2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04339

 

2025 05 21 192/ШШ2025/04339

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,013,613.30 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.Билэгүтэй, С.Ууганбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 9,500,000 төгрөгөөр Хаан банк ХК-д хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан /100200900941/-аас 142,000 төгрөг, хариуцагч Э.Билэгүтэй, С.Ууганбаяр нараас 142,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР