| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00404/И |
| Дугаар | 319/ШШ2025/00414 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 319/ШШ2025/00414
| 2025 06 12 | 319/ШШ2025/00414 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1-р хороо, *******ын нэрэмжит талбай 5, ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 10-р баг, *******, 10 гудамж, 01 тоотод оршин суух, *******гийн т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,296,369.39 (зургаан сая хоёр зуун ерэн зургаан мянга гурван зуун жаран есөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай) нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 319/2025/00404/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* *******тай ЗГ5605127076 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 13,100,000.00 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч Б. нь ЗГ5605127076 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд төлөөгүй 258 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна.
Зээлдэгч Б.ээс ******* *******тай байгуулсан ЗГ5605127076 тоот. Зээлийн гэрээний үүрэгт 6,296,369.39 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* аймгийн ******* сумын ******* багийн 10 гудамж, 01 тоотод 4 хүүхдийн хамт оршин суудаг. Б. нь ******* аймгийн Манхан суманд математикийн багш мэргэжлээр ажиллаж байна. Би ******* аймгийн ******* *******наас 2022 оны 12 дугаар сарын 20-ны 13,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 13,000,000 төгрөгөөс 5,612,742.26 төгрөг төлөөд үлдэгдэл 6,296,369.39 төгрөг төлөөгүй байгаа. Иймд үлдэгдэл 6,296,369.39 төгрөгийг 6 сарын 28-нд 1,296,369.39 төгрөгийг төлөөд мөн 07 сарын 20-нд 1,000,000 төгрөгийг, 08 сарын 20-нд 1,000,000 төгрөгийг 09 сарын 20-нд 1,500,000 төгрөгийг, 10 сарын 20-нд 1,500,000 төгрөгийг тус тус хувааж төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох, 6,296,369.39 (зургаан сая хоёр зуун ерэн зургаан мянга гурван зуун жаран есөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай) шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 6,296,369.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,591.91 төгрөгийн тал хувь болох 57,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 57,846 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,846 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч Б. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох, 6,296,369.39 (зургаан сая хоёр зуун ерэн зургаан мянга гурван зуун жаран есөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай) иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,591.91 төгрөгийн тал хувь болох 57,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 57,846 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,846 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС