2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05077

 

 

2025 06  12

192/ШШ2025/05077

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******-******* тоот хаягт оршин суух /регистрийн дугаар: /-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц. нь Миний бие 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд хуучнаар ЗХУ-ын Воронеж хотын Үйлдвэр сургалтанд хуваарилагдан 2 жил суралцаж, 1989 онд захиалгат гуталчин мэргэжлээр төгсөж, Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний захиалгат гутлын тасагт хувиарлагдсан. Би 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад захиалгат гутлын тасаг хувьчлагдсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие нь 2025 оны 01 ******* сард 55 нас хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст баримтаа бүрдүүлж өгөх шаардлагатай болсон ба дээр бичигдсэн хугацаанд ажиллаж байсныг нотлох баримтын хуулбарууд хэрэгтэй болсон. Би Ховд аймгийн архивын тасгаас 2025 оны 01 ******* сарын 16-ны өдөр холбогдох тушаалын хуулбаруудыг авах гэтэл ажлаас гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архиваас гарч ирээгүй болно. Нийгмийн даатгалын байцаагч энэ цаг үед хамаарах ажилласан жилээ шүүхээр орж тогтоолго гэж хэлсэн. Би танай шүүхийн мэдээллийн ажилтантай уулзаж зөвлөгөө аваад Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний захиалгат гутлын тасагт хамт ажиллаж байсан Б.Энхцэцэгээр гэрчийн тодорхойлолт гаргуулж, холбогдох баримтаа бүрдүүлэн ажилласан жилээ тогтоолгохоор хандаж байна. Иймд миний 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан 5 жил 2 сарын хугацааг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 326204 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Энхцэцэг, Н.Оюунчимэг нарын мэдүүлэг, 2025 оны 01 ******* сарын 16-ны өдрийн 22 дугаар Ховд аймгийн Архивын тасгийн албан бичиг, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******9 дугаар Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын Ажилд авах тухай тушаалын хуулбар, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаар Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторын даргын Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийх тухай тушаалын хуулбар, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын Шагнал олгох тухай тушаалын хуулбар, гэрч Б.Энхцэцэг, Н.Оюунчимэг нарын хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

 

3. Шүүхээс дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 9/6157 дугаартай албан бичиг, ХААТР-1 /А/ маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл, 263 дугаар овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас, 5 дугаар төрөгсдийг бүртгэх анкет, 484 дугаар төрснийг бүртгэх анкетын хуулбар, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/1125 дугаар албан бичиг, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02/479 дугаартай албан бичиг, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б-17 дугаар БНМАУ-ын Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны сайдын Сургууль төгсөгчдийг хуваарилах тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаар албан бичиг, 192 дугаар архивын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 535 дугаар лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.гийн нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.

 

2. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох Ц.гийн хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.

 

4. Нэхэмжлэгч Ц. нь ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******-******* тоот хаягт оршин суудаг болох нь Иргэний оршин суугаа хаягийн лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1 ******* тал/

5. Нэхэмжлэгч Ц. нь Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат гутлын тасагт 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гуталчнаар ажиллаж байсан болох нь:

-       Гэрч Н.Оюунчимэгийн: ...Хамтдаа ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан. Намайг Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний гутлын тасагт ажилладаг байхад сургуулиа төгсөөд ажиллахаар орж ирсэн... 1992 онд намайг ажлаасаа гарах хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг,

 

-       Гэрч Б.Энхцэцэгийн: ...Бид нар Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний гутлын тасагт хамт ажилласан. 1989 онд Оросын Холбооны Улсад гутлын эсгүүрчин, оёдолчин мэргэжлээр коллеж төгсөж ирээд манайд ажилд орсон. 1994 онд сургуулийн шалгалт өгч тэнцээд гадаад хэлний сургуульд сурахаар явсан... Бид 1989 оноос 1994 он хүртэл хамтдаа ажилласан гэх мэдүүлэг,

 

-       2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 9/6157 дугаартай албан бичиг, ХААТР-1 /А/ маягтын хуулбар,

 

-       Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 535 дугаар лавлагаа,

 

-       1989 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******9 дугаар Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын Ажилд авах тухай тушаалын хуулбар, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаар Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторын даргын Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийх тухай тушаалын хуулбар, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын Шагнал олгох тухай тушаалын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

6. Иймд, нэхэмжлэгч Ц. нь 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат гутлын тасагт гуталчинаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар /регистрийн дугаар: / нь 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат гутлын тасагт гуталчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР