодруулбал, өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. гэж заасан байна.

7.4 Дээр дурдсан хуулийн үндэслэлийн дагуу Компанийн эрх барих дээд байгууллага болох Хувь нийлүүлэгчдийн хурлаас томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь амь эрсэдсэн этгээдийн шууд удирдлагад хариуцлага тооцох боломжгүй юм. Харин гэрээний буюу харьцангуй харилцаанд оролцогчийн хувьд өөртэйгөө шууд гэрээ байгуулсан этгээдээр дамжуулан хариуцлага тооцох эрхээ хэрэгжүүлдэг онцлогтой.

*******. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн *******0 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч санаачлан цуцалж болохоор заажээ. Ажилтан буюу нэхэмжлэгч Н.*******тэй 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.*******-д: Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйгээс компанид ноцтой осол, аваар гарсны улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, компанид их хэмжээний хохирол учирсан бол гэрээг ажил олгогч санаачлан цуцлахаар харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.4-т заасан гэрээг шууд цуцлах үндэслэл мөн байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн Н.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдол буюу нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг талуудад хариуцуулдаг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 11*******, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.1.1-д заасныг баримтлан ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгахыг хүссэн Н.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Н.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР