2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04597

 

 

2025 05   29

 

192/ШШ2025/0597

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******, 1******* хаягт оршин суух овогт /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, ******* *******, дүгээр *******лол, гудамж, *******1 дүгээр *******, хаягт бүртгэлтэй нар овогт /РД: /-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт ,80,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., хариуцагч Ш., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ш.д холбогдуулан ,80,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ш. бид хоёр орон нутгийн сонгуулийн үед танилцсан. Ш. тухайн үед хэсгийн ахлагч хийдэг байсан. Ш.гийн нөхөр мөрийтэй тоглоом тоглодог, цалин хүрэлцэхгүй хэцүү байна гэхэд би тус болохоор зорилгоор зээлээр бараагаа өгсөн. Би өрх толгойлсон 2 оюутан хүүхэдтэй, амьдрал хүрэлцэхгүй хэцүү байсан учраас ялгаагүй л эмэгтэй хүн юм даа гэж Ш.д итгэж өгсөн. Сонгуулийн үеэр танилцчихаад төдий хэмжээний бараанд ховордсон мөнгийг өгч явуулахгүй байх байсан. Хоёр*******т зарагдаж байгаа бүх бараа заавал шошиг хаяг, ямар сүлбэр зүүгээр зүүх нь ялгаагүй цаанаасаа зүүж ирдэг. Ийм зүйл ярихаа болих хэрэгтэй. Би итгэж өгсөндөө харамсаж байна. Тэр үед 500,000 төгрөгөөрөө лангуу түрээслээд зарсан бол аль хэдийн мөнгөө гаргаад авчих байсан байна. Тухайн үед хувцаснуудаа үнэгүй өгөхгүйгээр, бэлгэдлийн үнээр өгсөн. Тэр өдөр миний ах, дүү хоёр их ойрхон өнгөрсөн байсан учраас би хүнд буян хийж байна гэж ойлгож өгч байсан. Хувцаснуудыг зээлээр өгөхөд зөвхөн Ш.д өгөөгүй, 0 эмэгтэйд өгсөн. 0 эмэгтэйд 5000 хувцсыг тухайн үеийн үнээр өгсөн. Би ах дүү хоёрынхоо хойноос их бага хэмжээний эмэгтэй хүн хувцаслаад буян хийж байна гэж ойлгож өгсөн. Түүнээс надад Ш.гаас аваад байх тус байгаагүй миний амьдралд тохиолдсон элдэв бүх юмыг би хэзээ ч Ш.д ярьж амьдралд нь түйтгэр учруулдаггүй. Хүний хувийн амьдралд тустай. Чиний цалин хүрдэггүй, гурван охинтой, нөхөр мөнгө олдоггүй гэж ярьсан учраас л би чамд өгсөн. Би ашиг хараагүй. гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Ш. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Би Д.гаас 2,020,000 төгрөгийн бараа, нийт 19 ширхэг барааг 1 ширхгийн 10,000 төгрөгөөр тооцож, харилцан яриад зээлээр авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарласан.

 

*******. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 202 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ202/0517 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/0051 ******* , Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 0 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2025/00560 ******* Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

 

6. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: гэрэл зургийн үзүүлэлт, 202 оны 10 ******* сарын 05-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрчийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт.

 

7. Шүүхийн журмаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: гэрч асуусан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, 2025 оны 05 ******* сарын 08-ны өдрийн 1/17 ******* Шүүх шинжилгээний Ерөнхий газрын албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Д. хариуцагч Ш.д холбогдуулан 560 ширхэг хувцасны үнэд ,9*******0,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж ,80,000 төгрөг шаардсанаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

2. Нэхэмжлэгч Д. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Ш.д 2020 оноос 2022 оны хооронд 7 удаагийн үйлдлээр, 560 ширхэг хувцсыг нэг бүрийг нь 8,000-10,000 төгрөгөөр тооцож зарсан. Хариуцагч 2020 онд 0,000 төгрөг 2022 онд 0,000 төгрөг, 2022 оны 0******* ******* сарын 10-ны өдөр 80,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр арьс арчилгааны 6 ширхэг иж бүрдэл буюу 190,000 төгрөг, нийт 50.000 төгрөгийг төлж үлдэх ,80,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.

*******. Хариуцагч Ш. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгчээс нийт 19 ширхэг 2,020,000 төгрөгийн хувцас авсан, мөн нэхэмжлэгчийн өгсөн хувцас нь доголдолтой буюу хуучин хувцас байсан хэмээн тайлбарласан.

. Нэхэмжлэгч Д.гийн: Сонгуулийн үеэр танилцаж бараа зээлээр өгснөөс 50.000 төгрөгийг буцаан авсан гэх тайлбар, хариуцагч Ш.гийн: Нийт 19 ширхэг 2.020.000 төгрөгийн барааг зээлээр авсан, 0.000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбараас үзвэл талууд хувцас худалдан авах, үнийг төлөх талаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 2******* ******* зүйлийн 2*******.1-д заасан гэрээг амаар хийсэн гэж үзэхээр байна.

5. Худалдсан худалдан авсан хувцасны тоо ширхэг 560 эсхүл 19 байсан, хувцасны нийт үнэ ,9*******0,000 төгрөг эсхүл 2,020,000 төгрөг байсан, хариуцагчаас нэхэмжлэгчид 50,000 төгрөг төлсөн /энэ үнийн дүнд арьс арчилгааны иж бүрдлийн үнэ багтсан буюу үнийг 190,000 төгрөгөөр тооцож авсан талаар зохигчид маргаагүй/ эсхүл 0,000 төгрөг төлсөн, түүнчлэн худалдсан эд зүйл болох хувцас доголдолтой байсан эсэх талаар зохигчид маргасан.

6. Шүүх Д.гийн нэхэмжлэлийг 202 оны 07 ******* сарын 2*******-ны өдөр хүлээн авч 202 оны 07 ******* сарын *******0-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 202 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүрэг, маргааны зүйл, нотлох чиг үүргийг тайлбарлан өгсөн.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, *******8 ******* зүйлийн *******8.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг боловч энэ үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, тэрээр 0,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 2,020,000 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг хувцас хүлээн авсан гэх тайлбаруудаа баримтаар нотлоогүй.

8. Хариуцагч 0,000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотлоогүй боловч нэхэмжлэгч 50,000 төгрөгийг хүлээн авсан хэмээн тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 ******* зүйлийн 2.-т зааснаар хариуцагч Ш.гаас хувцасны үнэд 50,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 255 ******* зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алддаг. Худалдан авагч буюу хариуцагч Ш. нь хувцас хүлээж авахдаа доголдол /хуучин хувцас/-ыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Иймд худалдан авагч Ш. нь хуучин хувцас хүлээлгэж өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн нь үндэслэлгүй байна.

10. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэл /эд мөрийн баримтаар авагдсан шар өнгийн гялгар хавтас бүхий тэмдэглэлийн дэвтэр/-д бичигдсэн: 2022 оны 12 ******* сарын *******1-ний өдөр Ш. ,800,000 төгрөг гэх бичвэр, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондоо харилцсан фэйсбүүк чатад бичигдсэн: .8*******0.000 гэх Д.гийн бичвэр, төлбөрийн талаар тайлбарласан зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ш.д ,9*******0,000 төгрөгийн хувцас хүлээлгэж өгсөн байна гэж үзсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч Д. нь 202******* оны 07 ******* сарын 29-ний өдөр фэйсбүүк чатаар хариуцагч Ш.д Чи ,8*******0,000, Хангалттай удаан хүлээж байна гэх бичвэрүүдийг илгээжээ. Хариуцагч Ш. энэ чатын хариуд Маш их ойлгож байгаа гэх бичвэрийг буцаан илгээсэн болох нь 2025 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Эдгээр мэссэжээс үзвэл хариуцагч Ш. нь 202******* оны 07 ******* сарын 29-ний өдрийн байдлаар ,8*******0,000 төгрөгийн өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Дээрх баримтыг нэхэмжлэгч өөрийн тэмдэглэлдээ бичихдээ ,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичсэн байна.

11. Хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлох зорилгоор Д.Ганбаатарыг шүүхэд гэрчээр дуудуулж мэдүүлэг авхуулсан. Гэрч Д.Ганбаатар нь эд хөрөнгийн шинж байдлын талаар мэдүүлсэн байх ба худалдаж авсан барааны тоо ширхэг, үнийн талаар мэдүүлээгүй байна.

12. Нэхэмжлэгч тал мөн гэрч Д.Оюуныг шүүхэд дуудан ирүүлж мэдүүлэг авхуулсан боловч гэрч Д.Оюун мөн худалдаж авсан барааны тоо ширхэг, үнийн талаар тодорхой мэдүүлээгүй байна.

1*******. Хариуцагч тал Иргэний хуулийн 75 ******* зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн маргасан. Хариуцагч Ш. дээрх барааны төлбөрт 202 оны 10 ******* сард 100,000 төгрөг, 202 оны 10 ******* сарын сүүлчээр 190,000 төгрөг /арьс арчилгааны иж бүрдлийн үнэ/ тус тус төлсөн хэмээн тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 202 оны 10 ******* сараас тоолно.

1. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ш. нь 560 ширхэг ,9*******0,000 төгрөгийн хувцас худалдаж авсан, үүнээс 50,000 төгрөгийг Д.д буцааж төлсөн байх тул үлдэх ,80,000 төгрөгийг Ш.гаас гаргуулж Д.д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 91,590 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* ******* зүйлийн 6*******.1.1-д нийцжээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 91,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,6*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 ******* зүйлийн 1.2.1, 116, 118 ******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2******* ******* зүйлийн 2*******.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.гаас ,80,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ш.гаас 86,6*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР