2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/04452

 

 

 

 

2025 05 26 192/ШШ2025/04452

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Азжаргал болон хариуцагч Бид энд бид ХХК нар:

 

- Нэхэмжлэгч Т.Азжаргал нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, ажилласан хугацааны урамшууллын хөлсөнд 3,000,000 төгрөгийг хариуцагч Бид энд бид ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч,

 

- Хариуцагч нь дээрх 3,000,000 төгрөгийг төлөхдөө, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөгийн үнэ бүхий Сод монгол ХХК-ийн бензин түлшний ваучер /тус дүнг Сод монгол ХХК-ийн бензиний картад цэнэглэж өгөх ба картын хэрэглээг дуустал бензиний картын хугацаа дуусахгүй болно/-аар тус тус хуваан төлж барагдуулахаар,

 

- Хариуцагч Бид энд бид ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох илүү олгосон цалин 15,429,436 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Азжаргалын нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 83,566.5 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,000 төгрөгөөс 118,500 төгрөгийг Төрийн сан /100200100941/-аас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.Азжаргалаас 118,500 төгрөгийг гаргуулан тус тус хариуцагч Бид энд бид ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР